Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

Улсын яллагчаар М.Гансувд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр

Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тасбикэ овгийн Есболотын Мурадин, Ууак овгийн Заяатын Аманжал нарт холбогдох эрүүгийн 1734001070178 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Иргэний харъяалалгүй, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3-р хороо, Замчин 13-95 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Тасбикэ овгийн Есболотын Мурадин /РД:БГ91051611/

Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 3-р хороо Замчин 13-95 тоотод оршин суух, урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ууак овгийн Заяатын Аманжал, /РД:НУ91090713/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нар нь Х.Эркбулантай бүлэглэн, Верна Аксент маркийн 17-11 НАА улсын дугаартай машин механизмыг ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч,

1. 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын дүгээр баг, Жимгэр гэх газарт байх иргэн Д.Кадарбек, О.Өмөөр нарын өвөлжөөнд байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах буюу байшин, амбаар луу цоожийг нь эвдэн нэвтрэн, Д.Кадарбекийн эзэмшлийн 2 ширхэг хөнгөн цагаан 40 литрийн цоорхой бетон гэх хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 80,000 төгрөгийн, О.Өмөөрийн эзэмшлийн 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 78,000 төгрөгийн хохирол,

  1. оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газарт байх Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулттай байшингийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн, нууцаар, хууль бусаар Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ш, чикобай 2 ш, печений цуглуулга 1 ш, 0,75, 0,5 литрийн хэмжээтэй вино 2 ш, чихэр 2 кг, өөхөн тос 8 кг, 20 литрийн ширмэн тогоо зэрэг хөрөнгийг авч, 382,000 төгрөгийн хохирол,
  1. оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Тосон гэх газар иргэн Д.Калиммуратын эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшин, амбаар, агуулах болох автомашины гражийн цоожийг эвдэн, дотогш нэвтрэн худгийн 380 вт генератор 1 ш, Тоёота Пробокс машины стачер 1 ш, авдар дотор нь байсан 1 ширхэг 5-н товруутай /мөнгөн/ баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10-н литрийн бетон, 6 ш, 25-н литрийн бетон 1 ш, 4 болон 5 литрийн бетон тус тус 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ш, цахилгаан 220 вт-ын дрилл, 8 литрийн хувин зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 925,000 төгрөгийн хохирол,
  1. оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж 10 литрийн түмбэн 1 ш, хөнгөн цагаан 10 л-н тогоо, Бонго машины радиатор, 10 литрийн битүү чанагч зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 190,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Тосон” гэх газарт байх иргэн Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн, дотогш нэвтрэн хөнгөн цагаан 18 литрийн костроль, 10 л-н хөнгөн цагаан костроль, хөнгөн цагаан жижиг түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 55,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шохоо цагаан булаг” гэх газарт байх иргэн А.Эрмуратын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, 100 метр хөнгөн цагаан утас, 6-н ширхэг хөнгөн цагаан түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол,
  1. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх иргэн Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч, хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдаж, улмаар  төгрөгийн хохирол,
  1. оны 07 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Ар хөхийн даваа гэх газарт байх иргэн Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 3, 4 литрийн бетон, 4 ш орос буузны жигнүүр, малд тэжээл өгдөг хөнгөн цагаан түмпэн, мөн хашааны урд байсан төмөр зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 32,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Бахитын эзэмшлийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 30 литрийн коструль, 2 литрийн бетон, 1 литрийн бетон 2 ш, 5 литрийн бетон 1 ш, хивэгний хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн хайлшин обуд 2 ш, 3 литрийн 2 ширхэг данх зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 194,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн мотоциклийн 2 ш хайлшин обуд, дугуй 3-н ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин, хөнгөн цагаан тогоо 2 ш зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 220,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг, Үзүүр дэлгэр гэх газарт байх иргэн С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж дотогш нэвтрэн, 3-н 40 литрийн бетон, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ш, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан 220 вт-ын харуул, түрдэг тэрэгний дугуй 4 ширхэг /мотоциклийн дугуй/, мөн мал усалдаг худгийн цахилгаан үүсгүүрийн генератор, радиатор 1 ш зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 1,045,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Хөх шувуутын гэх газарт байх тус сумын Засаг даргын тамгын газын эзэмшлийн гүний худгийн насосыг нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол,
  1. оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Шийр хайрхан” гэх газраас иргэн Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, цахилгаан гаргадаг хоёр ширхэг моторыг нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол,
  1. оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, Портер маркийн тээврийн хэрэгслийн кропийг нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол,
  1. 2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт байх иргэн П.Энхжаргалын өвөлжөөний амбаарын гаднаас аккумляторыг нь нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Е.Мурадин нь Х.Эркбулантай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг, “Чулуут” гэх газарт байх иргэн Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн дотогш нэвтрэн, монел маркийн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

  1. Шүүгдэгч Е.Мурадин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй” гэв. 
  2. Шүүгдэгч З.Аманжал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй” гэв. 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газарт байх иргэн Д.Кадарбек, О.Өмөөр нарын өвөлжөөнд байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах буюу байшин, амбаар руу цоожийг нь эвдэн нэвтрэн, Д.Кадарбекийн эзэмшлийн 2 ширхэг хөнгөн цагаан 40 литрийн цоорхой бетон гэх хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 80,000 төгрөгийн, Өмөөрийн эзэмшлийн 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 78,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:
  • Хохирогч О.Өмөөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийн хамт агийн үед өөрийн өвөлжөө болон Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байрлах газар очиход байшингийн амбаар онгорхай хашааны хаалга онгорхой тус тус байхаар нь орж үзэхэд хөнгөн цагаан поошик 300 литр, орос өвсний сэрээ мөн савхин куртик урт тус тус алга болчихсон байсан...1.Цагаан өнгийн хар бүслүүртэй, суурьтай хөнгөн цагаан 300 литрийн поошик шинэ 500,000 төгрөгөөр үнэлж байна, 2. Цагаан өнгийн 40 литр ордог бетон хуучин 100000 төгрөгөөр үнэлж байна. 3. Орос улсад үйлдвэрлэсэн өвсний сэрээ 2 ширхэг хоёуланг нь 50000 төгрөгөөр үнэлж байна. 4. Хар өнгийн урт хар өнгийн савхин куртик шинэвтэр 250000 төгрөгөөр үнэлж байна...”, “...манайхаас 2017 оны зун 07 сарын дундуур биднийг зусландаа байсан хойгуур өвөлжөөн дээр байсан цоожтой амбаарын цоожийг эвдлээд дотор нь байсан 300 литр ордог кранттай сүү зөөдөг байсан хөнгөн цагаан поошик, 40 литр ордог хөнгөн цагаан бетон алдагдсан байсан. Өмнө нь 2017 оны 07 сарын эхээр 7 хоногийн зайтай 2 удаа хулгайч орж эхний оролт дээр эд зүйлс аваагүй цоожийг нь эвдлээд орхисон байсан эд зүйлс алдагдаагүй дараагийн оролт дээр нь мөн онгичоод хаячихсан байсан юм аваагүй байсан...савхин куртикний хувьд хуучин эд байсан юм би 2 зүйлимйг нэхэмжлэхгүй поошикоо 500,000 төгрөгөөр, бетоноо 100000 төгрөгөөр үнэлж байна...”, “...2017 оны 07 дугаар сарын 26-ны орчим манай өвөлжөөнд хулгай орж эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-10, 3-р хх-ийн 140 тал/
  • Хохирогч Д.Кадарбекийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.07.25-ны өдөр гэртээ байж байтал Өмөөр ах над руу залгаж өвлийн байшингийн амбаар чинь онгорхой байна очиж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд өвөлжөөн дээрээ очтол байшин, амбаарын хаалганууд онгорхой байсан, тэгээд хартал цоожийг нь эвдэлж газар хаясан байсан. Цагдаа дуудаж дотор нь орж үзэхэд гэрийн эд зүйлийг тараачихсан байсан ба дотроос нь 2 ширхэг 40 литрийн бетон алдагдсан, мөн 2 ширхэг өвсний сэрээ тус тус алдагдсан байсан...1.Цагаан өнгийн орос улсад үйлдвэрлэсэн хөнгөн цагаан 40 литрийн 2 ширхэг бетон, бүгдийг нь 100000 төгрөгөөр үнэлж байна, хуучин байсан, цооронхой, Орос улсад үйлдвэрлэсэн өвсний сэрээ 2 ширхэг хуучин хоёуланг нь нэг бүрийн үнэ 25000 төгрөг нийт 50000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 тал, 3-р хх-ийн 141 тал/,
  • Гэрч С.Бахитжаны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.07.21-ний өдөр шиг санаж байна, би Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Дэл жимбэгэрийн өвөр гэх газар 17 цагийн үед өвөлжөөн дээрээ очихоор мотоцикпьтой явж байгаад Жимгэрийн даваа өөд өгсөж явтал өөдөөс цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс зөрсөн. Тэгээд би даваа даваад өвөлжөө дээрээ очтол манай өвөлжөөний байшингийн цоожийг эвдэлж хулгай орж дотор нь байсан эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан, өвөлжөөг тойрсон дан дугуйтай жижиг машин мөр байсан, мөр нь шинэ байсан, тийм учраас надтай зөрсөн машины мөр байна гэж бодсон, өвөлжөөнөөс эд зүйл алдагдсан эсэхийг мэдээгүй тэгээд гайгүй юм шиг байхаар нь цагдаад хандаагүй орхисон юм.Түүнээс хойш 2017.07.24-нөөс 25-нд шилжих шөнө хадам аав Өмөөр, мөн Кадарбек, Гулдарай нарын өвөлжөөнд хулгай орчихсон, эд зүйл алдагдсан байсан. Миний бодлоор надтай зөрсөн аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс сэжигтэй санагдсан...Цагаан өнгийн аксент маркийн машин хоёр талын хэсэг нь хар өнгөтэй 1711 НАА улсын дугаартай байсан, дотор эрэгтэй хүмүүс байсан, яг хэдэн хүн сууж явсныг анзаарч хараагүй, 30-40 орчим насны залуус байсан, тухайн машинтай хүмүүсийг манай дүү Азамат харсан байна лээ, дүүтэй цэргийн амралтын орчим явж байгаад тааралдсан байсан, дүү надад хэлэхдээ дотор нь дөрвөн залуу явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 тал/,
  • Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 33, 36, 40х/,

 

              2. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газарт байх Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулттай байшингийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн, нууцаар, хууль бусаар Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ш, чикобай 2 ш, печений цуглуулга 1 ш, 0,75, 0,5 литрийн хэмжээтэй вино 2 ш, чихэр 2 кг, өөхөн тос 8 кг, 20 литрийн ширмэн тогоо зэрэг хөрөнгийг авч, 382,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар

              - Хохирогч Ж.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Цэмбэлийн ам гэх газар 2017.08.20-ны өдөр зусландаа гараад байж байтал өглөө 09 цагийн үед өвөлжөөнийхөө байшинд очиж юм авах гээд очтол үүдний амбаарын цоожийг эвдлээд хаячихсан байхаар нь ороод үзтэл байшин дотор байсан авдарыг онгойлгоод эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан, тэгээд хойд талын амбаар луу очтол цоожыг нь эвдэлж хаяад дотор нь байсан эд зүйл сандайгаад хаячихсан, зарим зүйлийг гадна талд нь гаргаад орхисон байсан.Тэгээд эд зүйлээ бүртгээд үзтэл 8 литрийн хувинтай сүүлэн тос, мотоциклийн иж бүрэн мотор, 20 литрийн ширмэн тогоо амбаараас алдагдсан, Байшингаас Дурсгалын бичигтэй /Дөчин нас хүрсэнд баяр хүргэе ах дүү нараас нь 2014.09.10/ гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга, Япон улсад үйлдвэрлэсэн дээлийн торго, ногоон цэцгэн хээтэй 5 метрийн урттай, Энэтхэг торго жижиг цэцгэн хээтэй, бор шаргал өнгөтэй, жижиг том набор 2 ш, том жижиг чикоби 2 ш, печений цуглуулга 1ш, вино 2 г, 0,75 граммаар, 50 граммынх байсан, чихэрнүүд ууттай 2 кг, буриад гутал шинэвтэр, Солонгос ..лсад үйлдвэрлэсэн эмэгтэй футболк цэнхэр, бор шар өнгийнх байсан, 5 ширхэг тус тус алдагдсан...”, “...эд зүйлийн үнэлгээг...Би танилцлаа, санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-66, 3-р хх-ийн 132 тал/,

              -Гэрч С.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.08.20-ны өдөр Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг “Цэмбэлийн ам” гэх газар байдаг өвөлжөөний байшингийн цоожийг эвдэлж хулгайч орж манайхаас эд зүйл алдагдсан байсан...Манай нөхөр өглөө яваад /рэхдээ надад хэлсэн дараа нь би очиж үзэхэд амбаарын цоожийг эвдэлж, мөн 5айшингийн тамбарын цоожийг эвдэлсэн байсан, дотогш орж үзтэл хамаг эд зүйлийг сандайгаад эмх замбараагүй болгосон байсан, тэгээд юмаа бүртгээд үзэхэд мөнгөн аяга, мотоциклийн мотор, буриад гутал, дээлийн торгонууд, набор, чихэрнүүд, печений цуглуулга, ширмэн тогоо зэрэг эд зүйлс алга болсон байсан...Хээ нь үл иэдэгдэх дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/,

              -Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 74х/,

                     

           3. 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын дүгээр баг, Тосон гэх газар иргэн Д.Калиммуратын эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшин, амбаар, агуулах болох автомашины тажийн цоожийг эвдэн, дотогш нэвтрэн худгийн 380 вт генератор 1 ш, Тоёота “зобокс машины стачер 1 ш, авдар дотор нь байсан 1 ширхэг 5-н товруутай /мөнгөн/ баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10-н литрийн бетон, 6 ш, 25-н литрийн бетон 1 ш, 4 болон 5 литрийн бетон тус тус 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ш, цахилгаан 220 вт-ын дрилл, 8 литрийн хувин зэрэг хөрөнгийг _аар, хууль бусаар авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

            -Хохирогч Ж.Калиммуратын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017.07.26-наас 27-нд шилжих шөнө Эрдэнэ сумын 4-р баг, Тосон гэх газарт байдаг өвөлжөөнөөс том шар өнгийн орос цоожтой байсан гражийн хаалгыг эвдэж орж худгийн 380 вт генератор 1 ш, Портер машины стачер 1 ш, Тоёота Пробокс машины стачер 1 ш, Портер машины моторын дээд анги эд зүйл гражаас алдсан. Өвөлжөөний байшингийн арын амбаарын жижиг хар өнгийн цоожийг эвдэж авдар дотор байсан 1 ширхэг 5-н товруутай /мөнгөн/ баруун монгол хийжтэй мөнгөн хазаар, 1990-ээд онд 2 хониор худалдаж авсан цагаан металл полиусан хазаар 10-н литрийн бетон, 6 ш, 25-н литрийн бетон 1 ш, 4 болон 5 литрийн бетон тус тус 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ш, цахилгаан 220 вт-ын дрилл, 8 литрийн хувин, 5 кг-н лантуу тус бүр амбаараас алдсан. Өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэж үүдний жижиг өрөөнөөс битүү чанагч 15 л-нх 1 ш, 8 литрийн хөнгөн цагаан тогоо тагтайгаа, Мөн байшингийн хойморын буланд байсан авдарнаас 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 89-92 тал/,

            - Гэрч Т.Нуризагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.07.26-наас 28-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Тосон гэх газарт байрлах манай өвөлжөөний байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Би 2017 оны 07 сарын 29-ний өдөр 06 цагийн үед өвөлжөөн дээрээ очиж үзэхэд байшингийн хаалга онгорхой, амбаарын хаалга тус тус онгорхой, амбаарын цоожууд нь алга байсан. Ингээд би гэртээ очиж нөхөртөө хэлсэн. Ингээд нөхрийн хамт өвөлжөөн дээрээ дахин ирж үзэхэд байшин дотор хулгай орж авдрын таг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг гаргасан, мөн эд хогшлийг эмх замбараагүй болгосон байсан, граж, амбаарыг онгойлгоод орхисон, дотроос нь юм хулгай хийсэн байсан...12 литрийн 2 ширхэг лайлшин тогоо, битүү чанагч, 10, 4, 5 литрийн бетонууд, 2 ширхэг мөнгөн аяга, генератор худгийн мотор зэрэг эд зүйл алдагдсан байсан би алдагдсан эд зүйлийн талаар сайн мэдэхгүй байна...Хэргийн газарт цоожнуудыг төмрөөр хөшиж байшингийн хаалгыг онгойлгосон байсан, мөн арзгар пүүзний мөр тус тус байсан, 39-40 см орчим байсан байхаа...Манайх Эрдэнэ сумын 4 дүгээр баг Тосонгийн адаг гэх газар зусландаа буусан байсан.Өвөлжөөний байшингаа цоожлоод орхисон, гэрт нэвтрэн орж хулгайч хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-95 тал/,

            -Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 102х/,

            -шүүгдэгч Э.Мурадины мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 114 тал/,

 

  1. 2017 оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж 10 литрийн түмбэн 1 ш, хөнгөн цагаан 10 л-н тогоо, Бонго машины радиатор, 10 литрийн битүү чанагч зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 190,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

-Хохирогч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Эрдэнэ сумын 2 дугаар баг Тосонгийн пойл гэх газар байдаг. 2017 оны 08 сарын сүүлээр өвс буулгах гээд эхнэр Эрдэнэцэцэгийн хамт өвөлжөөндөө 14 цагийн орчим ирэхэд цоожтой амбаарын цоожийг эвдэж онгойлгоод дотор байсан эд зүйлийг тараагаад хаясан байсан. Дотор нь орж эд зүйлээ үзэж Портер машины 2 стачер, бонго машины 2 стачер 10 литрийн түмбэн 1 ш, хөнгөн цагаан 10 л-н тогоо, Бонго машины радиатор зэрэг эд зүйл алга болсон. Мөн 10 литрийн битүү чанагч байсан...Портер машины эвдэрсэн 2 стачер байсан тус бүрийг 50,000 төгрөгөөр нийт 100,000 үнэлнэ. Бага зэргийн эвдрэлтэй. Татахын ирмен солих солиод 2-лаа ажиллах байсан.Харин Бонго маркийн тээврийн хэрэгслийн стачер 2 байсан. Хооронд нь сэлгээд зүгээр ажиллах байсан. 80,000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан хөнгөн цагаан тогоог 24,000 төгрөгөөр, радиатор бонго машиных цоорсон зүйлгүй байсан. 130,000 төгрөгөөр үнэлнэ. Битүү чанагчийг 85,000 төгрөгөөр авсан. Энэ үнээр үнэлнэ...”, “...Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Тосон гэх газарт өвөлждөг юм. Тэгээд 2017.05.02-ны өдөр өвөлжөөнөөсөө нүүж, Чулуут гэх газар очсон. Ингээд өвөлжөөн дээрээ ирэн очин явдаг байсан, хамгийн сүүлд 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр очиход зүгээр байсан. 2017 оны 07 дугаар сарын 25-26-ны орчим хадланд гарахаар өвөлжөөн дээрээ очиход амбаарны цоожийг эвдэлж хулгай орсон байсан, мөн манайхтай ойр нутагладаг Калиммурат, хадам аав Жамсран, хадам ах Батдорж нарын өвөлжөөнд хулгай орчихсон байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-120 тал, 3-р хх-ийн 126 тал/,

-Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р баг, Тосон гэх газарт 2017 оны 08-р сарын 20-дын үед нөхөр Нэргүйгийн хамт өвөлжөөн дээрээ өвс буулгах гээд 14 цагийн үед ирэхэд өвөлжөөний амбаарын цоожны цүүг сугалж хаяад хаалгыг нь онгойлгоод орхисон байсан. Тэгээд очоод үзтэл эд зүйл эмх замбараагүй тараагаад орхисон байсан. Ингээд нөхөр бид хоёр эд зүйлээ бүртгээд үзэхэд портер машины 2 ш стачер, бонго маркийн 2 ширхэг стачер, 10 литрийн түмпэн 1 ширхэг, бонго маркийн автомашины радиатор зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан...битүү чанагч алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 129х/,

-шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 141 тал/,

 

  1. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Тосон” гэх газарт байх иргэн Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн, дотогш нэвтрэн хөнгөн цагаан 18 литрийн костроль, 10 л-н хөнгөн цагаан костроль, хөнгөн цагаан жижиг түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 55,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

-Хохирогч Л.Жамсрангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Төв аймаг Эрдэнэ сумын 2 дугаар баг Тосон гэх газар байдаг. 2017.08 сарын сүүлээр өвөлжөөний баруун талын модон амбаарын цоожийг эвдэж дотор нь байсан хөнгөн цагаан 18 литрийн костроль, жижиг литрийн ширмэн тогоо, 10 л-н хөнгөн цагаан костроль, хөнгөн цагаан жижиг түмпэн зэрэг эд зүйл алдсан. Би алдсан цагаан тогоог 35,000 төгрөгөөр авсан. 7 литрийн ширмэн тогоог 20,000 төгрөгөөр үнэлнэ бусад зүйлийг хэдээр үнэлэхийг мэдэхгүй байна...”, “...18 литрийн хөнгөн цагаан кострулийг 20 мянган төгрөгөөр үнэлж байна, 10 литрийн хөнгөн цагаан кострулийг 15 мянган төгрөгөөр, хөнгөн цагаан жимс машинддаг машинаа 20 мянган төгрөгөөр үнэлж байна...”, “...манай өвөлжөө Калиммуратынхтай ойрхон саахалт байдаг юмаа, тэдний өвөлжөөнд 2017.07.26-наас 27-нд шилжих шөнө хулгай орсон гэж би өөрөөс нь сонссон.Яг тэр үед манайхаас эд зүйл хулгайлсан байсан...Манай хүүхдүүд 2017.07.27-ны өдөр өвөлжөөн дээрээ очоод хулгай орсныг мэдсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-147 тал/,

-Гэрч О.Дулмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 08-р сарын 20-дын үед Чулуут гэх газарт /Эрдэнэ сумын/ нутаглаж байсан юм. Тэгтэл манай хүүхдүүд өвөлжөөн дээр очоод ирэхдээ амбаарын хаалгыг чинь онгойлгочихсон байна гэхээр нь би очиж үзэхэд өвөлжөөн дээр байдаг амбаарын цоожийг эвдэлж дотор нь хулгайч орж дотор нь байсан зүйлүүдийг эмх замбараагүй болгочихсон байсан, цоожийг нь үүдэнд нь хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзэхэд хөнгөн цагаан түмпэн, хөнгөн „агаан 18 литрийн комтруль, 7 литрийн ширмэн тогоо, жимсний машин зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 156 тал/,

-шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 168х/,

 

          6. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шохоо цагаан булаг” гэх газарт байх иргэн А.Эрмуратын гзөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, 100 метр хөнгөн цагаан утас, 6-н ширхэг хөнгөн цагаан түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

-Хохирогч А.Эрмуратын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Эрдэнэ сумын 1-р баг, Шохонй цагаан булаг гэх газар байдаг. 2017 оны 08 сарын дундуур хадланд яваад ирсэн чинь өвөлжөөний баруун талын амбаарын цоожийг эвдэж хулгайч орж дотор нь байсан өндөр хүчдэлийн хуйлаастай 100 орчим метр хөнгөн цагаан утас, 6-н ширхэг хөнгөн цагаан түмпэн /малын тэжээл өгдөг байсан/ зэрэг мөн өвөлжөөний хойно байсан өндөр хүчдэлийн хөнгөн цагаан утас 100 метр орчим байсныг хулгайлсан байсан...Манай өвөлжөөни араар өндөр хүчдэлийн шугам татаж байсан компани илүү гарсан утсаа манайд үлдээж би хариуцаж харж байсан юм. Уг компани УБ хотод байдаг захирал нь Баатар гэж хүн байдаг. Утас хөнгөн цагаан алдах үед манай аав Авдилхамид ярьсан гэж байсан...Амбаарт байсан хятад мотоциклийн мотор байсан тэр алга болсон байна...Хавар хүнээс 50,000 төгрөгөөр хүнээс худлдаж авсан тэр үнээрээ үнэлнэ...”, “...Дээрх хөнгөн цагаан утас нь эхэндээ надад хүлээлгэж өгсөн байсан ба би орхиж явсан гэх Баатар гэх хүнтэй тохиролцож цахилгааны утсыг авсан юм. Тэгээд удалгүй хулгайд алдчихсан юм...”, “...Манайх өвөлжөөнийхөө амбаарт өдөр болгон очдог тэнд махаа хийдэг байсан. Тэгээд 2017 оны 08-р сарын 15-ны өглөө хадланд гарахаар багажаа авахаар очтол хулгай орж амбаарнуудын цоожийг эвдлээд хаячихсан байсан. Мөн Энхтайван ахын амбаарын цоожийг эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-60 тал, 3-р хх-ийн 130 тал/,

-Гэрч Б.Авдилхамидын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.08.17-ны өдөр Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Шохой цагаан булаг гэх газар 10.30 минутын үед өвөлжөөн дээрээ иртэл манай амбаарын цаажийг эвдлээд хаалгыг нь хаасан, цоож нь газар унасан байсан. Тэгээд амбаар доторх эд зүйлийг онгичоод эмх замбараагүй болгоод хаячихсан...мөн хажуу талынх нь амбаарын цоожийг эвдэлсэн байхаар нь очиж үзтэл үхрийн тэжээл өгдөг 5 ширхэг хөнгөн цагаан түмпэн, портерийн хайлсан обудтай дугуй 1 ш, 5 литрийн данх 1 ш, 3 литрийн тогоо 1 ширхэг, 3 литрийн данх 1 ш, 8 метрийн урттай гэрлийн кабель утас алдагдсан байсан. Ингээд хашаан дотор явж үзэхэд хашааны баруун урд хураллтай байсан агаарын өндөр хүчдэлийн гэрлийн утас дамранд байсан 200-800 м орчим байсан түүнийг бас хулгайлсан байсан...Манай хөрш 2 айлын амбаарнуудыг ухаж, цоожийг эвдэж эд зүйл хулгайлсан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 69 тал/,

 

7. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх иргэн Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч, хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдаж, улмаар төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

-Хохирогч Ч.Баатарсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Жимбэгэр гэх газарт байдаг. 2017 оны 07 сарын 20-д гараад өвөлжөөгөө эргэж иртэл өвөлжөөний баруун талд бүргэд хаалгатай амбаарын хаалгыг цоож эвдэж доторх эд зүйлийг онгичиж хаясан байсан. Хаалгыг эргэж засахааргүй эздэлсэн.Бүргэд хаалгыг 4-н жилийн өмнө 280-н /хоёр зуун наян мянган/ төгрөгөөр ззсан. Хаалганы мөнгө төгөргийг авах юм бол гомдол саналгүй. Би хаалгаа 280.000 'эгрөгөөр үнэлж байна...”, “...Манайхаас эд зүйл алдагдаагүй. Амбаарын бүргэд хаалганы цоожийг нь эвдэлсэн байсан. Цоожоо нэхэмжилнэ. Цоожоо 50 мянган төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201 тал, 3-р хх-ийн 139 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 208 тал/

-шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 220 тал/,

 

            8. 2017 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Ар хөхийн даваа гэх газарт байх иргэн Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 3, 4 литрийн бетон, 4 ш орос буузны жигнүүр, малд тэжээл өгдөг хөнгөн цагаан түмпэн, мөн хашааны урд байсан төмөр зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 32,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Хохирогч Б.Нуржамалийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Эрдэнэ сумын 1-р баг, Ар хөх даваа гэх газар байдаг. 2017 оны 07 сарын орчим өвөлжөөний баруун талын модон дүнзэн амбаарын цоожийг эвдэн дотор нь байсан хөнгөн цагаан 3, 4 литрийн бетон, 4 ш орос буузны жигнүүр, малд тэжээл өгдөг хөнгөн цагаан түмпэн, мөн хашааны урд байсан төмөр зэрэг эд зүйл алга болсон...З болон 4-н литрийн савыг 10,000 төгрөг, 4 ширхэг орос буузны жигнүүр 20 төгрөгт, малын тэжээлийн хөнгөн цагаан савыг 5,000 төгрөгт тус тус үнэлнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-33 тал, 3-р хх-ийн 135 тал/,

-Гэрч Ж.Бекбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.07-р сарын 20-дын орчим Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Ар хөх даваа гэх газарт байрлах өвөлжөөний амбаарт цоожийг нь эвдэлж хулгай орсон байсныг мэдсэн. Тэгээд үзэхэд цоожны цүүг нь сугалж буцааж байрлуулсан байсан, манай амбаараас хөнгөн цагаан 10-н бетон 3 литрийн бетон, жигнүүр, хашаан дотор байсан турба төмөр, тэжээлийн сав түмпэн зэргийг авсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 41тал/,

-шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 53 тал/,

 

  1. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Бахитын эзэмшлийн эвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 30 литрийн коструль, 2 литрийн бетон, 1 литрийн бетон 2 ш, 5 литрийн бетон 1 ш, хивэгний хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн хайлшин обуд 2 ш, 3 литрийн 2 ширхэг данх зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 194,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Хохирогч Д.Бахитын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Төв аймаг Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р 5аг Шохой цагаан булаг гэх газар байдаг. 2017 оны 08 сарын 20-ын үед өвөлжөөний амбаарын цоожийг эвдэж хулгайч орж дотор байсан эд зүйл хулгайлсан байсан. Бүртгэж үзэхэд хөнгөн цагаан 30 литрийн коструль шинэ 50,000 төгрөг, 2 литрийн бетон 10,000 төгрөгөөр, 1 литрийн бетон 2 ш 10,000 төгрөгөөр, 5 литрийн бетон 1 ш, 21.000 төгрөгөөр, хивэгний хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн хайлшин обуд 2 ш 100,000 төгрөгт авсан, эвдэрхий цахилгаан хөрөө 1 ш, 10,000 төгрөгт үнэлнэ, 3 литрийн 2 ширхэг данх 10,000 төгрөг зэрэг эд зүйл алдсан байсан. Дээрх зүйлийг дээр дурьдсан үнээр үнэлнэ...”, “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зомурат гэдэг залуу над руу залгаад манай амбаарыг хулгайч ухсан байна чи очиж үзсэн нь дээр байхаа гэж хэлэхээр нь очтол хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113-114, 3-р хх-ийн 143 тал/,

-Гэрч Б.Харөлгашийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.08-р сарын 20-дын үед Төв аймгийн Эрдэнэ = н Өгөөмөхрр 1-р багийн нутаг Шохой цагаан булаг гэх газарт байрлах манай э=егчөөн дээр байрлах цоожтой амбаарын цоожийг эвдэлж дотроос нь 30 литрийн г- ен цагаан коструль, 2 литрийн бетон 1 ш, 1 литрийн бетон 2 ширхэг, 5 литрийн 1 ширхэг, 10 кг-ийн хэл, хивэгний 3 ширхэг хөнгөн цагаан түмпэн, мотоциклийн 1 ширхэг обуд, эвдэрхий цахилгаан хөрөө 5 литрийн 2 ш данх тус тус хулгайд алдагдсан...2017.08.20-ны өдөр хүнээс сонссон тэгээд очоод үзэхэд цоожийг амбаарны эвдлээд нэвтрэн орж хулгай хийсэн байсан, авдарнуудыг онгойлгож, хувцаснуудыг тарааж орхисон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-116 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ 12 хх-ийн 123х/,

-шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 134 тал/,

 

  1. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн мотоциклийн 2 ш хайлшин обуд, дугуй 3-н ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин, хөнгөн цагаан тогоо 2 ш зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 220,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн нотлогдох байдал

-Хохирогч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Шохой цагаан булаг гэх газар байдаг. 2017 оны 08 сарын дундуур өвөлжөөний баруун талд байрлах цагаан өнгийн төмөр амбаарын цоожийг эвдэж хулгайч орж дотор нь байсан мотоциклийн 2 ш хайлшин обуд, дугуй 3-н ширхэг, ууцны том цар, ширмэн тогоо 15 литрийнх, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин, хөнгөн цагаан тогоо 2 ш тус тус алга болсон..”, “...2 ширхэг обуд дугуй шинээрээ байсан үүнийг 1 тус бүрээр нь 150,000 төгрөгөөр үнэлнэ. Хөнгөн цагаан 3 л болон 5 л ордог тогоогоо тус бүрд нь 5000 төгрөгөөр үнэлж байна. Энэ нь 2 ширхэг байсан юм...”, “...Манай өвөлжөө Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Нохой цагаан булаг гэх газарт байдаг. Эрмурат гэдэг айлтай хамт өвөлждөг. Манайх 2017.06-р сарын 05-ны өдөр нүүж, Эрмуратынх түүнээс хойш 5 хоногийн дараа буюу 2017.06.10-ны өдөр нүүсэн. Эрмуратынх, манайх хоёр өвөлөөнөөсөө ертөнцийн зүгээр баруун урд зүгт 800 метр газарт хамт зусланд буусан, манайх болон Эрмуратынх өвөлжөөн дээр байдаг амбаартаа махаа хийдэг учраас өдөр болгон очиж хоолныхоо махыг авдаг, өглөө болгон сүү таргаа хийдэг.,.2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хадлан дээр байж байгаад гэртээ ирэхэд манай эхнэр Алтанчимэг Эрмурат манайд ирээд өвөлжөөн дээр байсан амбаарт хулгай орчихсон байна гэж хэллээ гэсэн.Ингээд би өвөлжөөн дээр очиход манайх болон Эрмуратын амбаарнуудын цоожийг нь эвдлээд дотор нь хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-87, 3-р хх-ийн 127 тал/

-Гэрч Ё.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх 2017.08.18-ны үед Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Шохой цагаан булаг гэх газар зуслан дээрээ байхад хөрш айлын залуу 08.00 цагийн үед манай ирээд амбаарнуудын цоожийг хөшиж эвдэлж хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдийг явуулж үзүүлсэн. Тэгээд буцаж ирээд амбаарын цоожийг хөшиж эвдлээд эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан, дотроос нь мотоциклийн 2 ширхэг дугуй, ууцны цар, хөнгөн цагаан түмпэн 2 ш, хувин 2 ш алдсан байна гэж хэлсэн...Манай ойр орчмын айлуудын өвөлжөөний амбаараас эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 88-89 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 96х/,

-Шүүгдэгч Е.Мурадины мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 108 тал/,

 

  1. 2017 оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг, Үзүүр дэлгэр гэх газарт байх иргэн С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж дотогш нэвтрэн, 3-н 40 литрийн бетон, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ш, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан 220 вт-ын харуул, түрдэг тэрэгний дугуй 4 ширхэг /мотоциклийн дугуй/, мөн мал усалдаг худгийн цахилгаан үүсгуүрийн генератор, радиатор 1 ш зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 1,045,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Хохирогч С.Элбэгзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би гомдолтой байна, миний эд зүйлийг хулгайлсан гэх этгээдүүдээс иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 139-140х/, гэрчээр өгсөн: “...Манай өвөлжөө Баян сумын 3-р баг Үзүүр дэлгэр гэх газар байдаг ба 2017 оны зун 2 удаа хулгай орсон...2 дахь удаа 2017-09 сарын эхээр өвөлжөөний контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж хулгай орж, гражид байсан 3-н 40 литрийн бетон, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ш, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан 220 вт-ын харуул, түрдэг тэрэгний дугуй 4 ширхэг /мотоциклийн дугуй/, мөн мал усалдаг худгийн цахилгаан үүсгүүрийн генератор, радиатор 1 ш алга болсон. Алга болсон эд зүйлийн үнэлгээг хэдэн төгрөгөөр үнэлэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 150 тал/,

 

  1. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Хөх шувуутын гэх газарт байх тус сумын Засаг даргын тамгын газын эзэмшлийн гүний худгийн насосыг нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй байдаг “Хөх шувуутын худаг”-ийн насос 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд хулгайд алдагдсан. Би Төв аймгийн Баян сумын ЗДТГ-т эд хариуцагч ажилтай тул эд хариуцагчийн хувьд иргэний нэхэмжпэгчээр мэдүүлэг өгч байна...Худгийн насос одоо зах зээл дээр 550.000 төгрөгийн үнэтэй байгаа. Хулгайд алдсан насосыг 550,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167 тал/,

-Гэрч Х.Зулаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Баян сумын 3-р баг Хөхтий гэх газар өвөлждөг энэ зун Налайхын голд намаржаад өвөлжөөнд буухад худгийн мотор алга болсон байсан. Уг худаг нь Баян сумын захиргааны худаг юм. Худгийн мотор буюу насос ямар үнэтэйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 176х/,

-Баян сумын өрөмдмөл худгийн техникийн паспорт, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн журналын хуулбар /2-р хх-ийн 179-182 тал/,

 

13. 2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Шийр хайрхан” гэх газраас иргэн Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, цахилгаан гаргадаг хоёр ширхэг моторыг нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг Хайрхан гэх газар уулын урд өвөрт модон малын саравч хажуугаар нь модон, мөн блокон модон хаалгатай жижиг байшин, амбаар байв. Блокоор өрсөн модон хаалгатай амбаарын цоожийг эвдсэн хаалга нь хаасан байдалтай байв. Хаалгыг нь онгойлгож үзэхэд эд хогшил тараасан байдалтай байв. Мөн амбаарын хажуу төмөр хоёр хаалгатай амбаар байв. Хаалгыг нь онгойлгож үзэхэд гэрийн эсгийг хуралтотай эд зүйл байв. Мөн амбаарын ертөнцийн зүгээр баруун талд нь хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан чингэлэгний хаалгыг онгойлгож үзэхэд чингэлэгт хойд буланд нь тавиур дээр гарын хана, тооно, эсгий, унь хураалттай, мөн урд буланд гэрийн эсгийн хураалттай байв. Хажуугаар нь эд зүйл байв. Хулгай орж эд зүйл алдсан гэх өвөлжөөний ойр орчимд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн болон хүний гутлын мөр байхгүй байв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 226- 228 тал/,

-Хохирогч Б.Баасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг Шийр хайрхан гэх газар малтай байдаг юм зусаж байгаа юм манай малын өвөлжөө Шийр хайрхан уулын өвөрт байдаг юм тэгээд 2017 оны 08 сарын 30- нд өвөлжөөн дээр амбаараас эд зүйл авах гээд очсон чинь амбаарт хулгай ороод эд зүйл алдагдсан байсан...Амбаарт байсан цахилгаан гаргадаг хоёр мотор байсан мөн хуучин өмсөж байсан үстэй дээл алдагдсан байсан...Би цахилгаан гаргадаг мотор 2016 онд нэгийг нь 1 сая 200 мянган төгрөгөөр авч байсан юм үстэй дээл үнэлэх хэрэггүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230 тал/,

-Гэрч Г.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг Төв аймгийн Зуунмод суманд ажлаа хийж байхад 2016 оны 08 сарын 30-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг Хайрхан гэх газар зусаж байгаа аав Ганбаатар утсаар залгаад өвөлжөөнд хулгай орсон эд зүйл алдсан байна цагдаад мэдэгд гэсэн юм...би очоогүй болохоор ямар эд зүйл алдсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 237 тал/,

 

14. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, Портер маркийн тээврийн хэрэгслийн кропийг нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Хохирогч Ж.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Эрдэнэ сумын Тосон гэх газар байдаг. Энэ оны 08 сард өвс буулгах гээд ирсэн чинь өвөлжөөний зүүн талд байдаг модон амбаарын цоожийг эвдэж дотор байсан эд зүйлийг тараан онгичоод портер машины 2017 оны 04 дүгээр сард 150,000 төгрөгөөр авсан кропийг авсан. Хулгай орсон талаар цагдаад мэдэгдээгүй...”, “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед хадланд гарах гээд өвөлжөөний амбаараас юм авах гэхэд хулгай орж цоожийг нь эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5, 3 хх-ийн 134 тал/

-Гэрч А.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут гэх газарт зусаж байсан юмаа. Тэпгэл манай нөхөр ж.Батдорж 2017.08-р сарын 20-дын үед өвөлжөө рүү өвч татаж хурааж ирээд манай өвөлжөөний амбаарын цоожийг онгойлгоод портер маркийн машины кропыг хулгайч аваад явсан байна гэж хэлсэн, мөн амбаар дотор байсан эд зүйлүүдийг тараасан байсан гэсэн. Тэгээд 2017.10.10- ны өдөр Эрдэнэ сумын 2-р баг, Тосон гэх газар өвөлжөөн дээрээ буухад амбаарын доожийг эвдэлж хаалгыг нь онгойлгосныг харсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 15 тал/,

-Шүүгдэгя З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 27 тал/,

15. 2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт байх иргэн П.Энхжаргалын өвөлжөөний змбаарын гаднаас аккумляторыг нь нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Хохирогч П.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай өвөлжөө Төв аймгийн Эрдэнэ сумын өгөөмөр 1-р баг, Жимбэгэр гэх газар байдаг 2017 оны 08 сарын эхээр өвөлжөөгөө ухагдсан байна гэхээр нь өвөлжөөгөө үзтэл цоожтой байсан амбаарын цоожийг эвдэж доторх эд зүйлийг тарааж хаясан. Дотор нь байсан 60 ам-тай аккумлятор алдагдсан байсан. Өөр эд зүйл алга болоогүй байсан...Манай амбаар өвөлжөөнөөс баруун талд 200 гаран метрийн зайд хадлангийн хашаанд байсан. Хаалгыг нь гогцоотой хятад мөнгөлөг цагаан цоожоор цоожилсон байсан. Цоожийг хөшиж онгойлгосон байсан...Алга болсон аккумляторийг хүнээс авч байсан, 100,000 төгрөгөөр үнэлнэ...”, “...Би 2017.07-08 сарын хооронд өвөлжөөн дээрээс 60 ампер цагийн хүчин чадалтай ашиглахаа байсан аккумлятор алдсан өөр зүйл алдаагүй, би 5000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-176 тал/,

-Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 08 дугаар сарын 10-дын үед манайх Эрдэнэ сумын Харзтай сэрүүн булаг гэх газарт зусаж байтал манай өвөлжөө байдаг Жимгэр гэх газарт өвөлжөөнүүдийг хулгайч ухаж эд зүйл хулгайлсан байна гэж хүмүүс яриад байсан. Тэгээд манай нөхөр П.Энхжаргал өвөлжөө рүүгээ явж үзэж ирээд амбаарын цоожийг эвдлээд дотор нь байсан эд зүйлийг тараагаад дотроос нь аксент маркийн автомашины аккумлятор хулгайлаад аваад явсан байна, мөн манайхаас гадна доод айлууд хүртэл хулгайд эд зүйлээ алдсан гэнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 183 тал/,

 

16. Шүүгдэгч Е.Мурадин нь Х.Эркбулантай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг, “Чулуут” гэх газарт байх иргэн Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн дотогш нэвтрэн, монел маркийн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн талаар:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг, Чулуут гэх газар иргэн Лувсан балдан гэх хүний малын өвөлжөөний амбаарт хулгай орж эд зүйл алдагдсан гэх газар үзлэг хийхэд ертөнцийн зүгээр зүүн урагш харуулан модоор барьсан малын саравч хороо байв. Малын саравч хорооны ертөнцийн зүгээр урагш харуулсан байдалтай модон амбаар байв. Амбаарын цагаан өнгийн цоожоор цоожилсон уг цоож нь онгойлгосон байдалтай байв. Амбаарын хаалгыг онгойлгон үзэхэд амбаар дотор гэрийн эсгий эд зүйл хураасан байдалтай эд зүйл нь тарсан байдалтай байв. Хаалга эвдрээгүй байв...Хулгай орж эд зүйл алдагдсан амбаарын ертөнцийн зүгээр зүүн талд нь хар өнгийн модон хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан амбаарт үзлэг хийхэд дөрвөлжин цагаан цоож амбаарын гадна газар байрлалтай амбаарны хаалгыг хаасан байдалтай байв. Хаалгыг онгойлгож орж үзэхэд эд зүйл хураасан байдалтай байв...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 197-199 тал/,

-Хохирогч Ч.Лувсанбалдангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай өвөлжөөний амбаарыг хулгайч ухсан байхыг мэдсэн. Манай өвөлжөө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг “Чулуут” гэх газар буюу Чулуут зөрлөгийн баруун талд төмөр замаас 150 метр зайд байдаг. Манай өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдээд дотор нь байсан “Монел” маркийн 32 инчийн ЛСД зурагт, цэнхэр өнгийн мотор, битүү чанагч алга болсон байгаа мэдээд цагдаад хандсан. Цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. Сүүлд нь тухтай юмаа үзэж байгаад Ландкруйзер 80 маркийн машины ачаа алга болсон байхыг мэдсэн...Монел зурагтыг 1 жилийн өмнө 499,000 төгрөгөөр авч байсан. Одоо 400,000 төгрөгөөр зурагтаа • нэлнэ. Мотрыг 350,000 төгрөгөөр 5 жилийн өмнө авч байсан. Одоо 300,000 'өгрөгөөр үнэлнэ. Битүү чанагчийг 1 жилийн өмнө 40,000 төгрөгөөр авч байсан. Одоо 30.000 төгрөгөөр үнэлнэ. Машины ачаа анх машинтайгаа цуг ирж байсан. Никель зчаа одоо зэх дээр таван зуун мянга орчим үнэтэй байгаа. Би алдсан ачаагаа 450.000 төгрөгөөр үнэлнэ...”, “...би эд зүйлээ алдахаасаа өмнө 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр очсон юм. Тэр үед бүх зүйл хэвийн байсан ба түүнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 11 өдөр очиход эд зүйл алга болсон байсан...Би зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан одоо шинээр авсан байсан цэнхэр өнгийн 300,000 төгрөгөөр үнэлсэн моторынхоо үнийг юм уу мотороо авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200-202х/, гэрчээр өгсөн: “...2017.09.10-наас 11-нд шилжих шөнө хулгай орсон байна. Би 10-ны өдөр ирж хурга ялгахад зүгээр байсан тэгээд 11-ний орой мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203-204 тал/,

-Гэрч Б.Болдсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ланд круйзер 80 машинд нь цагаан өнгийн никель ачаа байдаг байсан ба нүүхээсээ өмнө ачаагаа машинаас авчихсан байсан. Цэнхэр өнгийн 220 вольт гаргадаг мотор байдаг байсан тэр хавийн айлууд худагт байрлуулж өвөл голдуу мал усалдаг байсан. ЛСД зурагтын бас мэдэж байна тэднийд орж зурагт үздэг байсан. Монел маркийн 32 инчийн хар өнгөтэй зурагт байдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205 тал/,

-Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 209 тал/,

-Шүүгдэгч Е.Мурадины эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэ бүхий 1711 НАА улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол /3-р хх-ийн 24-25 тал/,

-Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /3-р хх-ийн 29 тал/,

-Гэрч Ц.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Е.Мурадин гэх хүнийг зүс танина. Манай Налайх дүүрэпг амьдардаг ба манай түүхий эд төвд хаяа нэг жижиг сажиг зүйл авчирч өгдөг юм. Нөгөө хоёр хүнийг нь бол огттанихгүй юм байна...Надад Мурадин хамгийн сүүлд 7 дугаар сарын сүүлээр надад нэг бор залуутай хамт ирээд хайлшин 1 ширхэг хужаа мотоциклийн обуд, 1 машины кроп, нэг шуудай төмөр, 1 кг гаран зэс зэрэг эд зүйлс авчирч өгсөн өөр зүйл өгөөгүй...манайд ерөнхийдөө 2 л удаа ирж төмөр болон хөнгөн цагаан, хайлш тушааж байсан юм. Тэр дундаа машины кроп болон арматурын хаягдал төмөр зэрэг зүйлс л авчирч өгч байсан...Манайд нэг туранхай өндөр бор залуу, мөн туранхай нахиу хамартай 2 казак залуутай ирж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46 тал/,

 

             Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав: Гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нар нь Х.Эркбулантай бүлэглэн, Верна Аксент маркийн 17-11 НАА улсын дугаартай машин механизмыг ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч

  1. 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газарт байх иргэн Д.Кадарбек, О.Өмөөр нарын өвөлжөөнд байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах буюу байшин, амбаар руу цоожийг нь эвдэн нэвтрэн, Д.Кадарбекийн эзэмшлийн 2 ширхэг хөнгөн цагаан 40 литрийн цоорхой бетон гэх хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 80,000 төгрөгийн, Өмөөрийн эзэмшлийн 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 78,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч О.Өмөөрийн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цагаан өнгийн хар бүслүүртэй, суурьтай хөнгөн цагаан 300 литрийн поошик, цагаан өнгийн 40 литр ордог бетон хуучин, өвсний сэрээ 2 ширхэг, урт хар өнгийн савхин куртик...2017 оны зун 07 сарын дундуур хөнгөн цагаан поошик, 40 литр ордог хөнгөн цагаан бетон алдагдсан байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-10, 3-р хх-ийн 140 тал/, хохирогч Д.Кадарбекийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017.07.25-ны өдөр гэртээ байж байтал Өмөөр ах над руу залгаж өвлийн байшингийн амбаар чинь онгорхой байна очиж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд өвөлжөөн дээрээ очтол байшин, амбаарын хаалганууд онгорхой байсан, тэгээд хартал цоожийг нь эвдэлж газар хаясан байсан. Цагдаа дуудаж дотор нь орж үзэхэд гэрийн эд зүйлийг тараачихсан байсан ба дотроос нь 2 ширхэг 40 литрийн бетон алдагдсан, мөн 2 ширхэг өвсний сэрээ тус тус алдагдсан байсан...1.Цагаан өнгийн орос улсад үйлдвэрлэсэн хөнгөн цагаан 40 литрийн 2 ширхэг бетон, бүгдийг нь 100000 төгрөгөөр үнэлж байна, хуучин байсан, цооронхой, Орос улсад үйлдвэрлэсэн өвсний сэрээ 2 ширхэг хуучин хоёуланг нь нэг бүрийн үнэ 25000 төгрөг нийт 50000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 тал, 3-р хх-ийн 141 тал/, гэрч С.Бахитжаны “...2017.07.21-ний өдөр…манай өвөлжөөний байшингийн цоожийг эвдэлж хулгай орж дотор нь байсан эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан... 2017.07.24-нөөс 25-нд шилжих шөнө хадам аав Өмөөр, мөн Кадарбек, Гулдарай нарын өвөлжөөнд хулгай орчихсон, эд зүйл алдагдсан байсан... Цагаан өнгийн аксент маркийн машин хоёр талын хэсэг нь хар өнгөтэй 1711 НАА улсын дугаартай байсан, дотор эрэгтэй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 33, 36, 40 тал/ зэргээр,
  2. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газарт байх Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулттай байшингийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн, нууцаар, хууль бусаар Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ш, чикобай 2 ш, печений цуглуулга 1 ш, 0,75, 0,5 литрийн хэмжээтэй вино 2 ш, чихэр 2 кг, өөхөн тос 8 кг, 20 литрийн ширмэн тогоо зэрэг хөрөнгийг авч, 382,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Даваасүрэнгийн: “...2017.08.20-ны өдөр өглөө 09 цагийн үед өвөлжөөнийхөө байшинд очиж юм авах гээд очтол үүдний амбаарын цоожийг эвдлээд хаячихсан байхаар нь ороод үзтэл байшин дотор байсан авдарыг онгойлгоод эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-66/, гэрч С.Даваагийн: “...2017.08.20-ны өдөр өвөлжөөний байшингийн цоожийг эвдэлж хулгайч орж манайхаас эд зүйл алдагдсан байсан......” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 74х/ зэргээр,
  3. 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын дүгээр баг, Тосон гэх газар иргэн Д.Калиммуратын эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшин, амбаар, агуулах болох автомашины тажийн цоожийг эвдэн, дотогш нэвтрэн худгийн 380 вт генератор 1 ш, Тоёота “зобокс машины стачер 1 ш, авдар дотор нь байсан 1 ширхэг 5-н товруутай /мөнгөн/ баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10-н литрийн бетон, 6 ш, 25-н литрийн бетон 1 ш, 4 болон 5 литрийн бетон тус тус 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ш, цахилгаан 220 вт-ын дрилл, 8 литрийн хувин зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 925,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Калиммуратын: “...Би 2017.07.26-наас 27-нд шилжих шөнө Эрдэнэ сумын 4-р баг, Тосон гэх газарт байдаг өвөлжөөнөөс эд зүйлээ хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 89-92 тал/, гэрч Т.Нуризагийн: “...2017.07.26-наас 28-нд шилжих шөнө өвөлжөөний байшинд хулгай орж эд зүйл алдагдсан байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-95 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 102 тал/, шүүгдэгч Э.Мурадины мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 114 тал/ зэргээр,
  4. 2017 оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж 10 литрийн түмбэн 1 ш, хөнгөн цагаан 10 л-н тогоо, Бонго машины радиатор, 10 литрийн битүү чанагч зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Нэргүйгийн: “...2017 оны 08 сарын сүүлээр өвөлжөөндөө 14 цагийн орчим ирэхэд цоожтой амбаарын цоожийг эвдэж онгойлгоод дотор байсан эд зүйлийг тараагаад хаясан байсан…2017 оны 07 дугаар сарын 25-26-ны орчим хадланд гарахаар өвөлжөөн дээрээ очиход амбаарны цоожийг эвдэлж хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-120 тал, 3-р хх-ийн 126 тал/, гэрч Ж.Эрдэнэцэцэгийн: “...2017 оны 08-р сарын 20-дын үед 14 цагийн үед ирэхэд өвөлжөөний амбаарын цоожны цүүг сугалж хаяад хаалгыг нь онгойлгоод орхисон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1 хх-ийн 129х/, шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 141 тал/ зэргээр,
  5. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Тосон” гэх газарт байх иргэн Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн, дотогш нэвтрэн хөнгөн цагаан 18 литрийн костроль, 10 л-н хөнгөн цагаан костроль, хөнгөн цагаан жижиг түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 55,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Л.Жамсрангийн: “...2017.08 сарын сүүлээр өвөлжөөний баруун талын модон амбаарын цоожийг эвдэж эд зүйл хулгайлсан байсан...Манай хүүхдүүд 2017.07.27-ны өдөр өвөлжөөн дээрээ очоод хулгай орсныг мэдсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-147 тал/, гэрч О.Дулмаагийн: “...2017 оны 08-р сарын 20-дын үед манай хүүхдүүд өвөлжөөн дээр очоод ирэхдээ амбаарын хаалгыг чинь онгойлгочихсон байна гэхээр нь би очиж үзэхэд өвөлжөөн дээр байдаг амбаарын цоожийг эвдэлж дотор нь хулгайч орж дотор нь байсан зүйлүүдийг эмх замбараагүй болгочихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 156 тал/, шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 168 тал/ зэргээр,

          6. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шохоо цагаан булаг” гэх газарт байх иргэн А.Эрмуратын гзөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, 100 метр хөнгөн цагаан утас, 6-н ширхэг хөнгөн цагаан түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч А.Эрмуратын: “...2017 оны 08-р сарын 15-ны өглөө хадланд гарахаар багажаа авахаар очтол хулгай орж амбаарнуудын цоожийг эвдлээд хаячихсан байсан. Мөн Энхтайван ахын амбаарын цоожийг эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-60 тал, 3-р хх-ийн 130 тал/, гэрч Б.Авдилхамидын: “...2017.08.17-ны өдөр Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг Шохой цагаан булаг гэх газар 10.30 минутын үед өвөлжөөн дээрээ иртэл манай амбаарын цаажийг эвдлээд хаалгыг нь хаасан, цоож нь газар унасан байсан...Манай хөрш 2 айлын амбаарнуудыг ухаж, цоожийг эвдэж эд зүйл хулгайлсан байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 69 тал/ зэргээр,

7. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх иргэн Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч, хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдаж, улмаар төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Баатарсайханы: “...2017 оны 07 сарын 20-д гараад өвөлжөөгөө эргэж иртэл өвөлжөөний баруун талд бүргэд хаалгатай амбаарын хаалгыг цоож эвдэж доторх эд зүйлийг онгичиж хаясан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 208 тал/, шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 220 тал/ зэргээр,

            8. 2017 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Ар хөхийн даваа гэх газарт байх иргэн Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 3, 4 литрийн бетон, 4 ш орос буузны жигнүүр, малд тэжээл өгдөг хөнгөн цагаан түмпэн, мөн хашааны урд байсан төмөр зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 32,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Нуржамалийн: “...2017 оны 07 сарын орчим өвөлжөөний баруун талын модон дүнзэн амбаарын цоожийг эвдэн хулгай орсон байсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-33 тал/, гэрч Ж.Бекбаатарын: “...2017.07-р сарын 20-дын орчим Ар хөх даваа гэх газарт байрлах өвөлжөөний амбаарт цоожийг нь эвдэлж хулгай орсон байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 41 тал/, шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 53 тал/ зэргээр,

                 9. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Бахитын эзэмшлийн эвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 30 литрийн коструль, 2 литрийн бетон, 1 литрийн бетон 2 ш, 5 литрийн бетон 1 ш, хивэгний хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн хайлшин обуд 2 ш, 3 литрийн 2 ширхэг данх зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 194,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Бахитын: “...2017 оны 08 сарын 20-ын үед өвөлжөөний амбаарын цоожийг эвдэж хулгайч орж дотор байсан эд зүйл хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 113-114/, гэрч Б.Харөлгашийн: “...2017.08-р сарын 20-дын үед…очоод үзэхэд цоожийг амбаарны эвдлээд нэвтрэн орж хулгай хийсэн байсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-116 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ 12 хх-ийн 123 тал/, шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 134 тал/ зэргээр,

  1. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн мотоциклийн 2 ш хайлшин обуд, дугуй 3-н ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин, хөнгөн цагаан тогоо 2 ш зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 220,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Энхтайваны: 2017 оны 08 сарын дундуур өвөлжөөний баруун талд байрлах цагаан өнгийн төмөр амбаарын цоожийг эвдэж хулгайч орсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-87/, гэрч Ё.Алтанчимэгийн: “...Манайх 2017.08.18-ны үед хөрш айлын залуу 08.00 цагийн үед манай ирээд амбаарнуудын цоожийг хөшиж эвдэлж хулгайч орсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/2 хх-ийн 88-89 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 96 тал/, шүүгдэгч Е.Мурадины мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 108 тал/ зэргээр,
  2. 2017 оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг, Үзүүр дэлгэр гэх газарт байх иргэн С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж дотогш нэвтрэн, 3-н 40 литрийн бетон, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ш, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан 220 вт-ын харуул, түрдэг тэрэгний дугуй 4 ширхэг /мотоциклийн дугуй/, мөн мал усалдаг худгийн цахилгаан үүсгуүрийн генератор, радиатор 1 ш зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 1,045,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч С.Элбэгзаяагийн: “...2017 оны зун 2 удаа хулгай орсон...2 дахь удаа 2017-09 сарын эхээр өвөлжөөний контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж хулгай орсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 141 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 150 тал/ зэргээр,
  3. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Хөх шувуутын гэх газарт байх тус сумын Засаг даргын тамгын газын эзэмшлийн гүний худгийн насосыг нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн “... “Хөх шувуутын худаг”-ийн насос 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167 тал/, гэрч Х.Зулаагийн: “...Манайх Баян сумын 3-р баг Хөхтий гэх газар өвөлждөг энэ зун Налайхын голд намаржаад өвөлжөөнд буухад худгийн мотор алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 176 тал/, Баян сумын өрөмдмөл худгийн техникийн паспорт, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн журналын хуулбар /2-р хх-ийн 179-182 тал/ зэргээр,

13. 2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Шийр хайрхан” гэх газраас иргэн Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, цахилгаан гаргадаг хоёр ширхэг моторыг нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хэрэг учралын газарт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 226- 228 тал/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Баасангийн: “...2017 оны 08 сарын 30- нд өвөлжөөн дээр амбаараас эд зүйл авах гээд очсон чинь амбаарт хулгай ороод эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 230 тал/, гэрч Г.Энхтөрийн: “...2016 оны 08 сарын 30-ны өдөр…аав Ганбаатар утсаар залгаад өвөлжөөнд хулгай орсон эд зүйл алдсан байна цагдаад мэдэгд гэсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 237 тал/ зэргээр,

14. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, Портер маркийн тээврийн хэрэгслийн кропийг нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Батдоржийн: “...өвөлжөөний зүүн талд байдаг модон амбаарын цоожийг эвдэж дотор байсан эд зүйлийг тараан онгичоод портер машины 2017 оны 04 дүгээр сард 150,000 төгрөгөөр авсан кропийг авсан...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед хадланд гарах гээд өвөлжөөний амбаараас юм авах гэхэд хулгай орж цоожийг нь эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5, 3 хх-ийн 134 тал/, гэрч А.Болорцэцэгийн: “...Ж.Батдорж 2017.08-р сарын 20-дын үед өвөлжөө рүү өвч татаж хурааж ирээд манай өвөлжөөний амбаарын цоожийг онгойлгоод портер маркийн машины кропыг хулгайч аваад явсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7 тал/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 15 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч З.Аманжалын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /2-р хх-ийн 27 тал/ зэргээр,

15. 2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт байх иргэн П.Энхжаргалын өвөлжөөний змбаарын гаднаас аккумляторыг нь нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Энхжаргалын: “...2017 оны 08 сарын эхээр өвөлжөөгөө ухагдсан байна гэхээр нь өвөлжөөгөө үзтэл цоожтой байсан амбаарын цоожийг эвдэж доторх эд зүйлийг тарааж хаясан. Дотор нь байсан 60 ам-тай аккумлятор алдагдсан байсан...Би 2017.07-08 сарын хооронд өвөлжөөн дээрээс 60 ампер цагийн хүчин чадалтай ашиглахаа байсан аккумлятор алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-176 тал/, гэрч Б.Батцэцэгийн: “...амбаарын цоожийг эвдлээд дотор нь байсан эд зүйлийг тараагаад дотроос нь аксент маркийн автомашины аккумлятор хулгайлаад аваад явсан байна, мөн манайхаас гадна доод айлууд хүртэл хулгайд эд зүйлээ алдсан гэнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 183 тал/ зэргээр,

16. Шүүгдэгч Е.Мурадин нь Х.Эркбулантай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг, “Чулуут” гэх газарт байх иргэн Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн дотогш нэвтрэн, монел маркийн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 197-199 тал/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Лувсанбалдангийн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай өвөлжөөний амбаарыг хулгайч ухсан байхыг мэдсэн…2017 оны 09 дүгээр сарын 11 өдөр очиход эд зүйл алга болсон байсан......2017.09.10-наас 11-нд шилжих шөнө хулгай орсон байна. Би 10-ны өдөр ирж хурга ялгахад зүгээр байсан тэгээд 11-ний орой мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203-204 тал/, гэрч Б.Болдсүхийн: “...Ланд круйзер 80 машинд нь цагаан өнгийн никель ачаа байдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205 тал/, эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 209 тал/, шүүгдэгч Е.Мурадины эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэ бүхий 17-11 НАА улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол /3-р хх-ийн 24-25 тал/, Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /3-р хх-ийн 29 тал/, гэрч Ц.Батдоржийн: “...Мурадин хамгийн сүүлд 7 дугаар сарын сүүлээр надад нэг бор залуутай хамт ирээд хайлшин 1 ширхэг хужаа мотоциклийн обуд, 1 машины кроп, нэг шуудай төмөр, 1 кг гаран зэс зэрэг эд зүйлс авчирч өгсөн өөр зүйл өгөөгүй... машины кроп болон арматурын хаягдал төмөр зэрэг зүйлс л авчирч өгч байсан...Манайд нэг туранхай өндөр бор залуу, мөн туранхай нахиу хамартай 2 казак залуутай ирж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46 тал/, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хулгай хийсэн 16 үйлдэлээ хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарыг машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нартай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хийсэн Х.Эркбуланыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1834000000136 дугаартай Прокурорын тогтоолоор тусгаарласан байх тул хохирогч нарт учирсан хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч нарт тус бүрт нь оногдох хохирлыг дараах байдлаар тооцов.

Үүнд: Хохирогч Д.Кадарбект шүүгдэгч З.Аманжалаас 26.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 26.666 төгрөгийг,

-Хохирогч О.Өмөөрт шүүгдэгч З.Аманжалаас 26.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 26.000 төгрөгийг

-хохирогч Ж.Даваасүрэнд шүүгдэгч З.Аманжалаас 127.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 127,333 төгрөгийг,

-хохирогч Д.Каллиммуратад шүүгдэгч З.Аманжалаас 308.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 308.333 төгрөгийг,

-хохирогч Б.Нэргүйд шүүгдэгч З.Аманжалаас 63.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 63.333 төгрөгийг,

-хохирогч Л.Жамсранд шүүгдэгч З.Аманжалаас 18.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 18.333 төгрөгийг,

-хохирогч А.Эрмуратад шүүгдэгч З.Аманжалаас 100.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 100.000 төгрөгийг,

-хохирогч Ч.Баатарсайханд шүүгдэгч З.Аманжалаас 10.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 10.000 төгрөгийг,

-хохирогч Б.Нуржанмалд шүүгдэгч З.Аманжалаас 10.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 10.666 төгрөгийг,

-хохирогч Д.Бахитид шүүгдэгч З.Аманжалаас 64.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 64.666 төгрөгийг,

-хохирогч Д.Энхтайванд шүүгдэгч З.Аманжалаас 73.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 73.333 төгрөгийг,

-хохирогч С.Элбэгзаяад шүүгдэгч З.Аманжалаас 348.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 348.333 төгрөгийг,

-иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгт шүүгдэгч З.Аманжалаас 183.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 183.333 төгрөгийг,

-хохирогч Ц.Баасанд шүүгдэгч З.Аманжалаас 266.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 266.666 төгрөгийг,

-хохирогч Ж.Батдоржид шүүгдэгч З.Аманжалаас 40.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 40.000 төгрөгийг,

-хохирогч П.Энхжаргалд шүүгдэгч З.Аманжалаас 16.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 16.666 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.   

          Харин хохирогч Ч.Лувсанбалдангийн 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн хар өнгөтэй 32 инчийг зурагтыг мөрдөн байцаалтын шатанд буцаан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буцаан олгосон байх тул гаргуулах хохирол байхгүй байна.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хэсэгт тус тус зааснаар тус бүрт нь 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нар нь гэм буруугаа хүлээсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаагүй. Е.Мурадины хувьд эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Амьралаа авч явахыг хичээж байгаа залуу. Гэхдээ хохирол төлбөр төлөх талаар байнга ярьж хичээж байгаа. Тэгэхээр энэ хүний бодол санааны хувьд зөв тийшээ чиглэж байгаа. Одоо ял шийтгэлээ эдэлж дуусаад цаашид зөв ажиллаж чадах залуу гэж үзэж байна. З.Аманжалын хувьд мөн адил 85 настай эмээтэйгээ амьдардаг зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс оногдуулж буй 2 жил 2 сар хорих ялыг 2 жилийн хорих ял болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн зүйлийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Д.Калиммуратын өмчлөлийн цагаан өнгийн металл бүхий тоноглолтой хоёр ширхэг хазаарыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, металл бүрээстэй аягыг Аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Е.Мурадин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Аманжалын баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарын ял эдлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.  

            Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Е.Мурадины гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 180.000 төгрөгийн үнэ бүхий 17-11 УНА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Тасбикэ овгийн Есболотын Мурадин, Ууак овгийн Заяатын Аманжал нарыг бүлэглэн машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Тасбикэ овогт Есболотын Мурадиныг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Ууак овогт Заяатын Аманжалыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тасбикэ овогт Есболотын Мурадинд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ууак овогт Заяатын Аманжалд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Д.Калиммуратын өмчлөлийн цагаан өнгийн металл бүхий тоноглолтой хоёр ширхэг хазаарыг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, металл бүрээстэй аягыг Аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Е.Мурадин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аманжалын баривчлагдсан 2 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацаааг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Е.Мурадины гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 180.000 төгрөгийн үнэ бүхий 17-11 УНА улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, улсын орлого болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Кадарбект шүүгдэгч З.Аманжалаас 26.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 26.666 төгрөгийг,

-хохирогч О.Өмөөрт шүүгдэгч З.Аманжалаас 26.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 26.000 төгрөгийг

-хохирогч Ж.Даваасүрэнд шүүгдэгч З.Аманжалаас 127.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 127,333 төгрөгийг,

-хохирогч Д.Каллиммуратад шүүгдэгч З.Аманжалаас 308.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 308.333 төгрөгийг,

-хохирогч Б.Нэргүйд шүүгдэгч З.Аманжалаас 63.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 63.333 төгрөгийг,

-хохирогч Л.Жамсранд шүүгдэгч З.Аманжалаас 18.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 18.333 төгрөгийг,

-хохирогч А.Эрмуратад шүүгдэгч З.Аманжалаас 100.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 100.000 төгрөгийг,

-хохирогч Ч.Баатарсайханд шүүгдэгч З.Аманжалаас 10.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 10.000 төгрөгийг,

-хохирогч Б.Нуржанмалд шүүгдэгч З.Аманжалаас 10.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 10.666 төгрөгийг,

-хохирогч Д.Бахитид шүүгдэгч З.Аманжалаас 64.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 64.666 төгрөгийг,

-хохирогч Д.Энхтайванд шүүгдэгч З.Аманжалаас 73.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 73.333 төгрөгийг,

-хохирогч С.Элбэгзаяад шүүгдэгч З.Аманжалаас 348.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 348.333 төгрөгийг,

-иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэгт шүүгдэгч З.Аманжалаас 183.333 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 183.333 төгрөгийг,

-хохирогч Ц.Баасанд шүүгдэгч З.Аманжалаас 266.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 266.666 төгрөгийг,

-хохирогч Ж.Батдоржид шүүгдэгч З.Аманжалаас 40.000 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 40.000 төгрөгийг,

-хохирогч П.Энхжаргалд шүүгдэгч З.Аманжалаас 16.666 төгрөгийг, шүүгдэгч Е.Мурадинаас 16.666 төгрөгийг тус тус гаргуулсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Е.Мурадин, З.Аманжал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.