| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00121/И |
| Дугаар | 304/ШШ2026/00127 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 304/ШШ2026/00127
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Хариуцагч: Б***** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х******* *******ид ** гудамж, *** тоотод оршин суух Б.Ч*******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 582,048.06 /таван зуун наян хоёр мянга дөчин найман төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Б.Ч*******аас 582,048.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******-Э******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Ч*******ад холбогдуулан 582,048.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.Ч******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 582,048.06 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч*******ад холбогдох 582,048.06 /таван зуун наян хоёр мянга дөчин найман төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Ч******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 9,056 /есэн мянга тавин зургаа/ төгрөг, хариуцагчаас 9,056 /есэн мянга тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА