| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00038/И |
| Дугаар | 320/ШШ2026/00305 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00305
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00305 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** банк ХК-ийн,
Хариуцагч: Э.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,653,113.1 төгрөг, зээлийн хүү 4,281,080.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,121.6 төгрөг, нийт 13,408,315.4 (арван гурван сая дөрвөн зуун найман мянга гурван зуун арван тав) төгрөг (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00038/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 13,408,315.4 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 8,653,113.1 төгрөг, зээлийн хүү 4,281,080.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,121.6 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.06.12.Гэрээ дуусгавар болох огноо: 2026.01.07. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 4,051,880.9 төгрөг.
Зээлдэгч Э.Э нь нэхэмжлэгч *** банк ХК-тай онлайн зээлийн гэрээ байгуулж 2023 оны 06 сарын 12-ны өдөр 9,800,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 2023 оны 06 сарын 19-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 7,004,994 төгрөг дээр нэмж 1,100,000 төгрөгийг жютайн 18,6 хувийн хүүтэй,/ нийт зээлийн хэмжээ 8,104,994 төгрөг/
2023 оны 06 дугаар сарын 21-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 8,104,994 төгрөг дээр нэмж 200,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, /нийт зээлийн хэмжээ 8,304,994 төгрөг/, 2023 ны 06 дугаар сарын 23-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 8,304,994 төгрөг дээр нэмж 1,300,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, /нийт зээлийн хэмжээ 9,604,994 төгрөг/, 2023 оны 06 сарын 25-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 9,604,994 төгрөг дээр нэмж, 100,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй /нийт зээлийн хэмжээ 9,704,994 төгрөг/, 2023 оны 06 сарын 29-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 9,704,994 төгрөг дээр нэмж 100,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, нийт зээлийн хэмжээ 9,804,994 төгрөг болсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,946,886.9 төгрөг, зээлийн хүү 104,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.0 төгрөг, нийт 4,051,880.9 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар 854 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нъ зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нъ баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийт хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.
Иймд 2025 оны 12 сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 13,408,315.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 8,653,113.1 төгрөг, зээлийн хүү 4,281,080.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,121.6 төгрөг, нийт 13,408,315.4 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь хариуцагч Э.Э т холбогдуулан үндсэн зээл 8,653,113.1 төгрөг, зээлийн хүү 4,281,080.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,121.6 төгрөг, нийт 13,408,315.4 (арван гурван сая дөрвөн зуун найман мянга гурван зуун арван тав) төгрөг (дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ...үндсэн зээл 8,653,113.1 төгрөг, зээлийн хүү 4,281,080.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,121.6 төгрөг, нийт 13,408,315.4 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Э.Э нэхэмжлэлийн шаардлага нийт 13,408,315.4 (арван гурван сая дөрвөн зуун найман мянга гурван зуун арван тав) төгрөг (дөрөв) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,992 төгрөгийн тал хувь болох 112,496 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Э улсын тэмдэгтийн хураамж 112,496 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 8,653,113.1 төгрөг, зээлийн хүү 4,281,080.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,121.6 төгрөг, нийт 13,408,315.4 (арван гурван сая дөрвөн зуун найман мянга гурван зуун арван тав) төгрөг (дөрөв) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Э.Э хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 224,992 төгрөгөөс 112,496 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Э аас улсын тэмдэгтийн хураамж 112,496 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА