Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00209

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 1******* өдөр

Дугаар 10*******/ШШ2026/00209

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 4-т байрлах******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 24,498,95******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* банк ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 20,8*******9,000 төгрөг, хүү *******,599,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,412 төгрөг нийт 24,498,95******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Харилцагч Э.*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцоолол хийж 2025.0*******.21-ний өдөр 21,799,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний******* банк дахь *******095045504 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Э.*******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN**************000*******000*******095045504 дугаартай зээлийн гэрээний үүрэгт Э.*******аас үндсэн зээл 20,8*******9,000 төгрөг, хүү *******,599,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,412 төгрөг нийт 24,498,95******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие******* банк ХК-иас зээл авсан бөгөөд одоо нэхэмжилсэн 24,498,95******* төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 20,8*******9,000 төгрөг, хүү *******,599,542 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,412 төгрөг нийт 24,498,95******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,445 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 140,222.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,222.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА