| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00422/И |
| Дугаар | 193/ШШ2026/00398 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2026/00398
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овгийн ын /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 6,037,447.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-R001111774 тоот дижитал зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж 6,037,447.42 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд С.аас гэрээний үүрэг болон үндсэн зээлийн төлбөр 5,682,505.09 төгрөг, хүү 348,784.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,157.86 төгрөг, нийт 6,037,447.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 6,037,447.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч С.аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 6,037,447.42 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,037,447.42 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 6,037,447.42 /зургаан сая гучин долоон мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,549 /нэг зуун арван нэгэн мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,774.5 /тавин таван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч С.аас гаргуулж, 55,774.5 /тавин таван мянга долоон зуун далан дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ