| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00045/И |
| Дугаар | 320/ШШ2026/00309 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00309
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00309 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: М.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,400,485.24 (гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян тав) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00045/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 3,400,485.24 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 3,162,685.20 төгрөг, үндсэн хүү 222,325.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,475.02 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.01.09. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.01.01. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: Үндсэн зээл 7,937,314.80 төгрөг, үндсэн хүү 1,782,775.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,938.67 төгрөг, нийт 9,734,029.07 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.08.01.
М овогтой Ц / РЮ***/ нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр *** банктай ЗГ4905130526 тоот Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 4905130526 тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 11,100,000 (Арван нэгэн сая нэг зуун мянга) төгрөгийн зээлийг, жилийн 15,6 хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч М овогтой Ц нь ЗГ4905130526 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 132 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.
Зээлдэгч М овогтой Ц гоос *** банктай байгуулсан ЗГ4905130526 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,400,485.24 (гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян таван төгрөг хорин дөрвөн мөнгө) гаргуулж, *** банкинд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэхь тал)
1.1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: *** банкны Хөвсгөл салбараас иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох М овогтой Ц дээр нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч М.Ц д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,400,485.24 (гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян тав) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 3,162,685.20 төгрөг, үндсэн хүү 222,325.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,475.02 төгрөг, 3,400,485.24 (гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян тав) төгрөг (хорин дөрөв) мөнгийг хариуцагч М.Ц төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,358 төгрөгийн тал хувь болох 34,679 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ц гоос улсын тэмдэгтийн хураамж 34,679 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 3,400,485.24 (гурван сая дөрвөн зуун мянга дөрвөн зуун наян тав) төгрөг (хорин дөрөв) мөнгийг төлж барагдуулан, хариуцагч М.Ц нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,358 төгрөгөөс 34,679 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Ц гоос улсын тэмдэгтийн хураамж 34,679 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА