2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/00110

 

 

 

 

 

2025 12 25 192/ШШ2026/00110

 

 

 

З

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, *** ХХК, ***э нарт холбогдох 119,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 34,250,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,000,000 төгрөгийг хариуцагч нар 2026 оны 01-р сарын 15-ны өдрөөс 2027 оны 5-р сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 754,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 377,100 төгрөгийг хариуцагчаас, 377,100 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ