| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00009/И |
| Дугаар | 320/ШШ2026/00266 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2026/00266
| 2026 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2026/00266 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: З.П
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,285,794.20 төгрөг, зээлийн хүү 1,243,304.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,739.61 төгрөг, бусад төлбөр 22,159.97 төгрөг, нийт 5,627,998.47 (таван сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун ерэн найм) төгрөг (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/0009/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 5,627,998.47 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 4,285,794.20 төгрөг, зээлийн хүү 1,243,304.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,739.61 төгрөг, бусад төлбөр 22,159.97 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.05.09. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо 2025.05.12.
Зээлдэгч З.П нь манай компанитай 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр L36702420 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7802032143 зээлийн дансны дугаартай, 7,333,000 /долоон зуун гучин гурван мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5907233677 банкны тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 7100685266 зээлийн дансны дугаартай, 1,010,000 /нэг сая арван мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5907233677 банкны тоот дансанд, 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 7100549459 зээлийн дансны дугаартай, 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 16 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэй зээлдэгчийн 5907233677 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч зээлдэгч цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2024 оны 10 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 586,398.65 /таван зуун наян зургаан мянга гурван зуун ерэн найман төгрөг жаран таван мөнгө/, шимтгэл 14,659.97 /арван дөрвөн мянга зургаан зуун тавин есөн төгрөг ерэн долоон мөнгө/, үндсэн хүү 205,609.04 /хоёр зуун таван мянга зургаан зуун есөн төгрөг дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 35,916.52 /гучин таван мянга есөн зуун арван зургаан төгрөг тавин хоёр мөнгө/, нийт 842,584.18 /найман зуун дөчин хоёр мянга таван зуун наян дөрвөн төгрөг арван найман мөнгө/.
2. 2024 оны 9 дүгээр сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 922,069.61 /есөн зуун хорин хоёр мянга жаран есөн төгрөг жаран нэгэн мөнгө/, үндсэн хүү 258,644.31 /хоёр зуун тавин найман мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг гучин нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 8,922.47 /найман мянга есөн зуун хорин хоёр төгрөг дөчин долоон мөнгө/, нийт 1,189,636.39 /нэг сая нэг зуун наян есөн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг гучин есөн мөнгө/.
3. 2024 оны 5 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 2,777,325.94 /хоёр сая долоон зуун далан долоон мянга гурван зуун хорин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө/, үндсэн хүү 779,051.34 /долоон зуун далан есөн мянга тавин нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 31,900.62 /гучин нэгэн мянга есөн зуун төгрөг жаран хоёр мөнгө/, нийт 3,588,277.90 /гурван сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан долоон төгрөг ерэн мөнгө/.
Иймд зээлдэгч З.П аас үндсэн зээлийн төлбөрт 4,285,794.20 /дөрвөн сая хоёр зуун наян таван мянга долоон зуун ерэн дөрвөн төгрөг хорин мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,243,304.69 /нэг сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун дөрвөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,739.61 /далан зургаан мянга долоон зуун гучин есөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, шимтгэл 14,659.97 /арван дөрвөн мянга зургаан зуун тавин есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг, нотариатын зардал 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 5,627,998.47 /таван сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун ерэн найман төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-7 дахь тал)
2. Хариуцагч З.П шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 5,627,998.47 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч З.П т холбогдуулан үндсэн зээл 4,285,794.20 төгрөг, зээлийн хүү 1,243,304.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,739.61 төгрөг, бусад төлбөр 22,159.97 төгрөг, нийт 5,627,998.47 (таван сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун ерэн найм) төгрөг (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 5,627,998.47 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч З.П нэхэмжлэлийн шаардлага нийт 5,627,998.47 (таван сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун ерэн найм) төгрөг (дөчин долоо) мөнгийг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,998 төгрөгийн тал хувь болох 52,499 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Молор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 52,499 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 4,285,794.20 төгрөг, зээлийн хүү 1,243,304.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,739.61 төгрөг, бусад төлбөр 22,159.97 төгрөг, нийт 5,627,998.47 (таван сая зургаан зуун хорин долоон мянга есөн зуун ерэн найм) төгрөг (дөчин долоо) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч З.П хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,998 төгрөгөөс 52,499 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч З.П аас улсын тэмдэгтийн хураамж 52,499 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА