| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0067/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 73
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан Дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Г-ын *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас *******үүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******-д холбогдох 1823000760085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сум, ******* багийн ******* ******* гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой Г-ын *******- / Регистрийн дугаар: НМ********/
Шүүгдэгч Г.*******- нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний шөнийн 22- цагийн үед иргэн Д.Ба-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын *******үүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт Г-ын *******- нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний шөнийн 22 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Өвөр голын гүүр гэх газар иргэн П.Ба-тай маргалдаж түүний толгой нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хохирогч П.Ба-ын “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ...*******-... пивоо гаргаж уугаад явахгүй байхаар нь би явмаар байна гэхэд чи энийг ууж чадахгүй байна уу, баян айлын үнэтэй архи ууж чадахгүй байна уу гээд босож ирээд намайг барьж аваад мөргөхөд би хойшоогоо газарт унахад миний хөмсөг, нуруу хэсэгт өшиглөсөн. ...тэгтэл *******- миний араас гарч ирээд энэ айлаас архи гаргаж ир гээд намайг 2 удаа цохиж авсан..” гэсэн мэдүүлгээр, П.Ба-ыг зодох үед салгасан талаар мэдүүлсэн тэдэнтэй хамт байсан гэрч Ж.-ийн “...Г.*******-... Ба-ыг ...хавираад газарт унагаан толгойн хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиод... хоолойг боогоод дээрээс нь дараад байхаар нь би одоо боль гээд салгасан. ...Тэндээс Ба-, *******- хоёр гарсан, би араас нь гартал *******- Ба-ын араас өшиглөөд, гараараа толгойн ар хэсэгт нь 1 удаа цохиж авахаар нь би очиж салгасан” гэсэн мэдүүлгээр болон гэрч Д.-ийн “...тэгээд гэрээс Ба-, *******- нар түрүүлж гарсан, араас нь - бид хоёр гартал гадаа үүдэнд Ба-ыг *******- цохисон, өшиглөсөн гээд барьцалдсан зогсож байхаар нь - бид хоёр салгаад би *******-ыг аваад гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******-ы үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5902 дугаартай шинжээчийн “...1. П.Ба-ын биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт болон дээрх дүгнэлтийг баталж гаргасан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 925 дугаартай давтан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч ээс авсан мэдүүлэг нь *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.*******- хохирогчийн нүүр, толгойд гараараа цохисон, өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Г.*******- нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Г.*******- иргэн П.Ба-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын *******үүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Г.*******-ыг *******үүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Г.*******-аас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлж авсан нь хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан “*******- миний хохирлыг бүрэн барагдуулж бид хоёрын дунд ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Г.*******-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******үүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36,8-р зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Г-ын *******-ыг *******үүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.*******-ыг *******үүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. *******үүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.*******- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Г.*******-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс нийт 1500000 төгрөгийн үнэ бүний 10 тооны эр хонь, нийт 1000000 төгрөгийн үнэ бүхий 10 тооны эр ямаа, 800000 төгрөгийн үнэ бүхий морь 1 ширхэгийг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/64 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн *******үү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ