| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01086/И |
| Дугаар | 304/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2026/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х******* аймаг, Т******* сум, ** дүгээр баг, М******* х******* гэх газарт оршин суух Б******* овогт Ш*******ын А*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б********** аймаг, Т******* сум, ******* багт оршин суух У овогт Мын Г-од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,428,000 /долоон сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01086/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.А*******
Хариуцагч М.Г-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.А*******ийн хариуцагч М.Г-од холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага 7,428,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох шатахууны зардал, хувь хүнээс зээлсэн зээлийн хүүгийн зардалд нийт 1,862,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч М.Г- нь 12,000,000 төгрөгийн мах худалдан авсан. Төлбөрийн 50 хувийг төлсөн гэж бодож байна. оо миний тооцоолсноор 6,500,000 төгрөг үлдсэн тул үүнийг төлөхийг зөвшөөрч байна, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Миний бие Х******* аймгийн Т******* суманд нөхрийн хамт мал малладаг. 2025 оны 04 дүгээр сард махны ченж нар манай хажуу айлаас мал авч байгаа гээд мах бөөндөж авч байна, өгөх зүйл байгаа юу гэж асуусан. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манайх нийт 67 хонины мах буюу 1.076.6 кг мах өгсөнг Г- гэх хүн ачаад аваад явсан. Тухайн үедээ манай суманд мобикомын сүлжээ байхгүй учраас мөнгийг нь Их-Уул ороод өгнө гэж хэлсэн. Тэгээд махаа хариуцагч ачиж явсны дараа Их-Уул орох хугацаа болоход мөнгөө хийгээгүй. Тэгээд хүлээгээд байсан мөнгө орж ирээгүй болохоор нь Г-ын дугаар луу удаа дараа нэхсэний эцэст 2025 оны 04 дүгээр сарын 18-ны 2.484.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг өгөөд түүнээс хойш холбоо тасарч үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Иймд Мөнхбаатарын Г-оос 7,428,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн шаардлага дээр сайн мэдэхгүй байна гэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хариуцагч М.Г- нь нэхэмжлэгч Ш.А*******аас 2025 оны 04 сарын 15-ны өдөр 1,076,6 кг хонины махыг нийт 12,912,000 төгрөгөөр худалдан авсан нь зохигчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тооцоолол хийсэн дэвтрийн тэмдэглэлээр,
5.2.Хонины махны үнэ гэж нийт 5,484,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч Ш.А*******ийн дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдсон.
6.Хариуцагч нийт худалдан авсан махны үнийн дүнг 12,000,000 төгрөг гэж, түүний 50 хувийг төлсөн, одоо 6,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргаж байгаа ч өөрийн татгалзлын үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.
7.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.А******* нь хариуцагч М.Г- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 247 дугаар зүйлийн 247.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр ...тухайн эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ., 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэж заасан.
9.Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ амаар хийгдэж, худалдагч талд хонины махыг хүлээлгэн өгөх, худалдан авагч тал мөнгийг төлөх үүргийг хуулиар хүлээсэн байна. Худалдан авагч М.Г- нь хонины махыг хүлээн авч ачиж явсан боловч сүлжээтэй газарт очингуут мөнгийг шилжүүлэхээр тохирсон гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хонины махны үлдэгдэл үнэ болох 7,428,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
10.Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
12.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,798 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Г-оос 133,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У овогт Мын Г-оос 7,428,000 /долоон сая дөрвөн зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б******* овогт Ш*******ын А*******т олгож, нэмэгдүүлсэн шаардлага болох 1,862,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.А*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,798 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Г-оос 133,798 /нэг зуун гучин гурван мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.А*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА