Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00315

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00315

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  *** ББСБ ХХК-ийн,

Хариуцагч Ц.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 390,000 төгрөг, зээлийн хүү 171,526 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 564,526 (таван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00041/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 564,526 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 390,000 төгрөг, зээлийн хүү 171,526 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.03.10 Гэрээ дуусгавар болох огноо: 2026.03.10. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 11,000 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.01.10.

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь Ц овогтой Ч тэй 2024 оны 03 сарын 10-ны өдөр 2024-76242 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 сарын 11-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000757205 тоот зээлийг Төрийн банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Ч шилжүүлэн авсан. 2024 оны 12 сарын 12-ны өдөр 100,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000759403 тоот зээлийг Төрийн банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Ч шилжүүлэн авсан. 2024 оны 12 сарын 14-ний өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000765100 тоот зээлийг Төрийн банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Ч шилжүүлэн авсан. 2024 оны 12 сарын 15-ны өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000767938 тоот зээлийг Төрийн банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Ч шилжүүлэн авсан. 2024 оны 12 сарын 15-ны өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000768078 тоот зээлийг Төрийн банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Ч шилжүүлэн авсан. 2024 оны 12 сарын 17-ны өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000771909 тоот зээлийг Төрийн банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ц.Ч шилжүүлэн авсан.

Хариуцагч Ц.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар:

z000757205 тоот зээл 2025 оны 01 сарын 10-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 246 хоногийн хүү 45,100 төгрөг + шимтгэл 1,000 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 45,100, нийт дүн 146,100 төгрөг. z000759403 тоот зээл 2025 оны 01 сарын 11-ний өдөр дуусч, үндсэн зээлээс 10,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 90,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 245 хоногийн хүү 40,718 төгрөг + шимтгэл 0 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 2,933 төгрөгийг хасаж, нийт хүү 37,785, нийт дүн 127,785 төгрөг. z000765100 тоот зээл 2025 оны 01 сарын 13-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 243 хоногийн хүү 22,275 төгрөг + шимтгэл 500 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 22,275, нийт дүн 72,775 төгрөг. z000767938 тоот зээл 2025 оны 01 сарын 14-ний өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 242 хоногийн хүү 22,183 төгрөг + шимтгэл 500 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 22,183, нийт дүн 72,683 төгрөг. z000768078 тоот зээл 2025 оны 01 сарын 14-ний өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 242 хоногийн хүү 22,183 төгрөг + шимтгэл 500 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 22,183, нийт дүн 72,683 төгрөг. z000771909 тоот зээл 2025 оны 01 сарын 16-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 240 хоногийн хүү 22,000 төгрөг + шимтгэл 500 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 22,000, нийт дүн 72,500 төгрөг.

Иймд нийт үндсэн зээл 390,000 төгрөг, нийт хүү 171,526 төгрөг, шимтгэл нийлбэр 3,000 төгрөг, бүгд 564,526 /таван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3, 24-26 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: *** ББСБ-аас хариуцагч Ц овогтой Ч /РТ***/-с зээлийн гэрээний үүрэгт 564,526 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 564,526 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 34 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ч т холбогдуулан үндсэн зээл 390,000 төгрөг, зээлийн хүү 171,526 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 564,526 (таван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 390,000 төгрөг, зээлийн хүү 171,526 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 564,526 (таван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин зургаа) төгрөгийг хариуцагч Ц.Ч төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,585.78 төгрөгийн тал хувь болох 8,792.89 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ч ээс улсын тэмдэгтийн хураамж  8,792.89 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХКолгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 390,000 төгрөг, зээлийн хүү 171,526 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 564,526 (таван зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин зургаа) төгрөгийг төлж барагдуулан, хариуцагч Ц.Ч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,585.78 төгрөгөөс 8,792.89 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ч ээс улсын тэмдэгтийн хураамж 8,792.89 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА