Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00215

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00215

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Байдлаг ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******н *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,100,955.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 13,887,869.68 төгрөг, хүү 3,879,213.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,372.33 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг нийт 18,100,955.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Э.Эрдэнэчимэг нь ******* банктай 2023 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр 1290090867 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр зээлдэгч Э.Эрдэнэчимэгийн ******* банк дахь 5001396128 дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,*******2,130.32 төгрөг, зээлийн хүүд 2,869,6*******.35 төгрөг, 21,263.73 нэмэгдүүлсэн хүүд 9,003,005.*******0 төгрөгийг нийт төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан 1290090867 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бүрэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *******75 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн төлбөр 13,887,869.68 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 3,879,213.70 төгрөг, нэмэгдүүлэн хүү 320,372.33 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг, нийт 18,100,955.71 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарын захирал Л.Наранцэцэг, хариуцагч Э.******* нар дараах нөхцөлөөр харилцан тохирч 18,100,955.71 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр эвлэрэв.

Төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 27-нд 800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг, 2026 оны ******* дүгээр сарын 25-нд *******,150,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-нд *******,150,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-нд *******,150,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-нд *******,050,955.71 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь 18,100,955.71 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр хэсэгчлэн төлөхөөр төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******н *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 13,887,869.68 төгрөг, хүү 3,879,213.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 320,372.33 төгрөг, нотариатын зардал 13,500 төгрөг нийт 18,100,955.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь 2026 оны 02 дугаар сарын 27-нд 800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-нд 800,000 төгрөг, 2026 оны ******* дүгээр сарын 25-нд *******,150,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-нд *******,150,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-нд *******,150,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-нд *******,050,955.71 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******8,*******55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 12*******,227.5 төгрөгийг улсын орлогоос, 12*******,227.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА