| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00017/И |
| Дугаар | 320/ШШ2026/00300 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00300
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00300 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,711,028.93 төгрөг, үндсэн хүү 738,651.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,379.05 төгрөг, нийт 7,472,059.41 (долоон сая дөрвөн зуун далан хоёр мянга тавин ес) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/00017/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 7,472,059.41 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 6,711,028.93 төгрөг, үндсэн хүү 738,651.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,379.05 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.06.10. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.12.05. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: Үндсэн зээл 3,288,971.07 төгрөг, үндсэн хүү 1,774,273.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,305.04 төгрөг, нийт 5,067,550 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.10.05.
Б овогтой Б /РЮ***/ нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр *** банктай ЗГ-R001432842 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 4905135172 тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.Б нь ЗГ-R001432842 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хутацаандаа төлөөгүй 188 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч Б.Б *** банктай байгуулсан ЗГ4905137366 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,472,059.41 (долоон сая дөрвөн зуун далан хоёр мянга тавин есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) гаргуулж *** банкинд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** банк ХК-ийн Хөвсгөл салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага нийт 7,472,059.41 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 19 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Б од холбогдуулан үндсэн зээл 6,711,028.93 төгрөг, үндсэн хүү 738,651.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,379.05 төгрөг, нийт 7,472,059.41 (долоон сая дөрвөн зуун далан хоёр мянга тавин ес) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ...Нэхэмжлэлийн шаардлага нийт 7,472,059.41 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага нийт 7,472,059.41 (долоон сая дөрвөн зуун далан хоёр мянга тавин ес) төгрөг (дөчин нэг) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,503 төгрөгийн тал хувь болох 67,251.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамж 67,251.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 6,711,028.93 төгрөг, үндсэн хүү 738,651.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,379.05 төгрөг, нийт 7,472,059.41 (долоон сая дөрвөн зуун далан хоёр мянга тавин ес) төгрөг (дөчин нэг) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,503 төгрөгөөс 67,251.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамж 67,251.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА