Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ62

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.*******хишиг, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******-*******

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/314 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******-******* холбогдох 2518001260302 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            -мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

            Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-******* 2025 оны 02 сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ******* дүгээр хэсгийн тоотод оршин суух хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол,

 -2025 оны 02 сарын -ний өдрийн 12:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ******* дүгээр хэсгийн тоотод амьдрах эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэхий дотортой юүдэнтэй савхин куртик 1 ширхэг, хөх ангийн бэлтгэлийн цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол,

 -2025 оны 02 сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр хэсгийн тоотод амьдрах - байшингийн цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 1.0.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.540.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт юунчимэгийн -******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-******* оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч , нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-*******эс 1.0.000 /нэг сая дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум,д олгож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 4 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******-******* давж заалдах гомдолдоо:

Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна.

Учир нь миний бие тухайн үйлдсэн гэмт хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаантай зүйл байхгүй бөгөөд тухайн гэмт хэргээс шалтгаалан бусдад учруулсан хохирол төлбөр, гэмт хэргийн шинж байдал зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг ихэдсэн гэж үзэж байна.

Иймд хорих ялын хугацааг багасган 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийдвэрлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* тайлбартаа:

Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөхийг хүсэж байна. Нээлттэй хорих байгууллагад ял эдэлснээр цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг. Цалингаараа хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах хүсэлттэй байна. Мөн оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Учир нь өндөр настай ээж хагалгаанд орсон. Амьд сэрүүн байгаа дээр нь харж хандаж, ачийг нь хариулмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралд бичгээр хүсэлт гарган өмгөөлөгчгүйгээр оролцсон. Хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүх ял оногдуулсан. Улсын яллагчийн саналын дагуу уг асуудал шийдвэрлэгдсэн. Гомдлын үндэслэлийг харахад ямар үндэслэлээр хорих ялыг багасгаж өгнө үү гэдэг нь ойлгомжгүй байгаа. Шүүхийн зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг халдаасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв

ТДРХЙЛХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******-******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч *******-******* холбогдох хэргийн  үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зөрчилгүй байна.

Хэрэгт шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт авагджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад *******-******* нь 2025 оны 02 сарын -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ******* дүгээр хэсгийн тоотод оршин суух хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол, мөн өдөр дээрх хашаанд амьдрах эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэхий дотортой юүдэнтэй савхин куртик 1 ширхэг, хөх ангийн бэлтгэлийн цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол, мөн тухайн өдөр Дархан сумын ******* дүгээр хэсгийн тоотод амьдрах - байшингийн цонхыг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, бэлэн 1.0.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.540.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийнх нь гэмт үйлдлээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон 2025 оны 02 сарын 12-ны өдрийн   шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 20-24, 160-120, 210/, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх 54-55/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч *******-******* үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар зөв тооцоолол хийсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Шүүгдэгч *******-******* нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан гэдгээр түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлж, гэмшиж, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, ойлгож байгаа байдал, зарим хулгайлсан эд зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгсөн, хохирогч , нар нь санал гомдолгүй гэж мэдүүлсэн, түүний ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, улмаар түүнийг заавал хаалттай хорих ангид байлгах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нээлттэй хорих байгууллагад ялаа эдлэхдээ засарч хүмүүжин, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж, заагдсан ажлыг хийж хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдаан дээр илэрхийлснийг буруутгасангүй.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******-******* оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохироогүй байна гэж дүгнэн, түүнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн 4 жилийн хугацаагаар хорих ял болгон уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжтой байх шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТГТХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/314 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3 дахь заалтыг:

-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-******* оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-******* оногдуулсан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******-******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-******* цагдан хоригдсон 163 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                         Б.ЭРДЭНЭХИШИГ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ