Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00184

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00184

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: **** ББСБ ХХК 

Хариуцагч: Н.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 497,310.94 төгрөг, үндсэн хүү 198,750.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,300.98 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 737,362.30 (долоон зуун гучин долоон мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (гуч) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02033/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 737,362.30 төгрөг. 2285553 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 497,310.94 төгрөг, үндсэн хүү 198,750.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,300.98 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.12.18. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.11.24. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.02.27.

Хариуцагч Н гийн Н нь **** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 12 сарын 18-ны өдөр 2285553 тоот **** кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд **** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

2285553 тоот **** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 497,310.94 төгрөг, үндсэн хүү 198,750.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,300.98 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 737,362.30 төгрөгийг хариуцагч Н гийн Н гаас гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6, 19-24 дэхь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: **** ББСБ ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 737,362.30 төгрөгийг хариуцагч Н.Н /РХ94022707/ нь төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч Н.Н д холбогдуулан үндсэн зээл 497,310.94 төгрөг, үндсэн хүү 198,750.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,300.98 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 737,362.30 (долоон зуун гучин долоон мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (гуч) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 497,310.94 төгрөг, үндсэн хүү 198,750.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,300.98 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 737,362.30 (долоон зуун гучин долоон мянга гурван зуун жаран хоёр) төгрөг (гуч) мөнгийг хариуцагч Н.Н төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,246.68 төгрөгийн тал хувь болох 11,123,34 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Н гаас улсын тэмдэгтийн хураамж  11,123,34 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч **** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 611,986.50 төгрөг, үндсэн хүү 154,631.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,626.20 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 787,243.73 (долоон зуун наян долоон мянга хоёр зуун дөчин гурав) төгрөг (далан гурав) мөнгийг төлж барагдуулан, хариуцагч Ч.Тэмүүжин нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,246.68 төгрөгөөс 11,123,34 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Н гаас улсын тэмдэгтийн хураамж 11,123,34 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч **** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА