| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2335000000160 |
| Дугаар | 2025/ДШМ/48 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.4.1., 17.12.1., 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/48
Г.Г, Б.Г, А.Д, Д.Н,
О.О, Б.Д, Э.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд,
прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Б.Г, О.О, Д.Н, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Т.Уянга, иргэний нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, А.Д, О.О болон шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн, Г.Г, Б.Г, А.Д, Д.Н, О.О, Б.Д, Э.Т нарт холбогдох, 2335000000160 дугаартай, 9 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ын Г.
- Монгол Улсын иргэн, З ургийн овогт Б-ын Г.
- Монгол Улсын иргэн, Х ургийн овогт А-ын Д.
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Д-ийн Н.
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-ын О.
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Э-ийн Т.
- Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Б-ийн Д.
1. Холбогдсон хэргийн талаар:
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос: Шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ж.Т-ын 3 настай хээр зүсмийн гүү, хээр зүсмийн 2 даага, нийт 3 тооны адуу хулгайлж, хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар;
- шүүгдэгч Г.Г, Б.Г, О.О, Д.Н нарыг бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ц.Т-ийн 6 настай хээр /шар хээр/ гүү, тухайн гүүний хээр зүсмийн эр даага, иргэн Ц.Б-ийн 2 настай хээр зүсмийн эм даага, нийт гурван тооны адуу буюу олон тооны малыг улсын дугааргүй, улаан өнгийн М загварын мотоцикл болон х улсын дугаартай, Х загварын автомашин ашиглан хулгайлж, хохирогч нарт нийт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар;
- шүүгдэгч Г.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газраас хохирогч Ц.Б-ийн маллуулахаар итгэмжлэн хариуцуулсан бог малаас 2 тооны эр хонийг 2023 оны 04 дүгээр сарын 10-аас 15-ны үед завшиж, түүнд 500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрийн үед хохирогч Э.У-ийн 3 настай хээр зүсмийн гүүг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У” гэх газарт нутаглаж байсан хохирогч Д.Н-ын гэрээс 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж 1,404,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “О” гэх газар нутаглаж байсан хохирогч Ц.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 килограмм ямааны ноолуурыг хулгайлж, хохирогчид 780,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар;
- шүүгдэгч Б.Г, А.Д нарыг бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас 2023 оны 01 дүгээр сард хохирогч Д.Г-ын 2 настай цагаан халиун зүсмийн им, тамгагүй эм даага, хохирогч И.Т-н 2 настай бор болон халиун зүсмийн им, тамгагүй эм даага, нийт гурван тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч нарт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар;
- шүүгдэгч Э.Т, Б.Д нарыг “шүүгдэгч Б.Г, А.Д нарын бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Н” гэх нэртэй газраас 2023 оны 01 дүгээр сард хохирогч Д.Г, И.Т нарын нийт гурван тооны адууг хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж түүнийг авч, эзэмшиж, ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- Шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Б-ийн 1 тооны, О.Б-ын 2 тооны, А.Д-ын 1 тооны, нийт дөрвөн тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж хохирогч нарт нийт 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч З ургийн овогт Б-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
шүүгдэгч Т ургийн овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Х ургийн овогт А-ын Д-ыг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд;
шүүгдэгч Т ургийн овогт Д-ийн Н, Б ургийн овогт О-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
- шүүгдэгч Б ургийн овогт Э-ийн Т, Ш ургийн овогт Б-ийн Д тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д нарын хохирогч Ж.Т-ын гурван тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож;
- шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар;
шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан: шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар;
- шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан: Шүүгдэгч Г.Г-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг;
- шүүгдэгч А.Д-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг;
- шүүгдэгч Э.Т-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-нйи өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийг нэмж нэгтгэн нийт 11 сар 10 хоногийн хорих ялыг тус тус эдлүүлж;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-ын энэ хэрэг цагдан хоригдсон 227 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд;
- шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон Г.Г-ын 199 хоног, шүүгдэгч Д.Н-ын 241 хоног, шүүгдэгч А.Д-ын 255 хоног, шүүгдэгч Э.Т-ын 73 хоног, шүүгдэгч О.О-ын 185 хонгийг тус тус хорих ял эдлэх хугацаанд шүүгдэгч Б.Д-ын 45 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож;
- шүүгдэгч Б.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Увс аймгийн х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д, О.О, Б.Н, Э.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, О.О, Б.Г, Д.Н нарын гэм хэрэг үйлдэхдээ ашигласан Б.О-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,650,000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу дээрх дөрвөн шүүгдэгч тус бүрээс 912,500 төгрөгийг албадан гаргуулж,
- шүүгдэгч Г.Г-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М загварын мотоциклыг, шүүгдэгч А.Д-с гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан халиун зүсмийн морийг, шүүгдэгч Б.Г-с хээр зүсмийн морийг хураан авч, худалдан борлуулж, олсон орлогыг тус тус улсын төсөвт шилжүүлж;
- шүүгдэгч Б.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн солихыг мэдэгдэж;
- шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах болон шүүгдэгч Б.Г, Г.Г, А.Д, Б.Н, О.О, Э.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж;
- шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж;
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, гурван ширхэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж;
- шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Т-ийн эзэмшлийн УАЗ загварын х улсын дугаартай автомашиныг, Б.О-ын өмчлөлийн Hundia porter загварын автомашиныг тус тус битүүмжилснийг цуцалж, Мустанг-150 загварын мотоциклыг, халиун зүсмийн морь, хээр зүсмийн морь зэргийг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгч А.Д давж заалдах шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр 2 хүүхдийн хамтаар Увс аймгийн х суманд мал маллаж амьдардаг. Өөрийн хийсэн хэргээ ойлгож ухамсарласан ба дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. Би тухайн хэрэгт нийт 255 цаг цагдан хоригдсон ба өөрийн бурууг бүрэн ойлгож ухамсарласан. Намайг хоригдсон үеэс хойш манай гэрийн амьдрал хэцүүхэн нөхцөл байдалтай байна. Хүүхдүүдийн маань сэтгэл санаа хүртэл тайван бус болсон.
Манай гэрийн амьдрал байдлыг харгалзан үзэж надад нэг удаа итгэл хүлээлгэж оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Би Увс аймгийн х суманд ам бүл 5, өндөр настай аав, ээж, ах, дүүгийн хамтаар амьдардаг. Иймд миний хувийн байдал болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
5. Шүүгдэгч Д.Н давж заалдах шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд бага насны 2 хүүхэдтэй, хохирол гомдол байхгүй тул надад оноосон 3 жилийн ял хэтэрхий хүнд байна гэж бодож байна. Би энэ хэрэгт холбогдон 2025 оны 5 сараас эхлэн одоог хүртэл цагдан хоригдсон байна. Иймд миний ялыг багасгаж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч О.О давж заалдах шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ ялаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 912,500 төгрөгийн төлсөн. Гэмт хэргийн улмаас миний эхнэр Б гэр бүл цуцлуулах хүсэлтээ удаа дараа буюу цагдан хоригдож байх хугацаанд 5 удаа гаргасан. Гэвч би эхнэр 2 охиндоо хайртай тул салахыг хүсэхгүй байгаа учир шүүхээс түдгэлзүүлсэн байгаа.
Цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг бодож, хийсэн алдаагаа ухамсарлаж, эхнэр болон 2 охиноо маш их санаж байна. Ээж аав 2 маань хөдөө байгаа, аав маань зүрхний шигдээс гэсэн оноштой, биеийн байдал хүнд байгаа.
Иймд миний ар гэрийн байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг минь зорчих эрх хязгаарлах ял болгож өөрчилж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүх бүрэлдэхүүн болон хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Анхан шатны шүүхээс надад 3 жил 6 сарын ял оногдуулсан.
Давж заалдах шатны шүүхэд би гомдол гаргаагүй, өөрийн биеэр оролцож шүүх бүрэлдэхүүнээсээ миний ялаас 6 сарын ял хасаж өгөөч гэж гуйж байна. Цаг хугацаа болон эрх чөлөө гэж ямар үнэ цэнтэй зүйл байдгийг ойлгосон, дахин алдаа дутагдалтай зүйл хийхгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүндээ амлаж байна” гэв.
8. Шүүгдэгч Э.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би гомдол гаргах гэсэн боловч цагдан хорих байрнаасаа хорих анги руу ачигдах асуудлаар хөөцөлдөж байсан учраас гомдол хараахан гаргаж чадаагүй. Миний бие нь гэмт хэрэгт холбогдож байх хугацаандаа мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Мал хулгайлах гэмт хэрэгт 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1 жил 4 сарын хорих ял авсан. 1 жил 4 сарын хорих ялыг одоогийн байдлаар биеэр эдэлж бараг дуусаж байгаа.
Гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Төрийн хууль, шүүхийг маш их хүндэлж байна. Өөрөө мал маллан амьдардаг хүн байж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цагдан хорих байранд хорих ял эдэлж байх хугацаандаа маш их зүйл ойлгож ухамсарласан.
Иймд шүүх бүрэлдэхүүн та бүхнээс надад оногдуулсан 6 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
9. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүгд хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл зүйлчлэлд маргаан байхгүй байгаа.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн нөхцөл байдал зэргийг анхан шатны шүүхээс харгалзан үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нөхцөл журмыг зөв хэрэглэж, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна гэж прокурорын зүгээс үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, нэр бүхий 4 шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.
10. Шүүгдэгч А.Д-ын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй, гомдлыг нь дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан.
Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн хэрэгт холбогдоод нийт 372 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. А.Д 372 хоног цагдан хоригдсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилго хангагдсан нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн үйл баримт байгаа. Өөрийнхөө гэм бурууг ойлгож ухамсарлаж, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа нөхцөл байдалтай байдаг. А.Д-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 500,000 төгрөгийн хохирол учирсан, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн улмаас нийт 1,500,000 төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй байгаа. А.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байгаа, харин 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгаа нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж харж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлыг шүүх бүрэн харгалзаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэг, тухайн гэмт хэрэг сонгох санкцтай. Урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаагүй, энэ гэмт хэрэг нь торгох, зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял оногдуулахаар хуульчилсан байхад шүүх эндээс яагаад хорих ялыг сонгон хэрэглэх болсон талаар үндэслэлтэйгээр тайлбарлаагүй гэж үзэж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ялыг нь сонгон хэрэглэх боломжтой байсан, үүнд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, мөн харгалзан үзэх тодорхой нөхцөл байдлууд байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна” гэв.
11. Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан тайлбар саналдаа: “... Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байгаа. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 34 дүгээр хуудасны 3.3-д Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн үйлдлийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргадаггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас хохирогчид 780,000 төгрөгийн хохирол учирсан ба түүнд 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт эрүүгийн хариуцлага тохироогүй байна гэж үзэж байгаа.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт 2,000,000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.
Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх саналыг гаргаж байсан. Шүүхээс хэрэглээгүй бөгөөд хэрэглээгүй үндэслэлээ тайлбарлаж, дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолд энэ талаар тусгагдаагүй. Урьдчилсан нөхцөл буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал буюу Г.Г-ын үйлдлийн хувьд бүрэн хангагдсан байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой.
Анхан шатны шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, ял дээр нь нэмж нэгтгээд нийт эдлэх ялын хэмжээг гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагаас 180 цагийн ялыг эдлэхээс зайлсхийсэн буюу биелүүлээгүй байна гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хорих ялд шилжүүлж, нэмж нэгтгэж байгаа нь үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар тус тусдаа шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр заах боломжтой учраас өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр зааж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас хохирогчид 500,000 мянган төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлыг нь харгалзаад сонгох санкцтай учраас хорихоос өөр төрлийн ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
12. Шүүгдэгч О.О, Г.Г, Д.Н нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Өмгөөлөгч нарын хохирол хор уршигтай нь уялдуулаад ялыг зохистой харьцаанд нь оногдуулах ёстой гэдэг саналыг дэмжиж байна.
Шүүхээс Д.Н-ыг бусдын олон тооны малыг бүлэглэж машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд шууд тооцож байгаа нь хууль хэрэглээний алдаа болж байна гэж би харж байгаа. Учир нь Д.Н-ыг шууд гүйцэтгэгчээр ялласан. Хулгайн хэргийн гүйцэтгэгчийн талаар анхаарах зүйл нь гүйцэтгэгч нь ашиг олох зорилгоор тухайн хэргийг үйлдэж байдаг. Харин хамжигч нь хүнд дэмжлэг үзүүлж байгаа учраас дээрх шинж нь байдаггүй. Хавтаст хэргээс үзэхэд Д.Н 3 тооны адууг ачсан үйлдлээс нэг ч төгрөгийн ашиг орлого олоогүй, эхнээсээ ашиг орлого олох санаа зорилгогүйгээр явсан. О.О-той наймаа хийхэд хамт яваад өгөөч гэсэн, нэг өвөлжөөнд хамт өвөлжиж байсан учраас гуйлтаар нь явсан байгаа.
Мөн Д.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөөч гэсэн санал гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг яагаад хэрэглээгүй талаар анхан шатны шүүх тайлбарлаагүй. Шийдвэрээ гаргачхаад шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа Д.Н урьд нь хулгайлах гэмт хэрэг хийж байсан байна, тийм учраас энэ хүн ойлгож ухамсарлаагүй тул 3 жилийн ял өгч байна гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, 6.1 дүгээр зүйлийн 4-т эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон, хуулиар хязгаарлалт тогтоосон бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж маш тодорхой заасан. Д.Н-ын хувьд өмнөх эдэлбэл зохих ялаа эдлээд дуусчихсан байсан, гэтэл үүнийг үндэслэл болгож харьцангуйгаар өндөр ял оноосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой, хүндрүүлэх нөхцөл байдал Д.Н-ын талд тогтоогдоогүй, харин хохирлыг төлж барагдуулсан,тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг хийсэн.
Д.Н-ын эхнэр Б нь одоо х суманд өөр хүнтэй суугаад амьдарч байгаа, гэр бүл нь салаагүй боловч хаяад явсан, Энхмэнд, Эрхэмбаяр гэх 2 хүүхэдтэй. Д.Н-ын төрсөн аав ээж нь нас барчихсан, 2 хүүхдийг сумын сургууль эхлэхээр дотуур байранд байлгадаг, зун болохоор наашаа харсан айлуудаар хонож өнжөөд амьдардаг маш хүнд байдалтай байна. Хэргийн улмаас Д.Н нийт 357 хоног хоригдож, бараг 1 жил болох гэж байна. Тэгэхээр энэ хэрэгт хангалттай цээрлэлийг амсуулсан байна гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийг гүйцэтгэгчээр бус хамжигчаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.
О.О-ын хувьд анхнаасаа гэм буруугаа ойлгож ухамсарлаж, хэргийн талаар үнэн зөв мэдүүлгүүдийг өгч байсан. О.О урьд нь удаа дараа ярьж хэлж байсан, эхнэр Б нь гэр бүл салах тухай өргөдлөө шүүхэд өгөөд удаж байна. Шүүхээс нөхцөл байдлын үнэлгээ тогтоохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн боловч шинжээчийн дүгнэлт гараагүй. О.О энэ хэрэгт нийт 301 хоног цагдан хоригдож байна. О.О-ын хүсэж байгаа ганц зүйл нь эхнэрээсээ салмааргүй байна, энэ хэрэгт холбогдсоноос хойш гэр бүл нь сална гэдэг асуудлуудыг ярьсан учраас яаж ийгээд энэ асуудлыг дуусгаад гэр бүлтэйгээ хамт баймаар байна гэдэг.
Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч нар аль аль нь 10 сараас дээш буюу маш удаан хугацаагаар хоригдож байна. Ингээд хоригдоод байхаар эдгээр хүмүүсийн эрх зүйн байдал маш их дордож байна. Жирийн дэглэмтэй хорих байгууллагадаа очвол дор хаяж ажлын хоног, шагналынхаа хоногийг аваад магадланд орох боломжууд нь нээгдээд явах ёстой. Гэтэл ингэж удаан хоригдсонд тодорхой хэмжээгээр хууль тогтоох байгууллага прокурор болоод шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж би хардаг. Анхнаасаа прокуророос хэрэг шилжиж ирэхдээ зүйлчлэлүүдэд маш олон алдаа гарсан, маш олон удаа шүүхээс хэргийг буцаасан, 3 жил явж байгаа.
Ийм нөхцөл байдлууд байгаа учраас үйлчлүүлэгч нарынхаа гаргасан саналыг би дэмжиж байна. Гэм буруугаа ойлгож ухамсарласан, Эрүүгийн хариуцлагын тодорхой зорилтууд биелсэн, ойлгож ухамсарласан, хүмүүжсэн нийгэмшсэн, хангалттай хоригдож цээрлүүлэх арга хэмжээ явагдсан байна, тийм учраас оноосон ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
13. Шүүгдэгч Э.Т, Б.Д нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхэд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Э.Т, Б.Д нарын хуульд заасан эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд холбогдож байгаа хэрэг нь 2023 оны 1 сард буюу 2 жил гаруй хугацаанд анхан шатны шүүхээр 2 удаа хянан хэлэлцэгдэж, хоёр удаа ял авсан. 2024 оны 12 дугаар сарын 06-нд Э.Т, Б.Д нар зорчих эрх хязгаарлах ял авсан, 2025 оны 5 дугаар сарын 23-нд хорих ял авсан. Холбогдож байгаа хэргийн хувьд 2023 оны 01 дүгээр сард хохирогчийн хулгайн малыг, хулгайн гэдгийг мэдсээр байж түүнийг авч эзэмшиж, ашигласан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт миний үйлчлүүлэгч нар холбогдон шалгагдаж, холбогдох хэрэг нь хоёр шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн, давж заалдах шатны шүүхээр хянуулсан байгаа.
2025 оны 5 дугаар сарын 23-нд анхан шатны шүүхээс Б.Д-д х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс зорчихыг хязгаарлах ял оногдуулсан, гэтэл миний үйлчлүүлэгч 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу х сумын төвд амьдардаг байтал үндсэн хаягаар нь шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн гэр бүлийн хувьд аавынх нь төрсөн дүү нас бараад шүүх хуралд биеэр оролцож чадсангүй. Б.Д-ын гэр бүл 3 дугаар багт буюу х суманд амьдарч байгаа, өөрөө 1 дүгээр багт мал малладаг, иргэний үнэмлэхийн хаяг нь 1 дүгээр баг, харин өөрийнх нь оршин сууж байгаа тогтвортой хаяг нь 3 дугаар баг юм.
Э.Т-ын хувьд 2024 оны 4 дүгээр сарын 18-нд 164 дугаартай захирамжаар, цагдан хоригдсон, 2024 оны 5 дугаар сарын 21-нд 99 дүгээр тогтоолоор 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, шүүхийн шийдвэр гарч байхад 33 хоног цагдан хоригдсон гэж тогтоолд дурдагдсан. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор алдаатай бичигдсэн зөрчил шийдэгдэж байхад миний үйлчлүүлэгч 73 хоног цагдан хоригдсон байсан. Өнөөдрийн байдлаар хорих ялынх хэмжээ буюу 1 жил 4 сар авсан хорих ялын хугацаа дуусахаас 3 хоног дутуу байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл нь зорчих эрх хязгаарлах ял, эсхүл хорих ялын сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлээд холбогдох хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Г, А.Д, О.О болон шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн, Г.Г, А.Д, Д.Н, Б.Г, О.О, Э.Т, Б.Д нарт холбогдох, 2335000000160 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.
2.1. Шүүгдэгч Г.Г, Б.Г, О.О, Д.Н нар нь бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх нэртэй газраас 2023 оны 3 дугаар сард хохирогч Ц.Т-ийн 2 тооны, Ц.Б-ийн 1 тооны нийт 3 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч нарт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- хохирогч Ц.Т-ийн: “...манай адуунууд миний төрсөн ах Ц.Б, Ц.Б нарын адуутай хамт тус сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газар нутаглаж байсан. Саяхан 2023 оны 03 дугаар сарын сүүлээр миний өөрийн эзэмшлийн 2 тооны адуу малын бэлчээрээс алга болсон учир цагдаад мэдэгдсэн. ...миний өөрийн эзэмшлийн хээр /шар хээр/ зүсмийн буруу талын борвины хонхорт босоо дэгрээ тамгатай, буруу чих нь шуурхай имтэй 5-6 настай гүү болон тухайн гүүний хээр зүсмийн эр даага ямар нэг им, тамгагүй, нийт 2 тооны адууг бэлчээрээс алдсан. Миний адуу алга болох цаг хугацаанд Г, Г нар нь адуу мал ачиж зарсан гэх зүйл сонсогдсон учир тухайн хүмүүсийг хардаж сэрдэж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас),
- хохирогч Ц.Б-ийн: “...2023 оны 03 дугаар сарын эхээр тус багийн нутаг Х гэх газар гарч ирж буухад манай адуу бүрэн байсан. Би дахин уналгын морь солих гэж 20 орчим хоногийн дараа дахин адуугаа бүртгэж үзэхэд 1 тооны хээр зүсмийн даага дутсан тул би тухайн даагаа эрж хайгаагүй орхичихсон байсан. Зав гараагүй. Уг дааганы зүс нь хээр зүсмийн ямар нэг им, тамгагүй, охин даага байсан. Яг хэдний өдөр алга болсон гэдгийг мэдэхгүй, Н гэх газраас алга болсон. ...2022 оны 08 дугаар сард миний төрсөн дүү болох А-ын хүү Д-ын найранд очихдоо өөрийн адуунаас 2023 оны хавар хээр зүсмийн даага ав гэж заасан байсан. Харин 2023 оны хавар миний даага алга болсноос хойш цагдаагийн байгууллагаас Г, Г, Н, О гэх хүмүүс авсан болох нь тогтоогдсон тул хохирол барагдуулах талаар асууж сураглахад уг хүмүүст А.Д нь барих талаар заасан, эхлээд очиж хамт барилцсан гэх учир битүүлэг зүйл ярьсан. Яг тэр талаар бол Д-тай уулзаж асуухад “таныг хээр даага ав гэсэн учраас Г, Г нарын хамт хавар мориор очиж бариад хөдөөд уячхаад хүнд ачиж өгч явуулах байсан боловч алдуурсан байсан. Харин орой нь тухайн адуу авах хүн ирэхэд Г, Г нар нь барьж өгч явуулсан гэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
- иргэний нэхэмжлэгч Б.О-ын: “...Манай хүү О нь х сумын залуучуудад 2023 оны өвөл мөнгө зээлсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сард над руу холбогдож “мөнгө зээлсэн хүмүүс нь мөнгөө өгч чадахгүй, оронд нь мал ав гэж байна” гэж надад хэлсэн. Би “нүүх гэж байгаа юм чинь хоосон буцаад яахав, очоод авчихгүй юу даа” гэж хэлсэн. Ингээд миний автомашиныг унаад явсан бөгөөд тухайн асуудлаас болоод хэрэгт татагдсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
- гэрч Б.Б-ийн: “...тус оны 03 дугаар сарын 21-ний өдөр малаа хариулж яваад “Н” гэх газар Б.Г-тай малын бэлчээрт таараад мэнд ус болсон. Тухайн үед Б.Г нь надад хандаж “би саяхан бөөсөгтэй бор мориор халтар морио сольсон” гэж, хажуудах Г “1 тооны хээр зүсмийн гүү зарсан” гэж хэлж байсан юм. Тухайн өдрөөс хойш 26-ны өдрийн үед би малаа хариулаад явж байтал Г, Га нар нь мотоциклтой ирж надтай мэнд ус болоод “чамаас гуйх юм байна, саяхан бөөсөгтэй бор морь болон хээр зүсмийн гүүн дээр нэмж дахин хээр зүсмийн гүү зарсан чинь эзэн нь мэдээд баригдах гээд байна, чи тус болооч ” гэж хэлсэн. Би тэр хоёроос яаж туслах талаар асуухад Г, Га нар: “чи бид хоёрын нэгэнтэй адуу мал зарсан айл руу яваад тухайн адуу зарсан эзнээс нь сүүлд өгдөг хээр гүүг аваад ирмээр байна. Уг адууг авч ирээд ижилд нь тавьчихмаар байна” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хоёрт зөвшөөрөөгүй. Дахин 6 хоногийн дараа надтай ирж уулзаад мөн л дахин “тус болоод өгөөч, эзэнд нь баригдах гээд байна” гээд гуйгаад байхаар нь би маргааш өдөр нь гэрийн хүмүүстээ “Х сум явж байгаа” талаар худал хэлж гэрээс гарч х уурхай дээр ирж мотоциклдоо бензин авах зуур Га нь уг хээр гүү зарсан гэх О гэж залуу руу утсаар холбогдож байсан. Би тухайн яриаг сонсоогүй. Га утсаар ярьж дуусчхаад цаад хүнтэйгээ ярьчихлаа, ирээд ав гэж байна гээд бид хоёр Т сум У-с зүүн тийш айлуудаас асууж сураглаж байгаад Д гэх айлд очиж, тэдний хүү О-той уулзаж байгаад О гэх залуу бид хоёр адуунд яваад Га Д гэх айлд үлдсэн. Тухайн Г, Га нар надтай уулзахдаа сүүлд өгдөг хээр гүүг Б гэх хүний адуунаас 1 тооны хээр гүү хулгайлж аваад зарчихсан юм гэж хэлж байсан. Надад Г, Га нар О гэх залууд адуу зарахдаа бөөсөгтэй бор морь, хээр гүү хоёрыг нэг ачуулсан, сүүлд зардаг гүүг бас машинд ачуулсан гэж хэлж байсан бөгөөд хэн гэж хүний ямар машинаар ачуулсан талаар надад хэлээгүй. Би Га-тай О гэх залуугийн гэрт очоод хариу буцаж ирэх замдаа Г-д хандаж “чиний зарсан хээр гүүг дагасан ямар нэг тамгагүй хээр даага байна, тэр ямар учиртай юм бэ” гэж асуухад тухайн сүүлд зарсан хээр гүүтэй хамт 2 тооны даага өгсөн юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудас),
- гэрч Ц.Б-ын: “...манай дүү Т нь 2 тооны адуу алдсан зүйл байгаа. Тухайн 2 адуу нь хээр гүү, хээр даагатай. Хээр гүү нь буруу гуяны борвины хонхорт босгон дарсан дэгрээ тамгатай, хээр даага нь тамгагүй байсан. Манай айлын адуунуудыг 2023 оны 03 дугаар сарын эхээр харахад бүрэн байсан. Дахин 2023 оны 04 дүгээр сарын 19, 20-ны үед бүртгэхэд Ц.Т-ийн 2 тооны адуу, мөн Ц.Б-ийн 1 тооны тамгагүй хээр даага гэх 3 тооны адуу алга болсон байсан. ...Сүүлд манай гэрт 2023 оны 05 дугаар сарын 06-ны өглөө эрт манай багийн иргэн Г.Г гэх залуу хажуудаа А.Д, Б.Г нартай хамт ирж Г нь надад хандаж “танай адуунаас Т, Б нарын 3 тооны адуу хулгайлж авсан, намайг уучлаарай гээд тамхи нэрж уучлалт гуйсан. Д, Га нарыг “та нар бас оролцоотой юм уу” гэж асуухад “бид хоёр бас оролцоотой” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас);
- шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаартай “...Увс аймгийн х суманд 2023 оны 03 дугаар сарын байдлаар 6 настай гүү 1,000,000 төгрөг, даага эр/эм 500,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),
- шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай “...2023 оны 09 дүгээр сарын байдлаар 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд импортлогдсон “Hyundai Porter-1” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 3,650,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын байдлаар Увс аймгийн х суманд Мустанг-150 загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2,000,000 төгрөг, ...нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал),
- 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас),
- эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9-15, 16-22 дугаар хуудас),
- хохирогч Ц.Т, Ц.Б нарын 2022 оны жилийн эцсийн малын “А” дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 24-26, 29-31 дүгээр хуудас) ,
- Б-ын Га-ын Хаан банкны дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),
- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (4 дэх хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Б.Г, А.Д нар бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Н” гэх нэртэй газраас 2023 оны 01 дүгээр сард иргэн Д.Г, И.Т нарын 3 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч нарт нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- хохирогч Д.Г-ын: “...2023 оны 01 дүгээр сард тус сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газар байсан адуунаас 1 тооны даага дутсан юм. Өөр ямар нэг адуу мал алдсан зүйл байхгүй. Миний алга болсон 1 тооны адуу нь цагаан халиун зүсмийн ямар нэг им, тамгагүй 2 настай охин даага байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас),
- хохирогч И.Т-ын: “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 14-ний хооронд бэлчээрт байсан адуунаасаа 2 тооны даага хулгайд алдсан. Миний алдсан гэх 2 тооны адуу нь им, тамгагүй, зүс нь болон хар зүсмийн даага байсан. Тухайн үед миний алдсан адуунаас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр им, тамгагүй бор өнгийн 1 тооны даага ижил сүрэгтээ буцаж ирсэн. Харин хар өнгийн даага олдоогүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 197 дугаар хуудас),
- 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 153-162 дугаар хуудас),
- эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 163-170 дугаар хуудас),
- хохирогч И.Т-ын 2022 оны малын тооллогын “А” дансны лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 172 дугаар хуудас),
- хохирогч Д.Г-ын 2022 оны малын тооллогын “А” дансны лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 173-177 дугаар хуудас),
- Б.Д-ын Хаан банк дахь х тоот дансны “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17:09 цагт Хаан банкны х тоот данс руу “dagnii vn” гүйлгээний утгатай 450,000 төгрөгийн зарлага бүхий” хуулга (2 дахь хавтаст хэргийн 180 дугаар хуудас),
- Б.Г-ын Хаан банк дахь х тоот дансны “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16:59 цагт Хаан банкны х тоот данснаас “choo daaga” гэх утгатай 150,000 төгрөгийн орлого, мөн Б.Д-ын шилжүүлсэн гүйлгээний орлогын мэдээлэл” гэх агуулгатай хуулга (2 дахь хавтаст хэргийн 182 дугаар хуудас),
- эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 186-189 дүгээр хуудас),
- шүүгдэгч Б.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ... Д бид хоёр Т болон Г нарын адууг тууж ирээд 3 тооны даага барьж Э.Т, Б.Д нарт худалдсан. Мөнгийг нь тухайн үед миний данс руу 600,000 төгрөг хийсэн. Уг 3 даагыг А.Д бид хоёр хоорондоо ярилцаад хулгайлж өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
- шүүгдэгч А.Д-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сард тус сумын 2 дугаар багт оршин суух найз Б.Г утсаар холбогдож даага барьж зарах талаар ярьж дуудахаар нь уулзаж, Б.Г-ын адуу олдохгүй болохоор “Н” гэх газар И.Т гэх хүний нийт 30-40 орчим тооны адуу бэлчиж байхаар нь бид хоёр тэр адуунаас 3 тооны даага барьж авсан. Тэр үед адуу худалдаж авах хүнийг Б.Г утсаар холбогдож дуудсан учраас бид барьсан 3 даагыг “Х” гэх газарт хөтөлж хүргэхэд Б.Д, Э.Т нар нь морьтой ирээд уг даагануудыг холбож аваад хөөгөөд аваад явсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
2.3. Шүүгдэгч Э.Т, Б.Д нар нь Б.Г, А.Д нарын хулгайлсан 3 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан болох нь:
- гэрч С.Б-ийн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны үед байх, манай нөхөр Д нь “би хүнээс даага худалдаж авч байна” гэж хэлээд Ч буюу Э.Т гэх залуугийн хамтаар яваад 2 тооны даага худалдаж авчирсан. Уг худалдаж авчирсан 2 тооны дааганы 1-ийг нь гэрийн гадна байлгаж тэжээгээд, нөгөө нэгийг нь өөрсдийн адуундаа тавихад адуунаас салаад гүйгээд явчихсан байсан. Харин гэр дээр тэжээж байсан адуу нь одоо манай адуунд байгаа. Мөн сүүлд дахин миний нөхөр урьд нь худалдаж авч байсан хүнээсээ алдагдсан дааганы өртөгт дахин очиж нэг даага авахад нь би хамт явж хээр зүсмийн ямар нэг им, тамгагүй охин даага авчирсан. Э.Т нь бид хоёртой хамт явж мөн 1 тооны хээр зүсмийн охин даагыг өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслээр ачиж ирээд гэрт буулгасан. Миний нөхөр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 тооны даага худалдаж авахдаа ...мөнгийг нь өөрийн данснаас шилжүүлсэн. Харин сүүлд 2023 оны 03 дугаар сарын эхээр урд нь 2 тооны даага худалдаж аваад нэгийг нь алдсан тул урьд нь худалдаж авсан хүнтэйгээ холбоо барьж байгаад алдагдсан дааганы өртөгт 1 тооны хээр зүсмийн охин даага авч байгаа учир ямар нэг мөнгө өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас),
- гэрч Б.Т-ийн: “...2023 оны 01 дүгээр сарын дундуур Э.Т, Б.Д нар 3 тооны даага туусан ирсэн. Уг “3 тооны даагыг хүнээс худалдаж авлаа, 3 тооны даага нь явж өгөхгүй байна, та машиндаа ачаад хүргээд өгөх боломж байна уу?” гэж надаас асуухаар нь нэг нутаг усны залуучууд байхаар нь би зөвшөөрч хүргэж өгөхөөр болоод машинаа галлаж асаагаад ...3 тооны даагыг өөрийн эзэмшлийн х улсын дугаартай саарал өнгийн давхар кабинтай ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр ачиж сумын төв оруулан Б.Д-н хашаанд буулгаж өгчхөөд би буцаад гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас),
- гэрч С.А-ийн: “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Э.Т нь хүнээс худалдаж авсан гэх 1 тооны эр даага авч ирж үзүүлээд намайг нэг сар тэжээгээд өгөөч гэхэд нь би зөвшөөрч уг даагыг 1 сарын хугацаанд сумын төв дээр өөрийн хашаанд тэжээж өгсөн. ...тухайн даага нь арын хөл нь цагаан өсгийтэй, хар хөх зүсмийн ямар нэг им, тамгагүй эр даага байсан. Би тэр даагыг ...1 сар тэжээгээд буцаагаад өгсөн. Тэр даагыг Төртогтох худалдаж авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас),
- гэрч Д.Г-ийн: “...2022 оны 12 дугаар сард х сумын төвөөс ойрхон С гэх нэртэй газар манайхан отроор өвөлжиж байхад Э.Т гэх залуу манай гэрт хэдэн сарлагтай өвөлжих гэж ирсэн юм. Манай гэрт байх хугацаанд Э.Т нь надад хандаж хэлэхдээ надад нэг даага байгаа чи нэг сар тэжээгээд өгөх юм уу гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн юм. Хэсэг хоногийн дараа Э.Т нь 1 тооны цагаан өсгийтэй хар хөх зүсмийн даага хөтөлж ирээд чамд хэлсэн даага энэ шүү чи энэ даагыг тэжээгээд өг гээд надад өгсөн юм ба би 1 сар тэжээгээд Э.Т-д хүлээлгэж өгсөн. Уг тэжээлгэсэн даага нь арын хөл нь цагаан өсгийтэй хар хөх зүсмийн ямар нэг им тамгагүй эр даагa байсан. Э.Т нь надад хэлэхдээ би саяхан тус сумын 2 дугаар багийн иргэн Б.Г, А.Д гэх залуучуудаас 250,000 төгрөгөөр худалдаж авсан юм гэж хэлж байсан ба өөр ямар нэг зүйл яриагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас),
- яллагдагч Б.Г-ын: “...Д бид хоёр Т болон Г нарын адууг тууж ирээд 3 тооны даага барьж Э.Т, Б.Д нарт худалдсан. Тухайн үед миний данс руу 600,000 төгрөгийг хийсэн. Уг 3 даагыг А.Д бид хоёр хоорондоо ярилцаад хулгайлж өгсөн. Харин Э.Т-д адуу барихын өмнө би өөрөө хулгай хийж өгч байгаа гэдгийг хэлсэн бөгөөд хулгай хийгээд өгч байгаа гэдгийг мэдсээр байж хамт барилцсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 12 дугаар хуудас);
- яллагдагч А.Д-ын: “...тэр үед адуу худалдаж авах хүнийг Б.Г утсаар холбогдож дуудсан учраас бид барьсан 3 даагыг “Х” гэх газарт хөтөлж хүргэхэд Б.Д, Э.Т нар нь морьтой ирээд уг даагануудыг холбож аваад хөөгөөд аваад явсан. Мөн анх даага өгч байх явцад хулгайн адуу гэж хэлээд өгсөн ба үнийг нь Б.Г-ын данс руу хийсэн учраас би түүнээс нь 150,000 төгрөгийг нь авсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
- шүүгдэгч Б.Д, Э.Т нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
2.4. Шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь бүлэглэн Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх нэртэй газраас 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Ц.Б-ын 2 тооны, Ц.Б-ийн 1 тооны, А.Д-ын 1 тооны, нийт 4 тооны адуу буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж хохирогч нарт нийт 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- хохирогч Ц.Б-ийн: “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би х сумын 2 дугаар баг “Н” гэх газарт жижиг гэрээ автомашинтай ачиж очоод барьж байхад манай төрсөн дүү Ц.Э над руу өөрийн утсаар залгаад “та адуу малаа харж байгаа юм уу, танай адууг чинь сумын төв дээр цагдаа нар айлын хашаанд уячихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө ашгүй дээ” гэж хэлээд утсаа салгаад мотоциклтой адуу бэлчдэг х сумын 2 дугаар багт байрлах “Т” болон “Х” гэх газарт очиход манай адуунаас 1 тооны хээр морь дутаж байсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний орой сумын төвд ирэхэд миний хээр морь байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас),
- хохирогч О.Б-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би х сумын 2 дугаар баг “А” гэх газарт гэртээ эхнэр А.У-ийн хамт байтал Ц.Б ахын төрсөн хүү Б.Б манай гэрт орж ирээд “танай хоёр адуу чинь хулгайлагдсан байна, сумын цагдаа нар дөрвөн адууг сумын төвд айлын хашаанд уячихсан байна, танай адууны чинь зураг Х-н групп дээр тавьчихсан байна. Одоо миний утсан дээр танай хоёр адууны зураг байна” гэж хэлээд манай хоёр адууны зургийг харуулсан. Миний хоёр адууны зураг мөн байсан. Мөн Б.Б надад хандан “би адуугаа очиж хараад бүртгээд ирье” гэж хэлээд манай гэрээс явсан. Би малаа хариулаад чөдөртэй морио А нуурын хөвөөгөөс очиж аваад тэр өдөртөө гэртээ өнжсөн. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр х сумын төв дээр ирээд тухайн хоёр адууг харахад миний өөрийн эзэмшлийн адуу мөн байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 61-66 дугаар хуудас),
- хохирогч А.Д-ын: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хсумын 2 дугаар багийн “А” гэх газарт гэртээ байтал манай Х гэх нэртэй чат групп хаягт манай авга ах Ц.Э 4 тооны адууны зураг оруулсан байсан. Тухайн 4 тооны адууны зураг дотор миний өөрийн эзэмшлийн харлаг хар зүсмийн адууны зураг байсан. Би авга ах Ц.Э-ын дугаар руу залгаад миний адууг ямар хүн зарсан байна гэж асуухад “энэ 4 тооны адууг хэн зарсныг мэдэхгүй байна. Цагдаа нар сумын төвийн айлын хашаанд хашчихсан байна” гэж хэлсэн. Авга ах Ц.Э “чи адуу малаа бүртгэж харсан уу” гэж асуухаар нь би “адуу малаа бүртгэж хараагүй, хүргэн ах О.Б, авга ах Ц.Б нарын адуутай хамт байсан” гэж хэлсэн. Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сумын төвд ирээд уг 4 тооны адууг очиж харахад миний өөрийн эзэмшлийн харлаг хар зүсмийн адуу мөн байсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас),
- иргэний нэхэмжлэгч Д.Д-ийн: “...Манайх 2019 онд зүс таних хүнээс хуучин мотоциклыг 300,000 төгрөгөөр худалдан авч сэлбэж ойр зуурын ажилд унадаг байсан. Тухайн мотоциклийн хувьд албан ёсны улсын дугаар номер болон гэрчилгээ байхгүй боловч манай гэр бүлийн өмч юм. Уг мотоциклыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны үед нөхрийн дүү Д-н найз ирж манай нөхөртэй уулзаад мөнгөөр түрээсэлж хөдөө авч яваад 2 хоногийн дараа авч ирсэн. Гэхдээ хаашаа ямар ажлаар явсан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас),
- гэрч Х.Д-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр миний х дугаарын утас руу х дугаарын утаснаас залгаад “А багаас ярьж байна, 5 тооны адуу, 5 тооны үхэр худалдах гэсэн юм” гэхээр нь би тэр хүнд хандан “адуу, үхрээ Баян-Өлгий аймаг руу аваад ороод ир” гэж хэлсэн. Тэр хүн надад хандан “би автомашингүй байна, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, та автомашин байвал А баг руу явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамайг хэн гэдэг юм, нэрээ хэл” гэхэд “би чамд урьд нь мал өгч байсан хүн байна” гэж хэлээд нэрээ надад хэлээгүй. Тэгэхээр нь би “автомашин олдохгүй байна” гэж хэлээд утсаа тасалсан. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад х дугаараас дахиад залгахаар нь би утсаа аваагүй юм. Дахин дахин залгаад байхаар нь би утсаа аваад “одоо орой болчихсон байна, надад шөнө орой автомашин олдохгүй, чи баталгаатай мал зарах юм уу” гэж хэлэхэд тэр хүн “зарах малаа би хашаалчихсан байна, надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлэхээр нь би “өглөө машин явуулъя, шөнө мал худалдаж авахгүй, би завгүй байна” гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр над руу х дугаарын утсаар залгаж орж ирэхээр нь би утсаа аваад ярьсан. Тэр хүн намайг А багийн төвөөс ирээд мал авчих гэхээр нь би 3.Х, Б.В хоёрт тухайн хүний х дугаарын утсыг өгөөд “тэр хүнтэй та хоёр уулзаад тухайн худалдах мал үнэ ханш тохирвол ав, надад зав байхгүй” гэж хэлсэн. 3.Х, Б.В хоёр над руу залгаад бид хоёр “А багийн төв дээр ирсэн байна. Нөгөө мал зарна гэсэн хүний утас холбогдохгүй байна, бид хоёр 2 цаг хүлээж байна” гэж хэлсэн. Би тэр хоёрт “өөрсдөө мэдээ, утас нь холбогдохгүй байгаа бол хая, уурхай ороод нүүрсээ ачаад хүрээд ирээ” гэж хэлсэн. Би х дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гээд байхаар нь “Ямар сонин юм бэ утсаа асаалдаа” гэж мессеж явуулсан юм. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад 3.Х, Б.В хоёр над руу залгаад “тэр хүн чинь бид хоёрт 4 тооны адуу ачуулчхаад малын гарал үүслийн бичиг авч ирж өгнө гэж хэлээд ирэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүний х дугаарын утас руу залгахад холбогдохгүй байхаар нь мессеж бичээд үлдээсэн. 3.Х, Б.В хоёр 2024 оны 09 дүгээр сарын 22-ны 22 цаг өнгөрч байхад над руу залгаад “тэр хүн малын гарал үүслийн бичиг авч ирж өгөхгүй байна. Бид хоёр Ачит багийн төвийн хажууд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний х дугаарын утас руу залгахад утас нь холбогдох боломжгүй байгаад байсан болохоор би Увс аймгийн х сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдсэн” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас),
- гэрч Б.В-ийн: “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн үед Д манай гэрт орж ирээд З.Х бид хоёрт хандан “А багийн төвийн хажуугаас нэг хүн адуу худалдана гээд над руу яриад болохгүй байна. Би завгүй, орон нутгийн ИТХ-д нэр дэвшиж байгаа болохоор та хоёр тэр хүнтэй утсаар холбогдож яриад мөнгө төгрөгөө тохиролцож чадвал аваад ир” гэж хэлээд бид хоёрыг явуулсан. З.Х бид хоёр 13 цаг өнгөрч байхад Баян-Өлгий аймгаас гарахдаа жолооч З.Х-тай х дугаарын утас руу залгахад мал худалдана гэсэн хүн “А-80 бензин 4 литрийг авч ирээрэй” гэж хэлсэн. Бид хоёр А-80 бензин 4 литрийг аваад 15 цагийн үед А багийн төв дээр ирээд жолооч З.Х мал зарна гэсэн хүний х дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй гээд байсан. З.Х бид хоёр 17 цаг хүртэл хүлээгээд мал зарна гэсэн хүн ирэхгүй, дээрээс нь утас нь холбогдохгүй байхаар нь х сумын 2 дугаар багт байрлах уурхайгаас нүүрс ачихаар А багийн төвөөс хөдлөөд явсан. Х-ын уурхай орох гээд 5 км зайд байхад жолооч З.Х-ын утас дуугарсан. З.Х хүнтэй утсаар яриад “нөгөө адуу худалдана гэсэн хүн чинь энд ойрхон байна, машиныхаа гэрлээр дохь гэж хэллээ” гэсэн. З.Х автомашиныхаа гэрлийг дохиход ямаат талаас хоёр хүн 4 адуу аваад ирсэн. Автомашиныг жалга руу оруулаад 4 адууг ачсан. Жолооч З.Х тэр 2 хүнд “малын гарал үүслийн бичгээ өгөөрэй” гэж хэлсэн. Тэр хоёр хүн жолооч З.Х-д хандан “та хоёр А багийн төв дээр очоод байж бай, бид хоёр араас чинь гарал үүслийн бичиг аваад очъё” гэж хэлээд 4 литр А-80 бензинийг авч үлдсэн юм. Жолооч З.Х бид хоёр А багийн төв дээр очоод тэр адуу зарсан хоёр хүнийг ирэхгүй орой болсон болохоор нь жолооч З.Х Д руу залгаад “адуу худалдсан нөгөө хоёр хүн ирэхгүй байна, утас нь холбогдохгүй байна, чи тэр хоёр хүн рүү залгаад холбогд, холбогдож чадахгүй байвал цагдаад мэдэгд” гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө жолооч З.Х-тай цагдаа яриад х сумын төв дээр адуугаа аваад ир гэж хэлээд бид хоёр А багийн төвөөс х сум руу хөдөлсөн юм. З.Х цагдаатай утсаар хэдэн цагийн үед ярьсныг би сайн мэдэхгүй байна. х сумын төв дээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад ирээд тухайн ачсан 4 адуугаа айлын хашаанд буулгасан юм” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас),
- гэрч З.Х-ын: “...тэр хүнтэй утсаар ярихад “та нар хаана байгаа юм бэ?” гэж асуухаар нь би “А багийн төвөөс хөдлөөд Х-ын уурхайгаас нүүрс ачих гээд орж байна, та нар ямар сонин хүмүүс юм бэ” гэхэд “бид нар малаа олж чадалгүй удлаа, мотоциклын бензин дуусаад, та нар ямар автомашинтай явж байгаа юм бэ” гэж асуухаар нь “Норд Бенз маркийн машинтай явж байна” гэж хэлсэн. Мөн “хөдөөгүүр явж байгаа юм уу, гэрлээрээ дохиодох” гэж хэлэхээр нь би машиныхаа гэрлээр дохисон. Тэр хүн “бид нар ойрхон байгаа юм байна, намайг харсан юм уу” гэж асуухаар нь надтай хамт явсан В хажуугаас “морь хөтөлсөн хоёр хүн ирж байна” гэж хэлэхээр нь харахад хоёр хүн 4 морь хөтлөөд ирсэн. Би тэр хүнээс “үхэр бас худалдана гэсэн яасан бэ” гэж асуухад тэр хүн надад хандан “үхэр олдоогүй болохоор 4 адуу аваад ирлээ” гэж хэлсэн. ...4 адуугаа авч ирээд автомашин дээр ачсан. Би тэр 2 хүнд “малын гарал үүслийн бичгээ өгөөд мөнгө аваарай” гэж хэлсэн. Тэр хоёр хүн надад хандан “та хоёр А багийн төв дээр очоод байж бай, бид хоёр араас чинь гарал үүслийн бичиг аваад очъё” гэж хэлээд А-80 бензин 4 литрийг авч үлдсэн. В бид хоёр А багийн төв дээр очоод тэр адуу зарсан хоёр хүнийг орой болтол хүлээсэн боловч ирэхгүй, утас нь холбогдохгүй болохоор нь би Д руу залгаад “адуу худалдсан нөгөө хоёр хүн ирэхгүй байна, утас нь холбогдохгүй байна, чи тэр хоёр хүн рүү залгаад холбогдож мессеж бич, холбогдож чадахгүй байвал цагдаад мэдэгдээрэй” гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 00 цаг 06 минутад х сумын цагдаа над руу залгаад х сумын төв дээр адуугаа аваад ир гэж хэлэхээр нь В бид хоёр А багийн төвөөс х сум руу хөдөлсөн юм. Тэгээд х сумын төв дээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад ирээд тухайн ачсан 4 адуугаа айлын хашаанд буулгасан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),
- насанд хүрээгүй гэрч А.М-ын: “...Манай аавын төрсөн ахын залуу болох Б.Г нь х сумын иргэн Д буюу Г.Г-ын хамт 2024 оны 09 дүгээр сарын 21-ний үед төв талбай дээр ганцаараа явж байхад таарч намайг “мотоцикл олоод өг, хэрвээ олж өгвөл чамд 50,000 төгрөг өгнө харин мотоциклын эзэнд 100,000 төгрөг өгнө” гэсэн. Мөн “уул гарч найз охиноо хүргэнэ, адуучин тэмцээнд оролцоно” гэдэг зүйлээс өөр зүйл хэлээгүй. Тэгэхээр нь би ангийн хүүхэд болох Д-тэй утсаар холбогдож “ахынхаа мотоциклыг түрээслэх боломж байна уу” гэхэд ах М-тэй уулзаад үз гэхээр нь Га, Г нарын хамт гэрт нь очиж уулзахад Б.Г, Г.Г нар нь “мотоциклыг түрээслээд хөдөө яваад ирье, одоо 50,000 төгрөг өгнө, ирэхээрээ 50,000 төгрөг өгнө” гэхэд М “аваад яв” гэдэг зүйлийг хэлээд өгч явуулсан” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),
- насанд хүрээгүй гэрч Ж.Д-ийн: “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны үед буюу өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг ангийн найз А.М нь над руу утсаар холбогдож “манай ах найрын ажилтай байна, мотоцикл түрээсэлж хөдөө явах гэж байгаа юм байна. Мотоциклыг 100’000 төгрөгөөр түрээслэх юм байна” гэхээр нь би “ах М-ийн хуучин мотоцикл байгаа, очоод уулзаад үз” гэж хэлсэн. Орой нь би ахаас асуухад “А.М-тай хоёр хүн хамт ирээд 50,000 төгрөг өгөөд аваад явлаа. Мотоцикл буцааж өгөхдөө 50.000 өгнө гэж байна” гэдэг зүйлийг хэлсэн. Тэрнээс 2 хоногийн дараа би сургууль дээр хичээл дээр байхад тухайн мотоцикл авч явсан хүн А.М руу залгаад “мотоцикл аваад ирлээ” гэхээр нь А.М бид хоёр 4 дүгээр сургуулийн ар талд гарч хүлээж авсан. Мотоциклыг А.М-ын хамаатны ах Б.Г нь нэг хүний хамт авч ирж өгөөд намайг дансаа өгчих” гэж хэлээд миний дансыг авч үлдэгдэл 50,000 төгрөгийг хийнэ гэдэг зүйлийг хэлсэн боловч түүнээс хойш холбоогүй байгаа” гэх мэдүүлэг (7 дахь хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),
- шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай “...2024 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн х суманд 5, 7, 8, 9 настай 4 тооны адууны зах зээлийн үнэлгээг 4,800,000 төгрөгөөр тус тус тогтоов” гэх дүгнэлт (7 дахь хавтаст хэргийн 97 дугаар хуудас),
- адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дахь хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас),
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дахь хавтаст хэргийн 12-24 дүгээр хуудас),
- мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (7 дахь хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2.5. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Н гэх нэртэй газраас 2023 оны 3 дугаар сарын 16-17-ны өдрийн үед хохирогч Э.У-ийн хээр зүсмийн гүүг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- хохирогч Э.У-ийн 2022 оны жилийн эцсийн малын “А” дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 234-236 дугаар хуудас),
- хохирогч Э.У-ийн: “...2023 оны 04 дүгээр сарын 02, 03-ны үед байх яг өдрийг нь санахгүй байна, Г-ын хүү Г.Г надтай утсаар холбогдож “манай адуунд байсан таны 3 тооны адуунаас тань 1 тооны хээр зүсмийн 3 настай гүүг чинь чоно идсэн байна, зураг нь байгаа гэж надад хэлсэн. Би хэд хоногийн дараа Г.Г-тай уулзаж “нөгөө чононд идүүлсэн гүүний зургийг харъя” гэхэд “зураг устчихсан байна” гээд надад зураг харуулаагүй. Би Г.Г-ын үгэнд итгэж чоно идсэн гэх хээр гүүг хайж яваагүй, тухайн үедээ орхисон. ...Сүүлд миний хамаатан Ц.Т гэх хүн танай хээр зүсмийн адуу тань зарагдсан байж болзошгүй юм байна. Би хээр гүү, хээр даага хоёр алдсан чинь миний хоёр тооны морийг Б.Г, Г.Г гэх залуус Түргэн сумын харьяат Д-н О гэх айлд зарсан юм шиг байна. Мөн тэдний адуунд бас урд нь худалдаж авсан гэх зөв гуяндаа саран тамгатай хээр зүсмийн 3 настай гүү байна гэж байна. Тухайн залуус танай хээр гүүг зарсан гэж байна, та мэдсэн үү гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 245-256 дугаар хуудас),
- гэрч Д.Н-ын: “...Би Д буюу Б.О, О.О нарыг танина. Б.О нь миний төрөл садангийн хүн, харин О.О нь Б.О-ын залуу нь юм. ...2023 оны 03 дугаар сард цэргийн баярын урдхан талд 16-ны үед байх яг өдрийг нь санахгүй байна, О.О надад хандаж “айлаас адуу ачилцаад өг” гэж гуйхаар нь би зөвшөөрч О.О, Б.О бид 3 тухайн хүмүүсийн өөрсдийнх нь машин болох цэнхэр өнгийн Портер машин дээр нас гүйцсэн халтар зүсмийн морь барьж ачсан ба уг халтар зүсмийн мориор морь сольж авна гэж хэлж байсан. Бид 3 гэрээс 19 цагийн үед гарч тус сумын 2 дугаар баг “Н” гэх газарт миний танихгүй эзгүй айлын өвөлжөөн дээр очиход Г, Га гэх хоёр залуу 2 тооны адуу барьчихсан байсан. Миний мэдэж байгаагаар Га гэх залуу бор /хөх/ зүсмийн бөөсөгтэй настай морийг өөрсдийн барьж авчирсан халтар зүсмийн мориор сольсон. Хажууд нь Г гэх залуу хээр зүсмийн 3 настай гүүг миний адуу гэж хэлээд өгч байсан ба яаж ямар байдлаар наймаа хийсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
- гэрч Б.Г-ын: “...Хэд хоногийн дараа бид хоёр утсаар холбогдож адуу мал солилцохоор болж хаана яаж таарахаа тохирч байгаад уулзахад О.О гэх залуу аавтайгаа хамт, бас хажууд нь манай багийн ах Х буюу Н ахтай гурвуулаа цэнхэр өнгийн портер машин дээр халтар зүсмийн 1 тооны нас гүйцсэн том адуу ачиж ирцгээсэн. ...О.О бид хоёр ярьсандаа адуугаа солилцсон ба харин миний хажууд найз Г байсан ба мөн адил О.О-той 1 тооны гүү зарахаар ярьж тохирсон байсан бөгөөд мөн адил адуунаасаа барьж ирээд бэлэн уячихсан байсан учир тухайн миний өгсөн бөөсөгтэй хар хөх /бор/ зүсмийн 4 настай морьтой хамт 1 тооны хээр зүсмийн гүүг хамтад нь ачуулаад явуулсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
- гэрч О.О-ын: “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б.Г, Г.Г нараас 2 тооны адуу авсан. ...Г.Г гэх залуугийн өгсөн 1 тооны гүү нь хээр зүсмийн зөв талын гуяндаа жижигдүү саран тамгатай гүү байсан. Тухайн үед өөр өөрсдийн адуу зарж байгаа талаар хэлж наймаа хийсэн. ...Би Б.Г, Г.Г нараас сүүлд худалдаж авсан 3 тооны адуунаас 2 тооны дааганы мөнгө болох 450,000 төгрөг дансаар шилжүүлээд өгсөн /Ц.Т, Ц.Б нарын адууны талаар яригдаж байна/. Харин улаан хээр зүсмийн нас гүйцсэн гүүний мөнгө төлөгдөөгүй байгаа ба хавар ноолуур гарахаар өгье гэж ярьж тохирсон байгаа. Тухайн үед Б.Г, Г.Г нар сүүлд зарсан 3 тооны адууг барьж байхдаа “хүйтэн гарын адуу шүү” гэж хэлсэн ба би уг үгний утгыг ойлгоогүй. Дахин х сумын х-г давж байхдаа Б.Г гэх залуу “хулгайн адуу шүү” гэж хэлэхэд нь би Б.Г, Г.Г нарт хандаж “тэгвэл та хоёр энэ 3 тооны адуугаа ав, би авахгүй” гэж хэлэхэд тухайн хоёр залуу надад хандаж “тэгвэл цаашаа эргүүлээд зарчихгүй юу” гэж хэлэхэд нь би “тийм юм хийж чадахгүй, та хоёр харин надад энэ морины эзнийг авч ирж уулзуул” гэж хэлэхэд за гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
- шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай “...Увс аймгийн х суманд 2023 оны 03 дугаар сарын байдлаар 3 настай гүүний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 15 дугаар хуудас) ,
- шүүгдэгч О.О-ын Хаан банк дахь дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
2.6. Шүүгдэгч Г.Г, А.Д нар бүлэглэн, иргэн Ц.Б-ийн А.Д-д итгэмжлэн хариуцуулсан буюу маллуулахаар өгсөн байсан бог малаас 2 тооны эр хонийг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны үед авч завшиж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Ц.Б-ийн: “...Манайх анх 2023 оны 03 дугаар сарын 20-ны үед миний төрсөн ахын залуу болох А.Д-д сувай шийр малаа маллуулсан. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ялгаж авахад манай малаас 2 тооны нас гүйцсэн хонь дутсан байсан. Би тухайн малыг яасан талаар асуухад А.Д “мэдэхгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас),
- гэрч А.Н-ын: “...Би Увс аймгийн х сумын 2 дугаар багт байх Х-ын уурхайд хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Г, Д гэх залуучуудыг танина. ...2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байх, хоёр тооны хонь худалдаж авсан. Уг хоёр тооны хонийг худалдаж авдаг өдөр нь Г надтай утсаар холбоо барьж “та хонь худалдаж авах уу” гэж асуухаар нь би “хонь тарган бол авъя” гэж хэлээд утсаа тасалсан. Орой 21 цагийн үед Г нь Д гэх залуутай хамт 2 тооны нас гүйцсэн хонь авчирсан ба би тухайн малыг үзэж хараад үнэ ханшаа яриад 260,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас),
- шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай “...Увс аймгийн х суманд 2023 оны 04 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 250,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
- хохирогч Ц.Б-ийн 2022 оны жил эцсийн малын “А” дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас),
- шүүгдэгч А.Д, Г.Г нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 130,138 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
2.7. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У” гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Н-ын гэрээс 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10.8 килограмм ямааны ноолуур хулгайлж, нийт 1,404,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Д.Н-ын: “...2023 оны 05 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө өөрийн амьдарч байсан монгол гэрээс 10.8 кг ноолуур хулгайд алдсан. Уг ноолуурыг 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн ах Д.Б, эхнэр Э-ийн хамт орой 18 цагийн үед манайд ирээд миний тухайн өдөр самнасан ямааны ноолуурыг хиллэж үзэхэд 10.8 кг ноолуур байсныг би орны доогуур хийгээд маргааш өглөө буюу 05 дугаар сарын 28-ны өглөө харахад байхгүй байсан. ...миний ноолуур алга болох цаг хугацаанд өдөр нь Г гэх залуу ирсэн, оройхон М манайд ирж манай гэрт хоноод өглөө намайг боссоны дараа босож надтай хамт гэрээс гарч намайг малын захад дөхүүлж өгчхөөд Түргэн сум явж байна гээд явсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 50-52дугаар хуудас);
- хохирогч Д.Н-ын дахин өгсөн: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Уг хулгайд алдсан ноолуурыг манай сумын 2 дугаар багийн иргэн Г гэх залуу авсан байсан. Саяхан 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр миний өөрийн Төрийн банкны данс руу уг хулгайлж авсан гэх ноолуурын мөнгө гэж 850,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),
- гэрч Д.Б-ийн: “...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орой 18 цагийн үед өөрийн эхнэр Э-ийн хамт дүү Н-ын гэрт очиход ямаагаа самнаад дуусчихсан байсан. Уг ноолуурыг хиллэж үзэхэд 10.8 кг болсон байсан. Маргааш нь дүү Н “гэрээс ноолуур алга болсон байна” гэж над руу утсаар ярьсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас),
- 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас);
- Д-ийн Н-ын Төрийн банк дахь х тоот дансны “2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ...тоот данснаас “хийсэн З Д” гэх гүйлгээний утгатай 850,000 төгрөгийн орлого” гэх агуулгатай хуулга (2 дахь хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
- шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 99 дугаартай “...Увс аймгийн х суманд 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1 кг ноолуурын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 130,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
- шүүгдэгч Г.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 85 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
2.8. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “О” гэх нэртэй газар нутаглаж байсан иргэн Ц.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 килограмм ямааны ноолуурыг хулгайлж, хохирогчид 780,000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- хохирогч Ц.Г-ийн: “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт байсан шуудайтай ноолуураас 6 кг ноолуурыг тасалж авсан байсан. Манай гэрт тухайн үед ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд эхнэр бид хоёр л амьдардаг байсан. Би тэр өдөр өөр айлын ямааны ноолуур самналцаад оройхон гэртээ ирсэн. Харин миний эхнэр малаа хариулж яваад ирэхэд гэрт байсан шуудайтай ноолуураас 6 кг ноолуур хулгайлж аваад явсан байсан. Ноолуураа хулгайд алдсанаас хойш хэд хоногийн дараа манай хамаатан болох Г гэх залуу, ээж С-ийн хамт ирж надаас уучлалт гуйгаад “би танай ямааны ноолуураас 6 кг ноолуур хулгайлаад авчихсан юм” гэж хэлсэн. Би танайхаас авсан 6 кг ноолуураа аваад ирлээ гэсэн. ...Манайх 6 кг ямааны ноолуур хулгайд алдах үед манай гэрийн хаалга ямар нэг цоожилсон зүйл байгаагүй. Харин бид нааш, цааш ойрхон малд явах үедээ гэрийнхээ хаалгыг уяагаар уячихдаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас),
- гэрч У.Э-ын: “...Манай хүргэн ах Ц.Г-ийн эхнэр У.О эгч над руу утасдаад “манай гэрийн хувцасны шүүгээний дээд талд байсан ноолуураас ноолуур таслаад хулгайлаад авсан байна, манай ноолуурыг Г авсан байж болзошгүй” гэж хэлсэн. Би хүү Г-аас Г-ийн гэрээс ноолуур авсан эсэхийг асуухад “авсан” гэдгээ хэлсэн учир би хүүхдээ загнаад тэр дор нь Ц.Г-ийн 6 кг ноолуурыг хүү Г-ын хамтаар гэрт нь авч очоод ноолуурыг хүлээлгэж өгөөд уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас),
- гэрч Я.Отгончимэгийн: “...2023 оны 05 дугаар сарын эхээр байх, өдрийг нь сайн санахгүй байна, би гэртээ байтал гэрч Г нь 25-ын уутаар ноолуур авч ирээд манай жингээр хиллэхэд 6 кг ноолуур болж байсан. Г нь танайд түр тавьчихъя, би ойрхон зуур яваад ирнэ гэж хэлээд манайд үлдээсэн. Би тухайн өдөр малаа эргүүлээд ирэхэд манай гэрт үлдээсэн ноолуурыг Г буцаж ирээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас);
- гэрч Х.Б-ын: “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Г гэх залуу манай дэлгүүрт ирж надтай уулзаад “Улаангом сум руу явах ажил гарлаа, надад мөнгөний хэрэг гарсан тул танд ноолуур өгмөөр байна” гэж хэлээд надад цэвэр 6 кг ноолуур өгсөн. Би Г гэх залуугаас авсан 6 кг ноолуурыг тухайн үеийн ханш болох 120,000 төгрөгөөр тооцож ,6 кг ноолуурын мөнгө 720,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),
- шинжээч Я.Нарантуяагийн: 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаартай “...Увс аймгийн х суманд 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1 кг ноолуурын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 130,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас) ,
- хэргийн газарт 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дахь хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тус тус нотолж чадсан байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн:
- шүүгдэгч Б.Г, О.О, Д.Н, Г.Г нарыг бүлэглэн, машин механизм ашиглан Ц.Т, Ц.Б нарын 3 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан,
- шүүгдэгч Г.Г, Б.Г нарыг бүлэглэн хохирогч Ц.Б, О.Б, А.Д нарын 4 тооны адууг машин механизм ашиглан хулгайлсан,
- шүүгдэгч Б.Г, А.Д нарыг бүлэглэн хохирогч Д.Г, И.Т нарын 3 тооны адуу хулгайлсан,
- шүүгдэгч Э.Т, Б.Д нарыг Б.Г, А.Д нарын хулгайлсан 3 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан,
- шүүгдэгч Г.Г, А.Д-ыг нарыг бүлэглэн иргэн Ц.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан малаас 2 тооны эр хонийг завшсан,
- шүүгдэгч Г.Г нь дангаараа хохирогч Э.У-ийн 1 тооны адуу болон хохирогч Д.Н, Ц.Г нарын гэрээс тус тус ноолуур хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Мөн шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д нарын Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг “Н” гэх газраас 2023 оны 03 дугаар сард хохирогч Ж.Т-ын гурван тооны адуу бүлэглэн хулгайлсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г, Б.Г, А.Д нарын хохирогч Ж.Т-ын гурван тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, А.Д нарын үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг болон Г.Г, А.Д, Э.Т нарт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг тус тус нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
7. Шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Б.О-ын өмчлөлийн Hyundai Porter машин, болон улсын дугааргүй мотоцикль, А.Д, Б.Г нарын морийг уналга болгон ашигласан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга болгон хэрэглэсэн морины үнийг тус тус албадан хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.
8. Давж заалдах шатны шүүхэд: “шүүгдэгч Г.Г, А.Д, О.О болон шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргасан байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
8.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г, Г.Г, О.О, Э.Т, Б.Д нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч бүрийн хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
8.2. Шүүгдэгч Г.Г, О.О-ын: “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар тус тус гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.Г нь бусадтай бүлэглэн болон дангаараа хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө, мал хулгайлсан нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс дахин хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх үндэслэлгүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байна.
8.3. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д, Д.Н нарын тус тус мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан гурван жил хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Д, Д.Н нарын нэг удаагийн үйлдлээр бусдын 3 тооны адуу хулгайлсан гэмт хэрэгт шийтгүүлж буй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тэдгээрт мал хулгайлах гэмт хэрэгт тус тус оногдуулсан гурван жил хорих ялыг хөнгөрүүлж, хоёр жил хоёр сар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэв.
Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
9. Шүүгдэгч Г.Г, Б.Г, Э.Т, Д.Н, О.О, А.Д нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 117 /нэг зуун арван долоо/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3-р заалтын: шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг “шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хоёр жил хоёр сар хорих ялаар” гэж,
- мөн заалтын: шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар гэснийг “шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар хоёр жил хоёр сар хорих ялаар” гэж,
- шийтгэх тогтоолын 4 дэх заалтын: шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай гэснийг “шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан хоёр жил хоёр сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хэмжээг хоёр жил найман сар хорих ялаар тус тус тогтоосугай” гэж,
- шийтгэх тогтоолын 5 дахь заалтын: шүүгдэгч А.Д-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг гэснийг “шүүгдэгч А.Д-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 22 хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт хоёр жил найман сар хорин хоёр хоногийн хорих ялыг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, О.О нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, Б.Г, Э.Т, Д.Н, О.О, А.Д нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 117 /нэг зуун арван долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ