| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00398/И |
| Дугаар | 193/ШШ2026/00370 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00370
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, /РД:/
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 6,045,933.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г., О. нар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2015195633 тоот зээлийн болон барьцааны гэрээг цахимаар байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж нийт 6,045,933.74 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд Г., О. нараас гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 5,529,836.76 төгрөг, хүү 502,377.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,719.82 төгрөг нийт 6,045,933.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г., О. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,045,933.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Г., О. нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 6,045,933.74 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Г., О. нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,045,933.74 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ийн , ийн нар зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 6,045,933.74 /зургаан сая дөчин таван мянга есөн зуун гучин гурван төгрөг, далан дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,685 /нэг зуун арван нэгэн мянга зургаан зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,842.5 /тавин таван мянга найман зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Г., О. нараас гаргуулж, 55,842.5 /тавин таван мянга найман зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ