| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00399/И |
| Дугаар | 193/ШШ2026/00406 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 193/ШШ2026/00406
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: ******* *******,*******,*******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: ******* *******,,,од оршин суух, /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 932,987 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 184076-01 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60,000 төгрөгийг сарын 8,7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 932,987 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд Д.ас 410523 кодтой гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 339,986 төгрөг, хүү 410,375 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,103 төгрөг, 424499 кодтой гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 41,610 төгрөг, хүү 50,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,688 төгрөг нийт 932,987 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 932,987 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Д.ас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 932,987 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 932,987 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 932,987 /есөн зуун гучин хоёр мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,942 /хорин зургаан мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,471 /арван гурван мянган дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг хариуцагч Д.ас гаргуулж, 13,471 /арван гурван мянган дөрвөн зуун далан нэг/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ