Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00311

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00311

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч: Н.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,094,351.23 (зургаан сая ерэн дөрвөн мянга гурван зуун тавин нэг) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00044/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 6,094,351.23 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Цалингийн зээлд үндсэн зээл 5,158,736.21 төгрөг, үндсэн хүү 395,462.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,890.02 төгрөг. Кредит картанд үндсэн төлбөр 438,725 төгрөг, хүүний төлбөрт 64,909.67 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 21,012.70 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 9,615.17 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: Цалингийн зээл 2025.02.25. Кредит карт 2025.03.10. Гэрээ дуусгавар болох огноо: Цалингийн зээл 2027.08.17. Кредит карт 2027.03.31. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: Цалингийн зээлд нийт 1,257,231.47 төгрөг, кредит картанд нийт 55,659.83 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: Цалингийн зээл 2025.02.25, кредит карт 2025.04.17.

Н овогтой Ч /РХ00302327/ нь 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Г банктай ЗГ4905142052 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд цалингийн зээлийн 4905142052 тоот зээлийн данс үүсгэж, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 (зургаан сая) төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Н овогтой Ч /РД: РХ00302327/ 2025 оны 03 сарын 10-ны өдөр Г банкны Хөвсгөл салбараас зээлийн картын хүсэлт гаргаж, 1740467483245 тоот кредит картын гэрээ байгуулан 440,000 (дөрвөн зуун дөчин мянга) төгрөгийн эрхтэй зээлийн картыг сарын 2% /бэлэн бус/, 3% /бэлэн/ хүүтэй 24 сарын хугацаатай авсан бөгөөд 2025 оны 04 сараас эхлэн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно. Зээлдэгч Н.Ч ЗГ4905142052 тоот зээл, 1740467483245 тоот кредит картын эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 118 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.

Зээлдэгч Н овогтой Ч нь Г банктай байгуулсан ЗГ4905142052 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 6,094,351.23 (зургаан сая ерэн дөрвөн мянга гурван зуун тавин нэгэн төгрөг хорин гурван мөнгө) гаргуулж, Г банкинд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2.  Хариуцагч Н.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Эхний төлөлтүүдийг хийж байгаад ажлаасаа гарсан тул тогтмол цалингүй болсон. Одоо нэхэмжилж байгаа 6,094,351.23 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Ч т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,094,351.23 (зургаан сая ерэн дөрвөн мянга гурван зуун тавин нэг) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ...Г банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Эхний төлөлтүүдийг хийж байгаад ажлаасаа гарсан тул тогтмол цалингүй болсон. Одоо нэхэмжилж байгаа 6,094,351.23 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Ч нэхэмжлэлийн шаардлага нийт 6,094,351.23 (зургаан сая ерэн дөрвөн мянга гурван зуун тавин нэг) төгрөг (хорин гурав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,460 төгрөгийн тал хувь болох 56,230 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ч оос улсын тэмдэгтийн хураамж 56,230 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,094,351.23 (зургаан сая ерэн дөрвөн мянга гурван зуун тавин нэг) төгрөг (хорин гурав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Н.Ч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,460 төгрөгөөс 56,230 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ч оос улсын тэмдэгтийн хураамж 56,230 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА