2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01305

 

 

 

 

 

2026 01 29

192/ШШ2026/01305

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****нэхэмжлэлтэй, хариуцагч Ц*** нарт холбогдох газар шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг **** хууль бус эзэмшлээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч **** нар нь нэгж талбарын**** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн **** дэлгүүрийн байрлаж буй 138м.кв газрыг нэхэмжлэгч **** нэр дээр шилжүүлэх, Ц***нь 2026 оны 02-р сарын 01-ний өдрийн дотор *** дэлгүүрийн доорх газрыг банкны барьцаанаас чөлөөлөх, газрыг ***нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа ***нь 10,000,000 төгрөгийн төлбөрийг **** төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ