Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймгийн Б***** сумын ** дугаар баг, М*******ын гудамж, Т******* банкны байранд байрлах Т******* банкны Б********* салбарын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Э.Ц*******-*******, Ц.У******* нарыг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоолгох тухай 304/2025/01091/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т******* банкны Булган салбар нь Э.Ц*******-*******, Ц.У******* нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Иргэн Э******* овогтой Ц*******-******* /*******/, Ц******* овогтой У******* / нар нь Б****** аймаг О тооцооны төвийн Т******* банкны салбараас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр МБ1160034120901852755 тоот зээлийн гэрээ байгуулан 22,400,000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 14,4% хүүтэй 30 сарын хугацаатай сар оүр төлөх нөхцөлтэйгөөр, нэмэлтээр 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 120500109217 тоот зээлийн гэрээ байгуулан 20,300,000 /хорин сая гурван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 18% хүүтэй 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлээ төлөлгүй 301 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1 дахь заалтыг тус тус зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Т******* банкны зүгээс зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтыг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна. Иймд Э******* овогтой Ц*******-******* /*******/, Ц******* овогтой У******* / нарыг хаяг тогтоож эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Барьцаат зээлийн гэрээ,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

-Итгэмжлэл,

-Ц.У*******, Э.Ц*******-******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

-О аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 312/ШЗ2025/08272 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Т******* банкны Булган салбарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Э.Ц*******-*******, Ц.У******* нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл тэдний оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Э.Ц*******-*******, Ц.У******* нар нь Булган аймаг О тооцооны төвийн Т******* банкны салбараас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр МБ1160034120901852755 тоот зээлийн гэрээ байгуулан 22,400,000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 14,4% хүүтэй 30 сарын хугацаатай сар оүр төлөх нөхцөлтэйгөөр, нэмэлтээр 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 120500109217 тоот зээлийн гэрээ байгуулан 20,300,000 /хорин сая гурван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 18% хүүтэй 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүсэлт гаргагчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

3.2.Хүсэлт гаргагч нь Э.Ц*******-*******, Ц.У******* нарт холбогдуулан О аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт Э.Ц*******-*******, Ц.У******* нар нь оршин суудаггүй тухай багийн Засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.

4.Иймд шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Б овогт Э*******гийн Ц*******-******* /РД:*******/, Х овогт Ц*******ы У******* /РД:/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Т******* санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Б овогт Э*******гийн Ц*******-******* /РД:*******/, Х овогт Ц*******ы У******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Э*******гийн Ц*******-******* /РД:*******/, Х овогт Ц*******ы У******* /РД:/ нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Т******* санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА