Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00216

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00216

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр 13 давхар 1301 тоотод байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Нарийны ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,0*******9,232.8******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,0*******9,232.8******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Г.******* нь 2021 оны ******* дугаар сарын 31-ний өдөр L1*******1100062 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэж, үүний дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,*******44,*******98.6******* төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 164,000 төгрөгийг тус тус авсан бөгөөд одоогоор нийт үндсэн зээлийн үлдэгдэл 1,626,*******96.6******* төгрөг, хүү 3*******3,*******8*******.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,412.*******4 төгрөг, шимтгэл 30,93*******.64 төгрөг, нотариатын зардал 8,*******00 төгрөг нийт 2,0*******9,232.8******* төгрөгийг төлөөгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,0*******9,232.8******* төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, **************8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 1,626,*******96.6******* төгрөг, хүү 3*******3,*******8*******.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,412.*******4 төгрөг, шимтгэл 30,93*******.64 төгрөг, нотариатын зардал 8,*******00 төгрөг нийт 2,0*******9,232.8******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,898 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 23,949 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,949 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА