| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00249/И |
| Дугаар | 103/ШШ2026/00214 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00214
| 2026 оны 02 сарын 1******* өдөр | Дугаар 10*******/ШШ2026/00214 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж 45/1 тоотод байрлах ******* ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ************** дугаар байрны *******2 тоотод оршин суух, ******* овогт ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 504,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 504,796 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Харилцагч Т.******* нь 2024 оны 10 дугаар сарын *******1-ний өдрийн *******6061 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5068270440 тоот дансанд 200,000 төгрөгийг зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Т.*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 80117472 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд Т.*******гаас үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 252,624.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,171.51 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг нийт 504,796 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* юнайтед кредит ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 504,796 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 504,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,79******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,896.5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 7,896.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА