Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 71

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Г-ийн Да- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Да-ид холбогдох 1823000290079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сум, ******* баг ** дугаар байр ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн Да-, Регистрийн дугаар:/ИЕ********/

Шүүгдэгч Г.Да- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК”-ний усан халаалтын уурын зуухны үнс авагч төхөөрөмжийг ажиллуулснаас үнс авагч төхөөрөмжийн гол төмөрт гагнуур хийж байсан иргэн Д.Но-гийн баруун хөл үнс авагч төхөөрөмжийн гол төмөрт хавчигдан бяцарч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт Г-ийн Да- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны оройн 18 цагийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ХХК”-ний усан халаалтын уурын зуухны үнс авагч төхөөрөмжийг засварлах ажлыг гүйцэтгэсний дараа инженер Ц-ийн “үнс авагч төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалга” гэсэн үүргийн дагуу уурын зуухны үнс авагч төхөөрөмж дотор хүн байгаа гэж анхааруулсан Ц.Ба-ын анхааруулгыг үл анзааран уг төхөөрөмж дотор хүн байгаа эсэх, аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгалгүйгээр тухайн үнс авагч төхөөрөмжийг ажиллуулсан хэргийн үйл баримт нь үнс авагч төхөөрөмж дотор засвар хийж байсан хохирогч Д.Но-гийн “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулан ажилд гаргасан. ...уурын зуухны үнс авагчийг засаж, угсарч дуусаад ажиллуулахад сольсон гол нь эх биетэйгээ хавирч гацаад байсан. 18:00 цагийн үед надаас бусад нь амрах байр руу орсон байсан. Би зүгээр байж байхаар уурын зуухны уг гацааг засья гэж бодоод г уурын зууханд ороод ирэхээр нь “зуухан дотор орж ажиллаа шүү, цаадуулдаа хэлээрэй, дотор байхад хэн нэг нь ажиллуулчих вий” гэж хэлээд уурын зуухаар дамжин үнс авагч хэсэгт очиж ажлаа хийсэн. Ажил хийж байх үед ирж надтай юм ярингаа ажиллаж байгаад явсан. ...г явснаас хойш 10 орчим минутын дараа нэг нь уурын зуухыг асаагаад ажиллуулсан. Би үнс авагч дотор байсан учир төхөөрөмж ажиллаж үнс авагч машины гол миний баруун хөлийг хавчуулаад мушгиж няцалсан...” гэсэн мэдүүлгээр, үнс авагч төхөөрөмж дотор хүн байгааг анхааруулж хэлсэн талаараа мэдүүлсэн гэрч Ц.Б-ын “...Тэгээд би амрах өрөөнд байсан нөхдүүддээ Но- үнс авагч төхөөрөмжийн дотор байгаа шүү гэж хэлсэн. ...Да- амрах өрөөнөөс гарч харагдсан. .. би... түүний араас ...өрөөний хаалгаар дөнгөж гартал уурын зуухан дотор үнс авагч төхөөрөмж ажиллах чимээ сонсогдсон. Тэгээд би төхөөрөмж ажиллуулдаг хянах самбартай өрөө рүү гүйж очоод Да-ийг наадахаа унтраагаач ээ гэж хашгиртал Да- үнс авагч ажиллуулдаг унтраах товчлуурыг эргүүлж унтраасан... “гэсэн мэдүүлгээр, тухайн үед гэрч Ц.Б- үнс авагч төхөөрөмж дотор Д.Но- ажиллаж байгаа тухай хэлсэн талаар мэдүүлсэн гэрч Б.Мө-ын “...Ба- зуухан дотор Но- байгаа шүү гэж хэлж байсан. ...Да- түр амрах өрөөнөөс гараад явсан. Удалгүй үнс авагч төхөөрөмж ажиллах чимээ сонсогдсон. Тэгтэл Ба- зууханд хүн байгаа шүү гэж хэлээд байхад төхөөрөмж ажиллуулчих юмаа гээд амрах өрөөнөөс гарсан би удалгүй араас нь гарч, уурын зуухны задгай хаалгаар ортол, Но- үнс авагчийн задгай нүхээр хоёр хөлөө гаргаж, үнс авагч төхөөрөмж дотроос гарч, доошоо бетонин суваг руу буух үед нь би Ба-ын хамт үнс авагч төхөөрөмжийн доорх бетонин суваг руу орж, Но-г доош буулган, бетонин сувгаас дээш өргөж, дээр байгаа , Да- хоёрт дамжуулан өгөхөд, тэр 2 Но-г дээш татаж гаргасан” гэсэн мэдүүлгээр, Д.Но- үнс авагч дотор засвар хийхээр үлдсэн, мөн Ц.Ба- үнс авагч төхөөрөмж дотор Д.Но-г байгаа талаар Ц.Ба- анхааруулж хэлсэн талаар гэрчилсэн гэрч Д.Жа-ийн “...ахлах инженерээс ажлын зааварчлагаа авч, гарын үсгээ зурчихаад ...ажилдаа гарсан. ...уурын зуухны үнс авагч төхөөрөмжийн гол төмөр нь эвдрэл гарсан байсан тул засварын ажил хийхээр ахлах инженер Ш.Ц, хөргөлтийн механик Ц.Ба-, гагнуурчин механик Д.Но-, сантехникч Г.Да- нар уурын зууханд ирсэн. ...Д.Но- гагнуурын аппаратаа барьчихсан би ийшээ орлоо шүү гээд шинээр гол төмрийг нь сольж байсан үнс авагч төхөөрөмжийн төмөр хоолой руу орсон. Д.Но- үнс авагч төхөөрөмж рүү орох үедээ төхөөрөмжийг ажиллуулж болохгүй шүү гэж хэлсэн. ...Энэ хооронд Ба-, Но- зуухан дотор байгаа шүү гэж бидэнд хандан 2 удаа сонсогдохуйц байдлаар хэлсэн. Тэгтэл Да- гар утсаа барьсан чигтээ амрах өрөөнөөс гарсан. Тэгээд удаагүй үнс авагч төхөөрөмж ажиллах шиг чимээ гарах үед Ба- зууханд хүн байгаа гэж хэлээд байхад төхөөрөмж ажиллуулчих юмаа гээд амрах өрөөнөөс Да-ийн араас гарсан юм...” гэсэн мэдүүлгээр, тухайн үед ахлах инженер ын утсаар өгсөн зааврын дагуу үнс авагч төхөөрөмжийг шалгалгүй ажиллуулсан талаараа мэдүүлсэн Г.Да-ийн “...2018 оны 03 сарын 10-ны өдөр ...уурын зуухны үнс авагч төхөөрөмжийн гол төмөр эд анги нь... эвдэрсэн ...эвдэрлийг засуулахаар гагнуурчин, механик Д.Но-, галч Мө-, Жа-, хөргөлтийн механик Ц.Ба-, бид нар засварын ажилд гараад, инженер бидэнд ажлын зааварчилгаа өгөөд бидэнтэй хамт ажилласан. Тэгээд бид нар засварын ажлаа дуусгаад уурын зуухны үнс авагч төхөөрөмжийг шалгаж үзтэл, төхөөрөмжийн гол төмөр нь гадна төмөр хоолойтой хавирч сонсогдсон. ...Тэгээд бид нар уурын зуухны үнс авагч төхөөрөмжийг ажиллуулдаг цахилгааны товчлуурыг унтраачихаад, галч , , хөргөлтийн механик Ц.Ба- бид 4 уурын зуухны гадаах ажилчдын амрах өрөөнд орцгоосон. Тэгтэл миний утас дуугарахаар нь автал инженер наагуур чинь юу болж байна гэхээр нь би үгний хариуд нь мотороо унтраасан үнс авагч төхөөрөмжөө зогсоосон байгаа гэж хэлсэн. Тэгтэл инженер надад хандан мотороо ажиллуулаад, үнс авагч төхөөрөмжөө хэвийн ажиллахыг нь ажиглаад байж бай гэж хэлээд гар утсаа тасалсан. ...Ба- гагнуурчин, механик Но-г дотор байгаа шүү гэж хэлж байсан. ...би түр амрах өрөөнөөс гарч, уурын зуухны хэвийн ажиллагааг хянадаг цахилгааны товчлууртай өрөөнд орж, үнс авагч төхөөрөмжийг ажиллуулдаг цахилгаан товчлуурын эргүүлдэг товчийг залгачихаад эргээд хартал, уг өрөөний хаалгаар Ба- гүйж орж ирээд, наадхаа зогсоогооч дотор Но- байгаа гэж хэлэхээр нь цахилгаан товчлуурыг унтраасан...” гэсэн мэдүүлгээр, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Г.Да-ийн үнс авагч төхөөрөмж дотор хүн байгаа эсэх, аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгалгүйгээр уг төхөөрөмжийг асаасан үйлдлийн улмаас дотор нь ажиллаж байсан Д.Но-гийн баруун хөл үнс авагч төхөөрөмжийн гол төмөрт хавчигдан бяцарч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №3697 дугаартай шинжээчийн “Д.Но-гийн биед баруун хөлийн тавхайны хэлбэр алдагдуулсан тавхай ясны хугарал, мултрал, тавхайн орчмын зөөлөн эдийн үхжил, тавхайг улны шивнүүрийн угаар тайрах мэс заслын дараах байдал, баруун хөлийн шаант ясны далд хугарал, баруун хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги их хэмжээгээр /35 хувь/ алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.113-2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч, хохирогч нь ажилд гарахын өмнө ахлах инженерээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан нь хэрэгт авагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгаар тогтоогджээ. Шүүгдэгч гэрч Ц.Ба-ын “зууханд хүн байгаа шүү” гэсэн анхааруулгын дагуу, үнс авагч төхөөрөмжийг ажиллуулахаасаа өмнө дотор нь хүн байгаа эсэхийг урьдчилан шалгаж мэдэх ёстой байсан боловч төхөөрөмж дотор хүн байгаа эсэхийг шалгалгүйгээр төхөөрөмж дотор хүн байхгүй гэж хөнгөмсөгөөр найдаж уг төхөөрөмжийг асаан ажиллуулж дотор нь ажиллаж байсан Д.Но-гийн хөлийг төхөөрөмжийн гол төмөрт хавчуулж болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Да- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч Д.Но- түүнээс хохирол нэхэмжлээгүй байна. Г.Да- нь ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан “сантехникийн слесарь” гэсэн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа болгоомжгүйгээр Д.Но-гийн биед хүнд гэмтэл учруулжээ. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татаж болохоор заасан боловч мөрдөн байцаалтын явцад Г.Да-ийн ажиллаж байсан ХХК-ыг иргэний хариуцагчаар татаагүй байна. Гэвч ХХК нь хохирогчид эмчилгээтэй холбогдон гарсан бүх зардлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба хохирогч хохирол нэхэмжлээгүй байдлыг харгалзан шүүх ХХК-ныг иргэний хариуцагчаар татаагүй болно. Шүүх Г.Да-ийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг буцаан авах талаар талууд хүсэлт гаргаагүй, мөн цаашид ашиглах боломжгүй байдлыг харгалзан устгах нь үндэстэй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт Г-ийн Да-ийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Да-ийн цахилгаанчнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Да- нь оршин суух, газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Да-ид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгөтэй /баруун гуя хэсэг нь цуурч урагдсан, гуя, шилбэ орчмын даавуун хэсэгт улаан хүрэн өнгийн цус мэт цэгчилсэн толботой/ өмд 1 ширхэг, хөх цоохор өнгийн /баруун гуя хэсэг нь цуурч урагдсан, гуя, шилбэ орчмын даавуун хэсэгт улаан хүрэн өнгийн цус мэт цэгчилсэн толботой/ өмд 1 ширхэг, хүний баруун зүүн хөлийн 1 хос ноосон оймс, хар өнгийн хагас түрийтэй 1 хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгчийн өмчлөлийн Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ** дугаар байрны ** тоот Ү-******** улсын бүртгэлийн дугаартай 42.23м2 орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5/61 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, эрхтэй болохыг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ