| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00235/И |
| Дугаар | 103/ШШ2026/00210 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00210
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар *******3/ШШ2026/002******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 61/2 байр, Б зааланд байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******ы ******* дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,86*******,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,86*******,968 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Г.******* нь ******* ББСБ-тай 2024.11.01-ний өдөр *******443666634 тоот зээлийн гэрээ байгуулан *******,000,000 төгрөгийг 1******* сарын хугацаатай, жилийн 33,6%-ийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь *******443666634 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 2,96*******,69******* төгрөг, зээлийн хүүд 1,*******26,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3*******,*******36 төгрөг, нийт 4,*******28,194 төгрөг төлсөн ба 202*******.04.18-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2026.02.02-ны өдрийн байдлаар 290 хоног хугацаа хэтрүүлээд байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй утсаар ярих, гэрийн хаягаар удаа дараа очиж уулзан, зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөх ямар нэгэн санаачлага гаргахгүй явсаар байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож, зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр болох 8,86*******,968 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ББСБ-аас нэхэмжилж байгаа 8,86*******,968 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 7,034,304 төгрөг, зээлийн хүү 1,676,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1**************,*******96 төгрөг, нийт 8,86*******,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******6,80******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 78,402.******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78,402.******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА