| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/10754/И |
| Дугаар | 192/ШШ2026/00739 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00739
| 2026 оны өдөр | 01 сар 0215р 192/ШШ2026/00739 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Нэхэмжлэгч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 707,240,463 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *н, шүүх** хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч **** нь ***ХК-тай 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн М110240809003 дугаартай зээлийн гэрээ, I110240809003 дугаартай ипотекийн гэрээг байгуулж 500,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, программ хөгжүүлэлтийн зээлийн зориулалтаар авсан. Тус зээлийн барьцаанд *** өмчлөлийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, 001034172 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****02 тоот хаягт байршилтай 209.72м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэг**** нь **** ББСБ ХК-тай байгуулсан М110240809003 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөрт үндсэн зээл 500,000,000 төгрөг, төлөх ёстой хүү 187,858,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,364,790 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 707,240,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Иргэн **** нь 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр И**** ХК-тай М110240809003 тоот зээлийн, барьцааны гэрээ байгуулж 500,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлбөрийн хуваарийн дагуу төлж чадаагүй юм. Гэхдээ зээлийг авснаас хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээний хэсэгчилсэн төлөлтийг төлж байсан бөгөөд түүнийг хүү, үндсэн зээлээс хассан эсэх тухай нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Харин зээлийн дансны хуулга гэсэн хүснэгтээс үзэхэд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь тодорхойгүй мөн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших зээлийн хүүг хэрхэн тооцож авч байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээлд 500,000,000 төгрөг, хүүнд 187,858,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 19,364,790 төгрөгийг нэхэмжилсэн боловч хүүний задаргааг гаргаж өгөөгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжилж байгаа үнийн дүнгээс үндсэн зээл болох 500,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн М110240809003 дугаар зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн I110240809003 дугаар ипотекийн гэрээний хуулбар, улсын бүртгэлийн ***3 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ХК нь хариуцагч ****лбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 707,240,463 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1.Хариуцагч*** нь *** ББСБ ХК-тай 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр М110240809003 дугаартай зээлийн гэрээ, I110240809003 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулж 500,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү*** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** өрөө орон сууцыг барьцаалуулахаар тохиролцжээ. /хх-ийн 11, 14, 16/
Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан тухайд хариуцагч маргахгүй, гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөөгүй нь зээлийн гэрээний хавсралт, зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 13, 17/
2. Нэхэмжлэгч И*** ХК шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 500,000,000 төгрөг, хүү 187,858,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,364,790 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 707,240,462 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Г**** зээлийн төлбөрт 57,260,000 төгрөг төлснийг хүүнд тооцон авчээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд, гэрээгээр тохиролцсон эргэн төлөх хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд талуудын хоонд байгуулсан гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл, хэмжээг тохиролцсон байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь гэх баримтуудаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд тооцогдсон хүүгээс 57,260,000 төгрөг төлсөн, үндсэн төлбөр 500,000,000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй, зээлийн хүү жилийн 42 хувиар тооцоход хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 672,104,000 төлөхөөр байна.
3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.1. 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.
Барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** орон сууц нь хариуцагч Г.Бямбын өмчлөлд бүртгэлтэй, барьцааны гэрээнд төлөөлөн хариуцагч гарын үсгээ зурсан, мөн гэрээг хуульд заасан журмаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.
4. Иймд хариуцагч **** 672,104,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***ХК-д олгож, нэхэмжлэлээс 35,118,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн****13 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч ****72,104,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэлээс 35,118,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн **** угаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ****талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,764,353 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 274,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ