| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00472/И |
| Дугаар | 193/ШШ2026/00384 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 193/ШШ2026/00384
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: ******* *******,*******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: ******* *******,,од оршин суух, /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 740,009.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 7111423636 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гэрээний үүрэг зөрчиж нийт 740,009.69 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд С.аас гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 500,000 төгрөг, хүү 192,328.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,680.92 төгрөг, нотариатын төлбөр 16,000 төгрөг нийт 740,009.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 740,009.69 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч С.аас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 740,009.69 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 740,009.69 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч гийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 740,009.69 /долоон зуун дөчин мянга есөн төгрөг, жаран есөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,310 /хорин хоёр мянга гурван зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,155 /арван нэгэн мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг хариуцагч С.аас гаргуулж, 11,155 /арван нэгэн мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ