| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00019/И |
| Дугаар | 320/ШШ2026/00301 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00301
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00301 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, *** банкны төв байранд байрлах, 2075377 регистрийн дугаартай, *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Б.С
Хариуцагч:Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,408,833.68 төгрөг, үндсэн хүү 716,388.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,047.22 төгрөг, нийт 9,143,269.04 (есөн сая нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран ес) төгрөг (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/00019/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 9,143,269.04 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 8,408,833.68 төгрөг, үндсэн хүү 716,388.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,047.22 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.07.04. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.12.25. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: Үндсэн зээл 5,591,166.32 төгрөг, үндсэн хүү 2,046,914.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,911.02 төгрөг, нийт 7,641,992.06 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.07.25.
Б овогтой С /РГ***/, Бэ овогтой Д /РЭ96121609/ нар нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр *** банктай ЗГ4905135809 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд цалингийн зээлээр 4905135809 тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Б.С , Б.Д нар ЗГ4905135809 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 138 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.
Зээлдэгч Б овогтой С /РГ***/, Бэ овогтой Д /РЭ96121609/ *** банктай байгуулсан ЗГ4905135809 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,143,269.04 (есөн сая нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран есөн төгрөг дөрвөн мөнгө) гаргуулж, *** банкинд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Б.С , Б.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр бүгд 9,143,269.04 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.С , Б.Д нарт холбогдуулан үндсэн зээл 8,408,833.68 төгрөг, үндсэн хүү 716,388.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,047.22 төгрөг, нийт 9,143,269.04 (есөн сая нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран ес) төгрөг (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С , Б.Д нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ...*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр бүгд 9,143,269.04 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.С , Б.Д нар нэхэмжлэлийн шаардлага нийт 9,143,269.04 (есөн сая нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран ес) төгрөг (дөрөв) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,242 төгрөгийн тал хувь болох 80,621 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С , Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 80,621 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 8,408,833.68 төгрөг, үндсэн хүү 716,388.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,047.22 төгрөг, нийт 9,143,269.04 (есөн сая нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран ес) төгрөг (дөрөв) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.С , Б.Д нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,242 төгрөгөөс 80,621 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С , Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 80,621 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА