Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар    2025/ДШМ/45

 

 

 

 

 

 

2025       6          19                              2025/ДШМ/45

 

 

П.А, Ц.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

 

Шүүгдэгч  Ц.Б , түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /цахимаар/, Ж.Батхуяг, Ж.Тэгшмандал,

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Ц.Батзориг,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Ц.Батзориг, шүүгдэгч  Ц.Б , түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Батхуяг, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.А, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2402004090281 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б  овгийн П.А, .......... оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ........... аймгийн ...........суманд төрсөн, .......... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө хувиараа ........................ байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт .............. дүүргийн ...........дугаар хороо ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ............

 

2. Ж овгийн Ц.Б , ........... оны 3 дугаар сарын 13-ны өдөр .......... төрсөн, .......... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө .............................. ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт .......... дүүргийн ......... ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

........ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ............. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар:.................

 3. Шүүгдэгч П.А нь Чингис хаан олон улсын нисэх буудалд дахь гаалийн газрын хяналтын бүсээр алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, нэвтрүүлэх зорилгоор нийтийн албан тушаалтан болох ...................  Ц.Б од хууль бусаар нөлөөлж, улмаар  Ц.Б  нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн иргэн П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн атлаа, П.Ат дэмжлэг үзүүлж, түүний ачаа тээшийг тэргэнцэр дээр түрж, өөрийг нь хажуудаа дагуулан явж, тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр буюу олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгээр өөрийн ажлын байран дахь давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч ................... нарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.Аийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453,372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, П.Ат давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, мөн П.А нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирж их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө болох 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг өөрийн биедээ нууж гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453,372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун далан хоёр) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн П.А нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг 20 минутын үед гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 060 989 499.69 төгрөгийн үнэ бүхий 17 уутанд хувааж хийсэн 6 төрлийн үнэт эдлэлээс "би чамд эдгээр үнэт эдлэлүүдээс 1 уутыг нь өгье, чи намайг зүгээр явуулчих" гэж хэлж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг шалгаж байсан Хилийн тагнуулын ажилтан, ахмад Б.Л-далбаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон,

Шүүгдэгч  Ц.Б  нь ................... буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, П.Атэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бycaap аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", 37 дугаар зүйлийн 37.1.2-т "... нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга сус явдалтай эвлэрэхгүй байх", 39 дүгээр зүйлийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...", Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх" гэснийг, мөн Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/13 дугаартай тушаалаар баталсан "Албан тушаалтны ажил үүргийн хуваарь", "Хөшигтийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудалд нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны заавар", Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт зэргийг тус тус зөрчиж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн иргэн П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн атлаа, П.Ат дэмжлэг үзүүлж, түүний ачаа тээшийг тэргэнцэр дээр түрж, өөрийг нь хажуудаа дагуулан явж, тус нисэх онгоцны буудлын гаалийн хяналт шалгалтын бүсээр оуюу олон улсын ирэгч талд зорчигчийн гар тээш шалгах А7АПП2-р хэсгээр өөрийн ажлын байран дахь давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч ................... нарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.Аийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1,060,989,499.69 төгрөгийн үнэ бүхий нийт 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164,453 372.45 (нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван туун далан хоёр) төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, П.Ат давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

4. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч  Ц.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцох" гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуух" гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйлс өгөхөөр санал болгох" гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч  Ц.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар,

Шүүгдэгч П.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж торгох ялын нийт хэмжээг 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Б  нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан 3 150 000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь 3 150 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссаны дараа, шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссаны дараа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5,22 кг үнэт эдлэл, шүрэн эдлэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Ат буцаан олгож,

Эрүүгийн 2402001090281 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг,

Хэрэгт хураагдан ирсэн 5 ширхэг compact disc, Авлигатай тэмцэх газрын 2024.9.27-ний өдрийн Н-1/242 дугаартай албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2024.10.02-ны өдрийн 09/Н/132 дугаартай албан бичиг /1 хавтас, 2 хуудас/-ийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Б , П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

6.Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Ц.Батзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс уг шийтгэх тогтоолыг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардаж аваад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлүүдээр тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч П.Аийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуух", 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйлс өгөхөөр санал болгох" гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцох" гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөггүй ба энэ талаараа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тодорхой мэдүүлсэн байдаг төдийгүй шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч П.А нь гаалийн улсын байцаагч  Ц.Б той гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн холбоогүй болох нь хэрэгт авагдсан гэрч А.Х-ийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэг /1х-216-217/, гэрч А.Х, П.А нарыг нүүрэлдүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн /1х-224-226/ мэдүүлгүүд, П.А,  Ц.Б  нарын төрөл садангийн лавлагаанууд /2х-237, 3х-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

П.А нь анхнаасаа Турк, Бүгд Найрамдах Солонгос улсаас худалдан авсан нийт 5,22 кг алт, монет, шүрэн үнэт эдлэлийг гаалийн хяналтын бүсээр татваргүй нэвтрүүлэх давуу байдал өөртөө бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагч  Ц.Б од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг амласан болох нь П.Аийн гэрчээр 2024 оны 5 дугаар сарын 29, 2024 оны 6 дугаар сарын 03, 12-ны өдөр 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн /1х-11, 30, 186-188/ гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хэдийгээр П.А нь уг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй боловч гадаадын улс орнуудаас худалдан авсан үнэт эдлэлүүдээ Монгол улсад татваргүй оруулж ирэх зорилгоор гаалийн улсын байцаагч  Ц.Б од мөнгө өгөхийг амласан,  Ц.Б  ч "ирэхээр чинь болъё" гэж авлига авахыг зөвшөөрсөн талаар анхнаасаа тогтвортой мэдүүлгүүд өгч байсан тул түүний уг мэдүүлгүүдийг тухайн үеийн нөхцөл байдлыг бодитоор сэргээн тогтоосон, үнэн зөв мэдүүлэг гэж үзэх боломжтой юм.

Харин шүүгдэгч  Ц.Б  нь П.Аийн Турк, Бүгд Найрамдах Солонгос Улсаас худалдан авсан нийт 5,22 кг алт, монет, шүрэн үнэт эдлэлийг гаалийн хяналтын бүсээр татваргүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн гаалийн улсын байцаагчийн нэр нөлөөг ашиглан түүний ачаа тээш болон биеийг гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүйгээр нэвтрүүлэх гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө П.Аийн санал болгосон авлигыг авахыг зөвшөөрсөн болох нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдож байгаагийн зэрэгцээ тухайн үед  Ц.Б ын хэлсэн үг, хийсэн үйлдэл, зан авирын талаар гэрч Р.Э-ын /1х-192-194/, Ш.А/1х-195-198/, Н.Б  /1х-201-202/, Б.Л  /1х-207-209/ нарын мэдүүлгүүдээс тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл,  Ц.Б  нь гэр бүл, төрөл садангийн харилцаа холбоо, хамааралгүй П.Аийн ачааг тэргэн дээр түрж гаалийн хяналтын бүсээр шалгуулалгүй нэвтрүүлсэн, түүнийг шалгуулахгүй гэж тагнуулын байгууллагын ажилтнуудтай маргалдаж, мэтгэлцэж байсан, бие нь муу гэх шалтгаанаар рентген аппаратад оруулахаас татгалзсан үг, үйлдлүүдийг гаргаж байгаа нь түүнийг тухайн үед П.Аээс авлига авахаар тохиролцсон байсныг бүрэн нотолж байгаа юм.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно." гэж хуульчилсан ба тухайн этгээдийн хийсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж байгааг тогтоохын тулд тухайн гэмт үйлдлийг хийж буй этгээд анхнаасаа ямар сэдэлт, санаа зорилготойгоор уг үйлдлийг хийснийг нотолж, уг нотолгоон дээр үндэслэн зүйлчлэлийг сонгодог.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж буй этгээдийн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийн субьектив талын үндсэн шинж буюу тухайн гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго нь ямар байсан, юунд чиглэж байсан, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн өрнөл, хүрсэн үр дүнг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч П.Аийн хувьд тэрээр анхнаасаа гаалийн улсын байцаагч  Ц.Б оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдүүлэхийг хатгаж, уг гэмт хэргийг үйлдүүлж өөртөө давуу байдал олж авах зорилготой байсан уу эсхүл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагч  Ц.Б од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөхийг амласан уу гэдэгт дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хийх ёстой байсан гэж үзэж байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон..." гэж тодорхойлсон ба тухайн үед П.Ат гаалийн улсын байцаагч  Ц.Б оор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдүүлэх сэдэлт, санаа зорилго, гаалийн улсын байцаагч  Ц.Б од мөн уг гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилго тус тус байгаагүй харин П.Ат гаалийн улсын байцаагч  Ц.Б од авлига өгч өөртөө Турк, Бүгд Найрамдах Солонгос улсаас худалдан авсан нийт 5,22 кг алт, монет, шүрэн үнэт эдлэлийг гаалийн хяналтын бүсээр татваргүй нэвтрүүлэх давуу байдал бий болгох,  Ц.Б ын хувьд П.Аийн Турк, Бүгд Найрамдах Солонгос Улсаас худалдан авсан нийт 5,22 кг алт, монет, шүрэн үнэт эдлэлийг гаалийн хяналтын бүсээр татваргүй нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс өөрийн гаалийн улсын байцаагчийн нэр нөлөөг ашиглан түүний ачаа тээш болон биеийг гаалийн хяналтын бүсээр шалгуулахгүйгээр нэвтрүүлэх гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө П.Аийн санал болгосон авлигыг авах сэдэлт, санаа зорилготойгоор дээр дурдсан гэмт үйлдлүүдийг хийсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар сэргээн тогтоогдсон байна.

Тодруулбал, П.А,  Ц.Б  нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн субьектив талын шинжийг хангахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал,  зүйлчлэлийг  өөрчлөхгүйгээр  ялыг  хөнгөрүүлж  болно." гэсэн эрх хэмжээнийхээ дагуу шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэсэн зохицуулалтын дагуу П.Аийн гаалийн улсын байцаагч  Ц.Б , тагнуулын байгууллагын ажилтан Б.Лхагвасүрэн нарт авлига өгөхийг амласан үйлдлүүдийг нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

7. Шүүгдэгч  Ц.Б ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул бүхэлд нь эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;" гэж тусгасан. Гэтэл дээрх шийтгэх тогтоолд бичигдсэн буюу нотлох баримтаар үнэлэгдсэн мэдүүлгүүд нь аль үйл баримтыг нотолж байгаа эсэх, уг мэдүүлгүүд нь хоорондоо хэрхэн холбогдож шүүгдэгчийн гэм буруутай болохыг тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь үнэлэн дүгнэж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлтийг хуулбарласан байдалтайгаар шийтгэх тогтоолыг бичгээр үйлдсэн байгаа нь шийтгэх тогтоол хуулийн шаардлагад үл нийцэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Анхан шатны шүүх шүүгдэгч  Ц.Б ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх асуудалд хийсэн дүгнэлтээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон мэтээр үзэж, гэм буруугийн асуудалд хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Тодруулбал, шүүгдэгч  Ц.Б  нь иргэн "П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн" гэж шүүх ямар баримтыг үндэслэн дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. Шийтгэх тогтоол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг 23 баримтыг үндэслэн бичигдсэн боловч шүүгдэгч  Ц.Б  нь "иргэн П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн" гэж үзэх хөдөлбөргүй тогтоох баримт дээрх мэдүүлгүүдэд огт байхгүй болно.

Гагцхүү шүүгдэгч П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгт "эгчийгээ тосох боломж байна уу” гэх агуулгатай мэдүүлэг байдаг боловч энэ мэдүүлэг нь шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д "Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:", 8.3-т яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;" гэж заасан бөгөөд уг мэдүүлгийг дэмжсэн, баталсан нотлох баримт хэрэгт огт байхгүй байхад шүүх шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн, хилээр шалгуулахгүй нэвтрүүлэхээр үгсэн тохиролцсон эсэх нь үйл явдал болохоос өмнөх үйл баримт юм. Харин анхан шатны шүүх болсон үйл явдлыг харсан, мэдсэн гэрчүүдийн мэдүүлэг нь өмнөх үйл явдал буюу үгсэн тохиролцсон гэдэг шинжийг нотолно гэж үзэж шийтгэх тогтоолд гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж бичсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч  Ц.Б  нь иргэн П.Аийг алт, монет, шүрэн эдлэл нууж, татвар төлөхөөс зайлсхийж, гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлэх гэж байгааг урьдчилан мэдсэн, шүүгдэгч нар нь үгсэн тохиролцсон гэж үзэх тохиолдолд энэ талаар хэрэгт зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай юм.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т "шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;" гэж заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх "эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар" шийдвэр гаргахдаа "Шүүгдэгч  Ц.Б ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 жилээс 8 жил хүртэл хорих ялтай, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалд хамаарах бөгөөд  Ц.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв" гэж шийдвэрлэжээ.

Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар "Шүүгдэгч  Ц.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар" шийтгэсэн байна. Үүнээс үзэхэд шүүх шүүгдэгч  Ц.Б од нэмэгдэл ял оногдуулалгүйгээр зөвхөн 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэснээсээ өөр ял нэмж оногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон атлаа тогтоох хэсэгт өөр ял нэмж оногдуулж байгаа нь ноцтой зөрчил төдийгүй, давж заалдах, хяналтын шатны шүүхээр дүгнэх боломжгүй, тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөлийг үүсгэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан 1 жилийн хорих ял эдлүүлэх дэглэмийг хэрхэн тогтоосноо дүгнээгүй. Тогтоох хэсэгт шүүгдэгч П.Аийн хорих ял эдлэх дэглэмийг заагаагүй нь хууль хэрэглээгүй ноцтой алдаа гэж үзнэ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч  Ц.Б од холбогдуулан үйлдсэн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 335 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх" мөн зүйлийн 2-т " яллагдагчаар татах тогтоол...шийдвэртэй танилцах" мөн зүйлийн 3-т "сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах" эрхийг нь хангалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна" гэж заасныг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүндрүүлэн өөрчлөлт оруулсан нь шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш этгээд санаатай, эсхүл үйлдлээрээ нэгдэж үйлдсэнийг хөтөлбөргүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж, шүүгдэгч  Ц.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

 

8. Шүүгдэгч  Ц.Б ын өмгөөлөгч Ж.Батхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ яллах дүгнэлтийг үг үсэг, цэг таслалгүй хуулбарлан бичсэн ба шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасан "гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал"-г тодорхойлоогүй, мөн зүйлийн 2.3-д заасан "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл" байхгүй, мөн зүйлийн 2.4-д заасан шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт" хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт миний үйлчлүүлэгч  Ц.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх дүгнэлт хийхдээ нийтийн албан тушаалтан мөн гэж тодорхойлоод гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа иргэн П.Ат дэмжлэг үзүүлж, ачаа тээшийг нь түрэн, хажуудаа дагуулан явж, зорчигчийн гар тээш шалгах хэсгээр өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч нарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.Аийг татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, П.Ат давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэж прокурорын яллах дүгнэлт дээрх хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хуулж бичсэнийг өмнө дурдсан.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол .... шийтгэнэ." гэж заасан ба мөн зүйлийн тайлбарт "энэ хуульд заасан "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно." гэжээ.

Тэгвэл  Ц.Б ын иргэн П.Ат дэмжлэг үзүүлж, ачаа тээшийг нь түрэн хажуудаа дагуулан явж, зорчигчийн гар тээш шалгах хэсгээр өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан гаалийн улсын байцаагч нарт шалгуулахгүй нэвтрүүлж, П.Аийг татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн гэх үйлдлүүд нь албаны ямар эрх ашгийн эсрэг ашиглах зорилгоор, эсхүл хувийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой ямар үйлдлийг хийгээгүй, эсвэл хийх ёсгүй ямар үйлдлийг хийсэн гэж дүгнэж байгаа талаар огтхон ч хууль зүйн дүгнэлт байхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэргүүд албаны чиг үүрэгтэй заавал холбогдох ёстой байдаг. Ажлын байран дээрээ байгаа нь албан үүргээ гүйцэтгэж байгаа гэж үзэх үндэслэл болохгүй. Ялангуяа ажлын байрны тодорхой цэг, хэсэг дээр албан үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудын хувьд тухайн цэг, хэсэг дээрээ тэдний албан үүрэг, бүрэн эрх нь хэрэгжиж байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын засаг дарга, Төв аймгийн засаг даргын ажлын байран дээр түүний тамга, тэмдгийг ашиглан өөрийн албан үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Үүнтэй адил  Ц.Б ын албан үүрэг, бүрэн эрх нь зөвхөн түүний ажил үүргийн хуваарьт заагдсан, төлөвлөгдсөн цэг, хэсэг дээр үйлчилнэ.

Түүнчлэн шүүгдэгч  Ц.Б ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, эсхүл мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.1-д заасан албан тушаалынхаа байдлыг ашиглаж улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон байх боломжтой буюу ойролцоо төрлийн гэмт үйлдэл, гэмт хэргээс ялган зүйчилсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй эсэх, дээр дурдсан гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн няцаагдаж буй талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байдаг.

Энэ бүх нөхцөл байдлыг анхан шатны шүүх огтхон ч анхаарч үзээгүй ба шүүхийн тогтоолд заасан хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ..." гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар өөрийн үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн буюу уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна” гэв.

 

9. Шүүгдэгч  Ц.Б ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчсөн. Хэргийн үйл баримт буюу бусад байдлыг тогтоохдоо яллагдагч нарын холбогдсон хэрэгт нотлох баримтад тулгуурласан гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, объектив үйлдэл гэж хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж чадаагүй. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хэргийн субъект биш, П.Атэй юу тохиролцсон, ямар байдлаар хамтран оролцогч болгож байгаагаа дүгнээгүй. П.А нь алт, үнэт эдлэл их хэмжээгээр нуун авч явж байгаагаа  Ц.Б од хэлээгүй,  Ц.Б  нь түүний тарифын аргаар хязгаарласан их хэмжээний зүйл хулгайгаар нэвтрүүлэх гэж байгааг мэдээгүй байдаг.

Түүнчлэн Монгол Улсын хилээр орох хэсэгт байсан Ш.А , Р.Э нартай харилцаа үсээгүй албаны бүрэн эрхээ урвуулан ашигласан үйлдэл хийгээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж идэвхтэй үйлдэл хийснээс болж их хэмжээний хохирол учирсан байхыг шаардана.  Ц.Б  нь тухайн өдөр Монгол Улсаас гарах чиглэлд албан үүрэгтэй ажиллаж байсан. П.А нь бие муу ачаа өргөлцөөд дөхүүлээд өгөх гэсний дагуу ачаа барааг өргөлцсөн нөхцөл байдал хэрэгт байдаг. Үүнийг албан тушаалаа урвуулан их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх боломжгүй.

2. Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, ялангуяа энэ хэргийг гүйцэтгэсэн их хэмжээний хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөх боломжгүй.

Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 дугаартай Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол гаргажээ. Уг тогтоолоор Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлон н.Энхжаргалын 1784 дугаартай тогтоон 2024 оны 10 дугаар сарын 23-ны хариу мэдэгдэх хуудсанд  Ц.Б ыг их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв... гэжээ. Энэхүү тогтоолыг танилцуулаагүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 01-нд гаргасан тогтоол болон 10 дугаар сарын 31-ний өдрийн 514, 515 дугаартай тогтоолуудад гомдол гаргах боломж олгоогүй байна.

3. Эд мөрийн баримтаар хураан авсан 50 хуудас баримтууд нь Англи, Солонгос, Турк хэл дээр байгаа баримтууд ба үүнийг орчуулахгүйгээр нотлох баримтаар тооцох, гадаад хэл дээр баримт бүрдүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь ноцтой зөрчил болно. Мөн алт, үнэт эдлэл мөн эсэх, сорьц граммдаа хүрч байгаа эсэх, зах зээлийн үнэлгээ зэргийг мэргэжлийн байгууллага мэргэшсэн шинжээч ажиллуулан тогтоолгох байтал хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, үзлэг хийсэн тухай нэг хөндлөнгийн гэрчтэй 2024 оны 5 дугаар сарын 29-ний эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд 14 крат, 22 крат гэж тэмдэглэсэн. /1хх-7/

Солонгос хэл дээрх баримтад 24 крант Gold, Jewellery гэж зөрүүтэй тэмдэглэсэн. Үүнээс үзэхэд крат болон сорьцын зөрүү, валютыг яаж тооцсон нь тодорхойгүй, грамм дээр асуудал үүсэж болзошгүй байх тул баримтыг орчуулах эх хувийг магадлах, шинжээч дахин томилох шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэн 2024 оны 11 дүгээр сарын 01-нд шилжүүлэхдээ /4хх-153-184/ эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхээс хэргийг Прокурорт буцаах ёстой байтал улсын яллагчид давуу байдал олгож Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/371 дугаартай захирамж гарган авчруулж, шүүх хөндлөнгийн байр сууринаас шүүн таслан чиг үүргээ зөрчсөн, шүүхийн шийдвэр гарахад илтэд нөлөөлсөн болно.

Мөн давж заалдах шатны гомдол гаргах хүртэл шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.               

 

10. Шүүгдэгч  Ц.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг хилийн тагнуулын ажилтан гэх Н.Б , Б.Лхагвадорж, Ц.Г , Чингис Хаан олон улсын нисэх буудал .............. нар болох Р.Э , Ш.А , Ц.П , мөн П  овогтой А  нарын худал, зөрүүтэй мэдүүлгүүдээр албан үүрэг, бүрэн эрхээ, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, П.Атэй урьдчилан тохиролцож, санаатай нэгдэж, бүлэглэн мөн хилийн тагнуулын албан хаагч нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь санаатай саад учруулсан мэтээр худал, зөрүүтэй мэдүүлгүүд нь намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах болсон үндсэн шалтгаан гэж хувьдаа үзэж байна...Чингис Хаан олон улсын нисэх буудлын ............албан хаагч Р.Энь өөрийн хариуцсан ажлаа хийгээгүйдээ айж, сандарч, ямар нэгэн хариуцлага хүлээлгэчих вий гэж айсандаа өөрийгөө өмөөрч миний эсрэг санаатай худал мэдүүлэг өгч улмаар өөрийн байр сууриа батлахын тулд иргэний гар тээш шалгах рентген аппаратын дэлгэцийн ард сууж байсан Ш.А-д нөлөөлж, мөн миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн байдаг.

Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх албаны албан хаагч Ц.Птой тухайн өдөр /хэрэг болсон өдөр/ би П.Аийн талаар юу ч яриагүй болно. Ц.П нь ямар санаа сэдлээр надтай холбоотой худал мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна. Магадгүй хэн нэгэнтэй санаатай нэгдэж миний хэргийг дордуулахыг хүссэн болов уу гэж хардаж байна.

П.А нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор намайг ашиглаж Улсын хилээр хууль бусаар алтан эдлэлийг нэвтрүүлэхийг оролдсон байна. П.А нь шалгагдаж байх явцад миний эсрэг худал мэдүүлэг санаатайгаар өгч надтай хэргээ холбох юм бол хэргээс хөнгөн гарах байх гэж П.А нь бодсонд итгэлтэй байна.

2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Төв аймгийн сум дундын анхан шатны шүүх хуралдааны дараа шүүхийн байрны 1 дүгээр давхарт байрлах түр хорих өрөөнд /цагдан хорих байр луу ачигдаж явахын өмнө/ тухайн өдөр алба хашиж байсан хоёр цагдаагийн албан хаагч нарын хажууд П.А нь над руу хандаж уйлаад “эгчийгээ уучлаарай эгч нь өөрөө зохиож чиний эсрэг юм хэлээгүй юм, миний өмгөөлөгчийн хэлснийг хэлсэн” гэсэн нь П.А санаатай миний эсрэг худал мэдүүлэг өгсөн нотлогдоод байгаа юм. 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн орой алба хааж байсан цагдаагийн албан хаагч нар П.Аийн хэлсэн зүйлийг нотолно. Мөн тухайн өдрийн камерын бичлэгийг шалгуулах хүсэлттэй байна.

Би мөрдөн байцаалтын явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар н.Баасанжавд дээр дурдсан хүмүүстэй нүүрэлдэж уулзмаар байна гэж хэлэхэд хүсэлтийг хүлээж аваагүй. Миний өмгөөлөгч нар миний хэрэг прокурорын шатанд байхад мөрдөн байцаалтад буцааж, нүүрэлдүүлэн уулзах хүсэлт, гомдлыг прокурорын бүх шатанд гаргасан боловч хүлээн аваагүй, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр мөн мөрдөн байцаах шатанд буцаах хүсэлтийг миний өмгөөлөгч нар тавьсан боловч хүлээж аваагүйд би ихээр харамсаж байна.

Би гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Б, Б.Л, Ц.Гинжболд, Р.Э, М.А, Ц.П, П.А нарын надтай холбоотой худал мэдүүлгүүдийн нэгийг нь ч хийгээгүй, П.Аийг Турк улсаар дамжин явсныг мэдээгүй, надад хэлээгүй, би түүнийг Солонгос улс руу эмчилгээнд яваад ирсэн гэж бодсон. Дээрх нэр бүхий хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгөх хүсэлтийг маань хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.                  

 

12. Шүүгдэгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний энэ хэрэгтэй холбоотой гол зорилго маань татваргүй бараагаа оруулж ирээд охиныхоо сургалтын төлбөрийг төлөх бодолтой байсан. Охин маань 12 дугаар ангид сурдаг, ээж маань ходоодны хагалгаанд орсон, мөнгөний хэрэгцээ их байсан. Тиймээс гадаадаас бараа авчирч, хурдан зарж борлуулаад, мөнгөтэй болох боломж хайж байсан. Надад ашигтай байж магадгүй гэж бодсон. Хувьдаа 5-10 хувийн ашиг гарах болов уу гэж тооцоолоод, хүмүүсээс мөнгө зээлж барааг авчирсан. Нэг жилийн өмнө Хунаа гэдэг охин надаас мөнгөөр бараа авч байхдаа "Би гаалиас юм асуух гэсэн юм, таньдаг хүн байна уу?" гэж хэлэхэд нь  Ц.Б ын утсыг өгсөн. Тэгээд би Батболд руу залгаад, өөрийгөө танилцуулж, "Эгч нь Солонгос явах гэж байгаа, бага зэрэг бараа авчирдаг юм. Намайг тосох боломж байна уу?" гэж асуусан. Тухайн үед “Яах вэ, тэгж болох л юм байна” гэсэн аястай хариу өгсөн. Хожим нь би дахин холбоо барьсан. Учир нь мөнгөө цуглуулаад, бусдаас зээл аваад, бараагаа бэлдчихсэн байсан. Тэгээд ярьж, “Эгч нь өвчтэй, 5 сард өвчний бичигтэй явах гээд билет тааруулж авсан” гээд тухайн өдөр очиход тосох боломж бий эсэхийг дахин лавласан. Тэгэхэд надад “Яахав боломжтой бол яръя” гэх мэтээр хандаж байсан. Тэгээд тухайн өдөр ачаа хүлээн авах хэсэг дээр очоод байж байтал намайг очиж аваад, хамт чигээрээ гарах үед ард хоёр хүн гүйцэж ирээд, "Ачаагаа шалгуулна" гэж хэлсэн. Ачаанд асуудал байгаагүй. Шалгуулсны дараа биеийг маань шалгасан. Дараа нь хоёр эмэгтэй тагнуул, гаалийн байгууллагын албан тушаалтан намайг өөр, өөр өрөөнд аваачиж мэдүүлэг авсан. Тухайн үед ч би үнэнийг ярьсан. Эгч нь ийм нөхцөл байдалтай, санхүүгийн хэрэгцээтэй, бараагаа гаргах гэсэн зорилготой байсан гэдгээ хэлсэн...Тухайн үед  Ц.Б той уулзсан, дараа нь уучлалт гуйсан гэж яригдаж байна. Үнэндээ би тухайн үед маш их сандарсан. Торгуулах байх, ял авчих байх гэж бодоод салганаад гарсан. Тиймээс би “Уучлаарай” гэж хэлсэн. Өмгөөлөгч маань “Та үнэнийг л хэл” гэж зөвлөсөн. Би ч үнэнээ хэлсэн. Би н.Лхагвасүрэн,  Ц.Б  хоёуланд нь "Би өртэй, зээлтэй, татваргүй бараа оруулах гэж байна, бараагаа гаргаад өгөөч" гэсэн ганцхан зорилгоор л хандсан. Миний хэлсэн үг энэ л байсан. Өөр ямар нэгэн санаа, зорилго надад байгаагүй. Албан тушаалын гэмт хэрэг гэдэг зүйлийг үнэндээ би ойлгохгүй байна. Миний буруу гэвэл, татвар төлөх ёстой байтал татваргүй оруулах гэж оролдсон. Тэрийгээ би хүлээж байна. Гэхдээ энэ нь хууль зөрчсөн гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн ашиг хонжоо, бусдад нөлөөлөх гэсэн санаа байгаагүй...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.А, Ц.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Ц.Батзориг, шүүгдэгч  Ц.Б , түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Ж.Батхуяг, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаж байдаг.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох эрх хэмжээтэй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  П.Аийн өмгөөлөгч Ц.Батзоригийн “...хэргийн зүйлчлэл дээр албан тушаалын хэргийн зүйлчлэлээс бусад зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй...” гэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт /5хх-н 216/, шүүгдэгч П.Аийн “...Би өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байна...” гэх тайлбар /5хх-н 220/ зэргээс үзэхэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч П.Ат холбогдох хэргийн зүйлчлэлүүдээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн буюу гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч маргажээ.

Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.  

3. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч  Ц.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулан шийдвэрлэсэн атлаа нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах талаар огт дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэг нь зөрүүтэй болжээ.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагын алинд эдлүүлэхийг тогтоох журамтай.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч  Ц.Б  нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй...” гэснээс үзвэл шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заагаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.2-т “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг тусгана гэсэн шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

 

5. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдаа зөрчлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй тул шүүгдэгч  Ц.Б ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим болох “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон атлаа тогтоох хэсэгт өөр ял нэмж оногдуулж байгаа нь ноцтой зөрчил төдийгүй, давж заалдах, хяналтын шатны шүүхээр дүгнэх боломжгүй, тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөлийг үүсгэсэн, мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан 1 жилийн хорих ял эдлүүлэх дэглэмийг хэрхэн тогтоосноо дүгнээгүй. Тогтоох хэсэгт шүүгдэгч П.Аийн хорих ял эдлэх дэглэмийг заагаагүй...” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэгт болон шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Ц.Батзориг, шүүгдэгч  Ц.Б , түүний өмгөөлөгч Ж.Батхуяг, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

 

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаавал шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.А, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ......... оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ............ дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгч  Ц.Б ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т тус тус зааснаар шүүгдэгч П.А, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ЦЭРЭНХАНД

 

                                                                   ШҮҮГЧИД                              З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ