Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар  2025/ДШМ/60

 

 

 

 

 

 

2025      9          16                              2025/ДШМ/60

 

 

 

Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК

................ХХК нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Түмэндэмбэрэл,

Яллагдагч Ө.Н , түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж, Б.Ангараг /цахимаар/,

Яллагдагч Ц.С, С.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батзориг,

Яллагдагч С.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн  даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/943 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Түмэндэмбэрэлийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бичсэн 25 дугаар эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт холбогдох эрүүгийн 2434005570105 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ......... оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ........... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, урьд нь

................ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Ө.Н, регистрийн дугаар: ...........,

 

2. Монгол Улсын иргэн, ........... оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ............ хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, командын офицер мэргэжилтэй, ................ХХК-д уурхайн дарга ажилтай, ам бүл 1, .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.М, регистрийн дугаар: .............,

3. Монгол Улсын иргэн, ........... оны 7 дугаар сарын 23-ны өдөр ............. төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, командын офицер мэргэжилтэй, ................ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.С, регистрийн дугаар: .................,

 

4. .......................... тоотод үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн гэрчилгээний .......... дугаартай, ............ хувийн хэргийн дугаартай, .............регистрийн дугаартай, геологийн багаж хэрэгсэл, хангамжийн худалдаа, төлбөр эсхүл гэрээний үндсэн дээр хийгдх бөөний худалдаа, ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагааны чиглэлтэй, ................ХХК.

 

5. Яллагдагч Ө.Н  нь ........................ засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.7 дахь хэсэг "Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг "Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно", 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг "Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна" гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" 37.1.7 дахь хэсэг "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.13 дахь хэсэг "Албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсэг "Ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэх, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах" гэх заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ." 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно." гэх заалт, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг тус тус зөрчиж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тус сумын нутаг дэвсгэр "Шанаган" гэх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ................уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах хүсэлтийг сумын ИТХ-д уламжлан шийдвэр гаргуулахын тулд дээрх компаниас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,795,000 төгрөгийн үнэ бүхий Nikon D-7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 720,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг сарнай цэцэг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 334,000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг бэлнээр авч хахууль авах гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч С.М нь ................захирал Ц.Стэй бүлэглэн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсэгт заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэх, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах зорилгоор газар эзэмших хүсэлтийг удаа дараа сумын Засаг дарга Ө.Н т гаргаж, өөрийн компанид давуу байдал бий болгох, өөрийн эрх ашгийн төлөө 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,795,000 төгрөгийн үнэ бүхий Nikon D-7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 720,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг сарнай цэцэг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 334,000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг зэрэг эд зүйл, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг сумын Засаг дарга Ө.Н т өгч хахууль өгсөн,

Яллагдагч Ц.С нь ................Уурхайн дарга С.Мтай бүлэглэн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсэг заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэх, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах зорилгоор газар эзэмших хүсэлтийг удаа дараа сумын Засаг дарга Ө.Н т гаргаж, өөрийн компанид давуу байдал бий болгох, өөрийн эрх ашгийн төлөө 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,795,000 төгрөгийн үнэ бүхий Nikon D-7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 720,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг сарнай цэцэг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 334,000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг сумын Засаг дарга Ө.Н т өгч хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч "........" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь хэсэгт заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар уурхайн талбайд нэвтрэх, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах зорилгоор газар эзэмших хүсэлтийг удаа дараа сумын Засаг дарга Ө.Н т гаргаж, өөрийн компанид давуу байдал бий болгох, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,795,000 төгрөгийн үнэ бүхий Nikon D-7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 720,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг сарнай цэцэг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 334,000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг зэрэг эд зүйлс, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг бэлнээр сумын Засаг дарга Ө.Н т өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

6. Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Ө.Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч С.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдаг Ц.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

".........." ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

7. Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж хуульчилсан.

Гэрч Ж.С-ын өгсөн:..."хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Захирал Сайнбилэгийн хамт өнгөт принтер, зургийн аппаратыг Засаг дарга .......ын гэрт хүргэж өгч байсан. .......... өөрөө авсан..." гэх мэдүүлэг/2хх-ийн 14-16 дугаар тал/, яллагдагч Ц.Сийн өгсөн:...би болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлж байна..., энэ хууль бус үйлдлүүдийг манай компаний ажилтан Дуламханд, жолооч Санжжамц нар мэдэж байгаа ...гэх мэдүүлэг /4хх-ийн 6-8 дугаар тал/ хэрэгт тус тус авагдсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №145 дугаартай яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /4хх-ийн 110-126 дугаар тал/ гэрч Ж.С-ын мэдүүлэг/2хх-ийн 14-16 дугаар тал/ гэсэн байх ба хавтас хэрэгт Ж.С эсхүл Ж.С  мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна." гэж, 2 дахь хэсэгт заасан Тэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно." гэж, 3 дахь хэсэгт заасан "хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ." гэж хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж хуульчилсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 18-ны №145 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.795.000 төгрөгийн үнэ бүхий Nikon D7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 334.000 төгрөгийн үнэ бүхий офсрис сандал 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулна гэсэн байх боловч хавтас хэрэгт эд зүйлийн үнэлгээ тогтоосон талаарх баримт авагдаагүй байх тул эд зүйлийн үнэлгээг зайлшгүй гаргуулах нь зүйтэй.

Дээрх ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хийж гүйцэтгүүлэхээр яллагдагч Ө.Н , Ц.С, С.М, ".........." ХХК нарт холбогдох эрүүгийн 2434005570105 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            8. Прокурор Б.Түмэндэмбэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 943 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй" гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Учир нь "Хавтас хэрэгт Ж.С  эсхүл Ж.С  мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй" гэжээ.

Шүүх хуралдаанаар нөхцөл байдлыг хянахдаа, хавтаст хэрэгт 2хх-ийн 14-16 дугаар талд гэрч Ж.С  мэдүүлэг өгсөн ба тухайн хэрэгт авагдсан мэдүүлэг эх хувь дээрээ Ж.С  гэж гарын үсэг зурсан байх ба уг гэрчийн нэрэнд гарсан үг, үсгийн техникийн шинжтэй алдааг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд засвар оруулах буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтад "прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт" гаргах эрхийг хуульчилсан байна.

Прокурорын зүгээс яллах дүгнэлтэд гарсан дээрх гэрч Ж.С-ын мэдүүлэгт техникийн шинжтэй алдаа гарсан нөхцөл байдлыг шүүх хуралдаан даргалагчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг уншиж сонсгоход мэдсэн ба энэ нь хэргийг прокурорт буцаасан үндэслэл болсон байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.", мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана." гэх хуулийн заалтууд зөрчигдөж "прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт" гаргах нөхцөл байдлыг бүрдүүлээгүй буюу эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах хуулийн зохицуулалт алдагдсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж хуульчилсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 18-ны №145 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.795.000 төгрөгийн үнэ бүхий Nikon D7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 334.000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг зэргийг улсын орлого болгуулна гэсэн байх боловч хавтас хэрэгт эд зүйлийн үнэлгээ тогтоосон талаарх баримт авагдаагүй байх тул эд зүйлийн үнэлгээг зайлшгүй гаргуулах нь зүйтэй." гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэж хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" шинжээч томилж дүгнэлт гаргуулж болохоор хуульчилсан байна.

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийн үнэлгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүхийн шатанд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдсон байхад шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр бүхэлдээ ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр хэргийг шийдвэрлэхдээ, эд мөрийн баримтыг улсын орлого болгон шийдвэрлэсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дугаар зүйлд зааснаар буюу "Төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авч улсын орлого болгох тухай шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгийг худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хураагдсан хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр улсын өмчид шилжүүлэхээр төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө." гэх хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой атал дээрх эд зүйлсийн үнэлгээг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн ........................ дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив

гэв.

 

9. Яллагдагч Ө.Н ын өмгөөлөгч Б.Ангараг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгчийн захирамжид заасан эд зүйлүүдийг тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан урьдчилан гомдол, хүсэлт гаргах эрх олгогдсон. Харин шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэснээр энэ эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна..” гэв.

 

10. Яллагдагч Ө.Н ын өмгөөлөгч Б.Жигмэддорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “анхан шатны шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Б.Ангараг өмгөөлөгчийн тайлбарыг мөн дэмжиж байна, нэмж хэлэх зүйл алга. Эсэргүүцлийн нэг асуудал нь гэрчийн нэрийг “Санжаажамц” уу, “Санжжамц” уу гэдэг нь тодорхойгүй гэж дурдсан. Энэ талаар хэлэхэд, тухайн хүний мэдүүлэг нь цаг хугацааны хувьд ч ойлгомжгүй, нарийн тодорхойгүй байсан. Хугацааг сайн мэдээгүйгээсээ шалтгаалан ойлгомжгүй мэдүүлэг өгсөн нь харагдаж байгаа. Иймд дахин мэдүүлэг авах шаардлагатай байна...” гэв.  

 

11. Яллагдагч Ц.С, С.М нарын өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна...Ө.Н , С.М, Ц.С нарын хувьд хэргийн бодит байдал, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, мөрдөгч, прокурорын тогтоох ёстой нөхцөлүүдийг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлээгүйд тооцогдоно. Иймд уг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь шүүгчийн захирамжид тусгагдах ёстой байсан...яллагдагч нарын гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалган тогтоох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин тодруулах шаардлагатай байна...” гэв.

 

12. Яллагдагч С.Мын өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 943 дугаартай шүүгчийн захирамжийг хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна...хэргийн материалтай танилцахад, хавтаст хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд “СМ-тай бүлэглэж” гэсэн байгаа нь нэрийг зөрүүтэй байдлаар яллагдагчаар татсан үйл баримт юм. Нотлох баримтын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар тухайн гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалыг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйл үү, эсхүл 22.5 дугаар зүйл үү гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн сэдэл, зорилго бүрэн тогтоогдоогүй байгаа. Мөн ................ХХК-ийн асуудалд яллах дүгнэлтэд тус компанийн зүгээс ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу уурхайн талбайд нэвтрэх, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, ашиглах зорилгоор газар эзэмших хүсэлтийг удаа дараа тухайн сумын Засаг дарга Ө.Н т гаргасан гэж заасан байдаг. Энэ үйл баримт 2023 оны 8 дугаар сараас эхэлж байгаа. Гэтэл яллах дүгнэлтэд 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 3,795,000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппарат өгсөн, мөн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 720,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл өгсөн, 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 334,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл өгсөн гэх үйл баримтууд тусгагдсан байна. Гэтэл эдгээр эд зүйл өгсөн үйлдлүүд нь тухайн компанийн газар авах хүсэлт гаргахаас хоёр жилийн өмнө болсон байгаа. Ийм нөхцөлд улсын яллагчийн яллаж байгаа хэргийн зүйлчлэл нь тухайн эд зүйл өгсөн үйлдлүүдийг газрын зөвшөөрөл авах зорилготой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд өмнө болсон үйл баримтыг хожмын газрын зөвшөөрөлтэй холбон тайлбарлаж ялласан нь зөрчилтэй байна. Иймд хэргийн бодит байдал нь яллах дүгнэлттэй нийцэхгүй байгаа тул мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэж, тухайн гэмт хэргийн сэдэл, зорилго, ашиг хонжоо нь юу байсныг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхээс дээрх асуудлуудыг харгалзан үзэж, шүүгчийн захирамжид нэмэлтээр зүйлчлэл тусгаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

13. Яллагдагч Ө.Н , С.М, Ц.С нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хэлэх зүйл байхгүй” гэцгээв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Б.Түмэндэмбэрэлийн бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хавтаст хэрэгт “...Ж.С  эсхүл Ж.С  мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй” гэжээ.

Яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Ж.С-ыг гэрчээр асууж, мэдүүлэг авсан, гэрчийн биеийн байцаалтад “,,,,,,,,,,,,,,, 1980 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ,,,,,,,,,,, ХХК-д жолооч ажилтай, эхнэрийн хамт ,,,,,,,,,,,,,,,,,,,, тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ,,,,,,,,,,,,” гэж бичигдсэнийг уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан байна. /2хх-н 14-16/

Яллагдагч Ө.Н т шаардсан мөнгийг нь өгсөн гэх цаг хугацаанд Төв аймгийн Баянжаргалан сум руу ................ХХК-ийн жолооч Ж.С-тай хамт явсан гэх утгатай мэдүүлгийг С.М өгсөн /2хх-н 246-249/ зэргээс үзэхэд хавтаст хэрэгт Ж.Санжжамц гэгч хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байх ба харин Ж.Санжаажамц гэх этгээдээс мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Түүнчлэн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд болон 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар яллах дүгнэлтдээ /4хх-н 110-125/ гэрч Ж.С-ын нэрийг Ж.С  гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна. 

4. Мөн анхан шатны шүүх яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,795,000 төрөгийн үнэ бүхий Nikon D7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 334.000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг зэргийн үнэлгээг зайлшгүй гаргуулах шаардлагатай, дээрх ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гарган шинжилгээний байгууллага, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шүүх шинжилгээ хийлгэхээр хуульчилан заасан.

Үүнээс үзвэл, яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,795,000 төрөгийн үнэ бүхий Nikon D7500 маркийн зургийн аппарат 1 ширхэг, 334,000 төгрөгийн үнэ бүхий оффис сандал 1 ширхэг зэргийн үнэлгээг гаргуулах ажиллагаа нь шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох эд зүйлсийн үнэлгээг шүүхийн шатанд шинжээч томилж, тогтоолгож болохоор хуульчилж зохицуулсан байхад анхан шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй.

 

5. Иймд прокурорын бичсэн "шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн _______________ дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

6. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ........... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Түмэндэмбэрэлийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бичсэн 25 дугаар эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ө.Н, С.М, Ц.С, ..... ХХК ................ХХК нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.ЦЭРЭНХАНД

                  ШҮҮГЧИД                        З.ТҮВШИНТӨГС

                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ