Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00310

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00310

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, 45/1 тоотод байрлах, 5498651 дугаар регистртэй, *** кредит ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 31-11 тоотод оршин суух, РУ*** дугаар регистртэй, Б ийн Ж ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 282,248.07 төгрөг, зээлийн хүү 170,369.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,073.91 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 491,691.55 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00047/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 491,691.55 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 282,248.07 төгрөг, зээлийн хүү 170,369.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,073.91 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.10.25. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.04.07. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 470,380.55 Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.11.01.

Харилцагч Б.Ж нь 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 38906 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, Хас банкны 5005649434 тоот дансанд 500,000 төгрөгийн зээлийг Unipay зээлийн аппликэйшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.Ж ид удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 85746610 дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ. (хавтаст хэргийн 1-8 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М   шүүхэд гаргасан тайлбартаа: *** кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК нь хариуцагч Б.Ж ид холбогдуулан үндсэн зээл 282,248.07 төгрөг, зээлийн хүү 170,369.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,073.91 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 491,691.55 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 491,691.55 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (тавин тав) мөнгийг хариуцагч Б.Ж төлж барагдуулсан тухай тайлбарыг 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,400.76 төгрөгийн тал хувь болох 7,700.38 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ж оос улсын тэмдэгтийн хураамж  7,700.38 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 282,248.07 төгрөг, зээлийн хүү 170,369.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,073.91 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 491,691.55 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн нэг) төгрөг (тавин тав) мөнгийг төлж барагдуулан, хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,400.76 төгрөгөөс 7,700.38 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ж оос улсын тэмдэгтийн хураамж 7,700.38 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА