2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 193/ШШ2026/00397

 

 Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: ******* *******,*******,*******лол,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,,,од оршин суух, /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,783,573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц. 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулж, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,610,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3,220,000 төгрөг нийт 4,830,000 төгрөгийг хэрэглээний болон худалдан авалтын шугамаар зээл авсан. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 7,783,573 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд Ц.оос гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 4,716,456.05 төгрөг, хүү 2,707,283.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 295,433.04 төгрөг, олголтын шимтгэл 64,400 төгрөг нийт 7,783,573 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,783,573 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ц.оос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 7,783,573 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,783,573 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,783,573 /долоон сая долоон зуун наян гурван мянга таван зуун далан гурав/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,487 /нэг зуун гучин есөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 69,743.5 /жаран есөн мянга долоон зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Ц.оос гаргуулж, 69,743.5 /жаран есөн мянга долоон зуун дөчин гурван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ