| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0068/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 74
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* дэмчиг овогт *******ын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын Бя- Хохирогч овогт *******гийн Ою- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бя-д холбогдох 1823000000083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Д-ын Бя-, Регистрийн дугаар: ИП********
Шүүгдэгч Д.Бя- нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Бя- нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутагт иргэн Ж.Ою-ын шанаан тус газар нь гараараа цохих, хавсарч унагаах зэргээр цохиж зодсон хэргийн үйл баримт нь хохирогч Ж.Ою-ын “...2018 оны 07 дугаар сарын 27- ны өглөө ...би Д.Бя-д “чи малаа дандаа манай мал руу бэлчээгээд байхаар яадаг юм” гэж хэлэхэд тэр “Хуц пизда минь” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр малаа ойртуулж байгаад бүрэн гүйцэд ялгаж авах гэж байтал Д.Бя- мотоциклтойгоо бүх малыг элдэж гэрийнхээ зүг явах гээд байхаар нь бид хоёр эсэргүүцэхэд манай хүүхэд рүү мотоциклтойгоо очоод хүүхдийн мотоциклыг дайраад унагаахаар нь би очоод Д.Бя-ыг куртикээрээ 02 удаа ороолгоод загнахад намайг хавсарч унагаахаар нь би босоод энгэрээс нь зууралдахад шанааны зүүн хэсэгт зүүн гараараа 02 удаа цохиод дахин хавсарч унагаагаад газар хэвтэж байхад өгзөгний хэсэгт баруун хөлөөрөө 02 удаа өшиглөөд, хавирга хэсэгт дэвссэн. Тэгээд манай хүүхэд бид хоёрыг салгасан. Би гомдолтой байна. Нийт унааны зардал, эмчилгээний төлбөрт 370.000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг Мөн насанд хүрээгүй гэрч М.Мо-ын “... 2018 оны 07 дугаар сарын 26... 27-ны өглөө малаа бэлчээгээд явж байсан чинь хажуу талын айлын Д.Бя- ахын мал руу нийлэх гэж байхаар нь ээж бид хоёр очоод малаа ялгаж авч байхад ээж, Д.Бя- ах хоёр маргалдсан. Би мотоциклоо асаагаад хөдлөх гэж байсан чинь Д.Бя- ах мотоциклтойгоо ирээд миний мотоциклыг мөргөөд унагаасан. Тэгээд ээж уурлаад Д.Бя- ахыг куртикээрээ ороолгоод авсан чинь ээжийг хавирч унагаагаад гараараа шанааны хэсэгт нь цохиод, дахин хавсарч унагаад газар хэвтэж байхад нь хавирга хэсэгт нь өшиглөхөөр нь би салгасан. Мотоцикл жаахан хонхойсон байсныг аав бид хоёр наашаа гаргаад ирсэн. Өөр эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Мөн яллагдагч Д.Бя-ы “...Ж.Ою- эгч “чи малаа дандаа ...гэсэн ” мэдүүлэг манай мал руу бэлчээгээд байхаараа яадаг юм” гэж хэлэхээр нь би “хуц пизда минь гэж хэлсэн” юм. Тэгээд хүүхэд нь болохгүй байхаар нь мотоциклтойгоо урд нь очоод тооромзлоод хажуу тийшээ дарахад хүүхдийнх нь мотоциклын янданг шүргээд мотоцикл нь унасан. Тэгсэн Ж.Ою- эгч над дээр ирээд гартаа барьж байсан куртикээрээ толгой хэсэгт 03 удаа ороолгохдоо “гуйлгачингууд, ээжийг татанхай” гэж хэлээд газраас чулуу аваад гараараа толгой руу цохихоор нь би шанааны хэсэгт нь зүүн гараараа цохиод, барьж авч тонгорч унагаад газар хэвтэж байхад нь намайг тавихгүй болохоор нь холдох санаатай дээгүүр нь давж алхах гэж байгаад хавирга хэсэгт нь гишгэсэн. Ж.Ою- эгч ээжийг доромжлоод байхаар нь гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хүүхэд нь намайг салгаад хоёр тийшээ болгосон. Надад өвдөж хадвсан зүйл байхгүй. Хохирлыг барагдуулж өгнө...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Бя-ы үйлдлийн улмаас хохирогч Ж.Ою-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 201820181 дугаартай “Иргэн Ж.Ою-ын биед тархи доргилт, баруун эрүүний урд хэсэгт, зүүн өгзөгний доод хэсэгт цус хуралт, зүүн сүвээний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, Гэрч болон хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Д.Бя- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Бя-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн зүйлчлэл тохирсон гэж үзлээ. Шүүгдэгч Д.Бя- иргэн Ж.Ою-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д.Бя-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Бя-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Бя-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Д.Бя-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Хохирогч Ж.Ою- нь шүүгдэгч Д.Бя-аас эмчилгээний зардалд 370.000 төгрөг, ээмэг гинжны үнэ 130000 төгрөг,12 тооны ямааны үнэ 480000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. Шүүгдэгч Д.Бя- нь хохирогч Ж.Ою-ын зөвхөн эрүүл мэндэд учирсан эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлыг төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт Д-ын Бя-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт *******ын Бя-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын Бя-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч ******* овогт Д-ын Бя-д 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ою-ын эмчилгээнд 370.000 төгрөг, ээмэг гинжний үнэ 130000 төгрөг, 12 тооны ямааны үнэ 480000 төгрөгний эмчилгээний болон бусад зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүгдэгч Д.Бя-ы хувьд ногдох эд хөрөнгөнөөс 250.000 төгрөгийн үнэлгээтэй улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Шүүгдэгч Д.Бя- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА