Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 304/ШШ2026/00138

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б****** сум, ** дугаар баг, М******* гудамж, ******* ******* худалдааны төвийн ** давхарт байрлах Н******* Ф******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, А******* ******* х*******, ** дугаар гудамж, *** тоотод оршин суух Э.Эт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,974,614.46 /найман сая есэн зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00165/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н******* санхүүгийн группын харилцагч Э.Э нь Булган аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн *****БУН улсын дугаартай, аралын дугаартай, ТОҮОТА, HARRIER-XU30 маркийн автомашиныг барьцаалж 13,300,000 төгрөгийн зээлийг, жилийн 33,6% хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч Э.Э нь зээлээ 2025 оны 04 дүгээр сар хүртэл хугацаандаа гэрээний дагуу төлж байсан ба 2025 оны 05 дугаар сараас эхлэн сар дамнуулан хугацаа хэтрүүлж ирсэн. Зээлдэгчтэй зээл төлөх талаар уулзаж, хугацаа өгч байсан ч үр дүн гараагүй ба Барьцаа хөрөнгийг бусдад дамнан зарж борлуулсан нь гэрээний үүргийг зөрчиж байгаа тул Шүүхэд шилжүүлэх шийдвэрт хүрэв.

Иймд гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож зээл болон зээлийн хүүгийн төлбөр болох нийт 8,974,614.46 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Эт холбогдуулан 8,974,614.46 /найман сая есэн зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Э нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Эт холбогдох 8,974,614.46 /найман сая есэн зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Э нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 79,272 /далан есэн мянга хоёр зуун далан хоёр/ төгрөг, хариуцагч Э.Эаас 79,272 /далан есэн мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА