| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00424/И |
| Дугаар | 193/ШШ2026/00390 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2026/00390
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,611,163.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ10352 тоот цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулж, 1,130,000 төгрөгийг сарын 5,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 1,611,163.49 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд П.өөс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 887,735.14 төгрөг, үндсэн хүү 536,940.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,888.10 төгрөг, олголтын шимтгэл 22,600 төгрөг нийт 1,611,163.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,611,163.49 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч П.өөс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 1,611,163.49 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,611,163.49 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 1,611,163.49 /нэг сая зургаан зуун арван нэгэн мянга нэг зуун жаран гурван төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,729 /дөчин мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,364.5 /хорин мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч П.өөс гаргуулж, 20,364.5 /хорин мянга гурван зуун жаран дөрвөн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ