Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/63

 

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******

Иргэний хариуцагч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/          

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гарга гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 220300200453 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

*******г Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 04 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаа хийлгэсэн иргэн нойрсуулаг хийж, цагаан мөгөөрсөн хоолойд интубацийн гуурс тавихдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс цагаан мөгөөрсөн хоолойд цоорол гэмтлийг үүсгэж, уг гэмтлийн хүндрэлийн улмаас нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 04 сарын 16-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлэхээр - онгоцоор Улаанбаатар хот руу хүргүүлэх замдаа онгоцонд нас бар гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заа эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г эмчлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуул торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 /хорь/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуул эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуул үеэс тоолж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 49 дугаар зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс 42.900.540 /дөчин хоёр сая есөн зуун мянга таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь над гэм хор учруулсны төлбөр 3*******.136.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагд 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ав хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуул буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гарга, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* ав хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3-д “Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно” гэж заасныг харгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

Хохирогч өнөөдөр ажил, хөдөлмөр эрхлээд, амьд сэрүүн бай бол хэдэн төгрөгийн цалин орлоготой байх бай нь түүний 10 жилийн өмнө авч бай цалин, эзэмшсэн боловсрол, мэргэжлээс ойлгомжтой юм. Мөн амь хохирогчийн төрсөн охин нь “аутизм” өвчтэй болох талаар холбогдох баримт хэрэгт авагд билээ. (III хавтас хэргийн 112-116, өмнөх шүүх хурлын дараа сургалт, төлбөртэй холбоотой баримтыг бас гарга) Охины тухайд бол тусгай сургалт, асаргаа шаардлагатай. Тэтгэвэрт гар амь хохирогчийн төрсөн эх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн асрамжид ээжийгээ өнгөрснөөс хойш байна. Эцэг болох нь БНСУ-д амьдардаг (баримт III хавтаст хэргийн 11 дугаар хуудас). Одоогоор холбоо сураггүй байна. Миний үйлчлүүлэгч ******* өндөр настай, тэтгэврээс өөр цалин орлогогүй, зээ болох ыг шаардлагатай эмчилгээ, сувилгаа хийлгэх, сургалтад хамруулахад цалин, орлого хүрэлцэхгүй тэтгэврийн зээл авч төлбөр төлж байгаа баримтыг мөн шүүхэд гаргаж өгсөн билээ.

Мөн хохирогч амьд сэрүүн байхдаа байрны зээл ав. Бусдын буруутай үйлдлийн улмаас амь эрсэдсэн тохиолдолд даатгалын тохиолдол хамаарахгүй гэсэн гэрээтэй тул даатгалын компаниас нөхөн төлбөр авч чадаагүй. IV хавтаст хэрэгт даатгалын гэрээг эх хувиар өгсөн. Тиймээс хохирогчийн 10 жилийн өмнө авч бай цалингаас нас бартай холбогдуулан хууль ёсны өвлөгчид төлөх төлбөрийн хэмжээг тооцох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Учир нь: Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны статистик мэдээллийн нэгдсэн д байгаа албан ёсны мэдээ, баримтаас харвал 2015 онд Улаанбаатар хотод ААНБ-д ажилладаг эмэгтэй ажилтны дундаж цалин 54.900 төгрөг байжээ. Амь хохирогч тус дүнгээс 427.45 төгрөгөөр илүү цалин хөлс авдаг байжээ. Харин 2024 оны байдлаар Улаанбаатар хотод эмэгтэй хүний дундаж цалин 2.447.700 төгрөг болж өссөн байна. /Баримтыг өгсөн болно./

Өнөөдрийн байдлаар хохирогчийн ажиллаж бай АПУ компани шинээр ажилд орж буй нягтлан бодогчийн орон тоонд 3.010.000 төгрөгийн цалин ал болгож байгаа талаар баримтыг хэрэгт өгсөн. Тус хэмжээгээр хохирогчийн цалинг тооцож, түүнээс Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар тэжээгчээ алды тэтгэвэр 397.500 төгрөгийг хасахад 2.612.500 төгрөг болж байна. (Холбогдох баримт IV хавтаст хэрэгт авагд)

Монгол Улсын Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.4.1-д зааснаар "бага насны буюу над хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” нь мөн тус хуулийн 509.1-д зааснаар хохирогч нас бартай холбогдсон төлбөрийг сар тутам 2.612.500 төгрөгөөр тооцож, төлүүлэх хүсэлтэй байна.

Хоёр. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэцэд учир гэм хорын хохиролд 125.125.000 төгрөгийг нэхэмжилсэн (Баримт III хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст авагд). Энэ шаардлагын тухайд засах залруулах зарим асуудал бий. Учир нь Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа уг хуулийг дагалдуулан Иргэний хуулийн 50 дугаар зүйлд 50.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдийг шинээр нэмэлт өөрчлөлт оруулж тусга. Тус зохицуулалт болон холбогдох журам нь 20******* оны 07 дугаар сарын 01-ээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэх бөгөөд дээрх эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэх хуульд заа үндэслэл байхгүй билээ.

Энэ тогтоолоос харвал Монгол улсад “Хавтгай тэмээ”-ний аминд хүрсэн тохиолдолд 3.900.000 төгрөгийн хохирол улсад төлөх юм байна.

Бидний зүгээс Иргэний хуулийн 511.5-д заа шаардах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй байна. Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар аатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруул этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн гэм хорын ерөнхий шаардах эрхийн үндэслэлийн дагуу хохирогчийн амь над учруул гэм хорыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шаардлагаа шүүхэд гаргаж байна.

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт болон Монгол Улсын Үндсэн хуульд бусдын хууль бусаар учруул хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хуульчил бөгөөд уг баримт бичгүүдэд төр иргэнийхээ эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргийг хариуцах тухай заа байдаг.

Манай улсын хувьд бол 20******* оноос өмнөөс амь насны хохирол нэхэмжлэх эрхийг хуулиар хязгаарлаагүй, тус хохирол, төлбөрийг гаргуулах хуульд заа шаардах эрхийн дагуу шүүх гаргаж ирсэн жишиг, туршлагууд ч бий. Дээд шүүхээс гар олон шийдвэр бий. Гэхдээ сэтгэцэд учир хор уршгийг нэхэмжлэх эрхгүй байх нь амь насны хохирол нэхэмжилж болохгүй гэсэн үг биш юм.

Иргэний Үндсэн хуулиар баталгааж жам ёсны, язгуур эрх зөрчигдөж, эрдэнэт хүний алтан амь эрсэдсэнтэй холбоотой тухайн хүний амьдралын зорилго, итгэл найдвар, ирээдүйд бүтээх бий болгох бүх зүйл, үр хүүхдээ өсгөх, тэжээн тэтгэх, сургах, боломж хязгаарлагдаж, гэр бүл, ойр дотно хүмүүст нь нөхөж баршгүй хохирол учирч, урт удаан хугацааны турш, бүх насаараа зовлон шаналалд автах нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.

Дэлхий нийтийн чиг хандлагаар бол эд хөрөнгийн хохирлоос илүүтэй эрүүл мэнд, амь нас, сэтгэл ааны хохирлыг төлүүлэхэд гол анхаарал хандуулдаг. Нийтлэг туршлагаар хүний амь насны үнэлгээг суурь үнэ, хохирол болон алд боломж буюу ирээдүйд олох орлого гэсэн зүйлээр хэмждэг.

Нэгэнт үйл явдал шинэ эрх зүйн хэм хэмжээ батлагдахаас өмнө болсон тул хуучин аргачлалаар амь насны хохирол төлбөр нэхэмжилж, шүүх хангадаг бай аргачлалын дагуу тооцооллыг дараах байдлаар хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заа шаардах эрхийнхээ дагуу нэхэмжилж байна. Үүнд:

Хохирогч амь насаа алдахдаа 31 настай байжээ. Тэрээр Нийгмийн даатгалын гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн над хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Мөн Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын гаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заа над хүрсэн ахмад настныг над хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хохирогчийн идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой насыг тооцвол (-31)= 34 жил байна. Тус он жилүүдэд хохирогчийн олох ёстой бай орлогыг хуульд заа хамгийн бага хувь хэмжээгээр тооцвол:

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин орлогыг тооцвол (34 жил х 12 сар х 792.000 цалин) = 3*******.136.000 төгрөг

Амь насны хохирлын тооцоолол хийх аргачлал Иргэний хуульд тухайлан заагаагүй ч шүүх дээрх аргачлалын дагуу нөхөн төлүүлдэг бай. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд хуулийг төсөөтэй хэрэглэх талаар зохицуул байдаг. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуул хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуул хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заажээ.

Дээрх зохицуулалтын дагуу Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учир гэм хорыг арилгах зохицуулалтыг төсөөтэй хэрэглэн дээрх тооцоолол хийв. Тодруулбал: Иргэний хуулийн 505.2-д “....хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заа байдаг. Энэ зохицуулалтыг Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон амь насны хохирол нэхэмжлэх боломжтой гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс дээрх тооцооллыг үндэслэл болгон 3*******.136.000 төгрөгийг бусдын амь над хохирол учруул гэм хорын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй байна.

Гурав. Өмгөөлөгчийн хөлс гаргуулах шаардлагын тухайд: Тус хохирол нэхэмжлэх дараах үндэслэл байна. Үүнд:

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн хувьд өндөр настай, төрсөн охин цаг бусаар алдаж, сэтгэл ааны гүн хямралд орсон. Бичиг баримт бүрдүүлэх, прокурор, шүүхийн дууд цагт ирэх гээд өөрөө бие даан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байгаа болно.
  2. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасаар байгаа, гэмт хэргийн улмаас учир хохирол, төлбөрөөс өнөөдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай бай, мөн гэмт хэргийн улмаас учир хохирлыг хуульд заа шаардах эрхийн дагуу тооцох, нэхэмжлэх гээд олон асуудалд мэргэжлийн туслалцаа зайлшгүй шаардлагатай болсныг онцлон тэмдэглэж байна.

20******* оны 09 сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуул байдаг. Төлбөрийг 10.000.000 төгрөгөөр тохирсон боловч, шүүх хуралдаан олон удаа хойшилж, ажиллагааны зардал өссөнтэй холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч одоогийн байдлаар 10.500.000 төгрөгийг өмгөөлөгчид төлжээ. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйлчилгээний төлбөрийг төлсөн дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

  1. 20******* оны 11 сарын 09-ний өдөр–4.500.000 төгрөгийг өмгөөлөгч *******ийн эзэмшлийн ХААН банкны дугаартай данд хохирогчийн итгэмжилсэн төлөөлөгч *******гийн данснаас,
  2. 20******* оны 11 сарын 1-ны өдөр 2.500.000 төгрөгийг мөн тус данд *******гийн хүргэн, тус хэрэгт гэрчээр оролцсон С.*******ийн данснаас,
  3. 2024 оны 10 сарын 1-ны өдөр 2.000.000 төгрөгийг мөн тус данд хохирогчийн итгэмжилсэн төлөөлөгч *******гийн данснаас,
  4. 2025 оны 04 сарын 16-ны өдөр 1.500.000 тус тус шилжүүлэг хийж, нийт 10.500.000 төгрөг төлсөн байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өндөр настай хүн, хохирогчийн төрсөн охин болох аутизм өвчтэй, 6 настай ыг асарч хамт амьдардаг. Хохирогчийн охин энгийн хүүхэд биш болохоор А тусгай сургалтын зардал, эмчилгээний төлбөр гээд маш өндөр өртөгтэй байна. Миний үйлчлүүлэгч тэтгэврийн зээл хүртэл авч, сургалтын төлбөр, эмчилгээний зардлыг төлсөөр байна. Энэ талаар баримтуудыг хэрэгт өгсөн болно.

Энэ хүнд нөхцөл байдал болон хуульд заа шаардах эрхийнхээ дагуу тус төлбөр нэхэмжлэх, гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй билээ.

Гэтэл шүүх гэмт хэргийн улмаас шууд учир үр дагавар, бодит хохирол болох амь над учир хохиролд тооцон нэхэмжилж буй төлбөр болон өмгөөлөгчийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үүнийг нэхэмжлэх хуульд заа үндэслэл байхгүй гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хуулийн зүйл, заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь ч нээлттэй үлдээхгүйгээр тодорхой хуулийн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон Улсын факт, Монгол Улсын Иргэний хуулийн гомдолд дурд холбогдох зүйл хэсгийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагд нийтлэг үнэт зүйлд харшил шийдвэр гаргаж, иргэний үндсэн эрхийг хууль бусаар хязгаарлад өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсгийн гомдолд хамаарах агуулгад өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учир хохирол, гэм хор, хор уршгийг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* алдаа:

10,500,000 төгрөгийн зардлыг байж болох төлбөр гэж бодож байна. Дээрх үнийн дүнтэй холбоотой бүхий л нотлох баримт байгаа. Миний үйлчлүүлэгчийн охин амь насаа алдаагүй бай бол тухайн хүн надад дээрх үнийн дүнг төлөх ёсгүй бай. Гэмт хэргийн улмаас учир хор уршигт хамаарахгүй гэж шүүх дураараа дүгнэж буйд би гомдолтой байна. Дээрх үнийн дүнг би гаргуулах хүсэлттэй байна. Үнэхээр боломжгүй байгаа асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээгээд, гомдлын шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тайлбартаа:

Шүүхийн шийдвэрт би гомдолтой байна. Шүүдэгчийн би заавал ял авхуулаад шоронд оруулъя гэж би хэлээгүй. Хариуцлага тооцоод өгөөч гэж хэлсэн. Адилхан охинтой байж хүний мууг үзэх сонирхол ч алга. Өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч надтай ирж уулзаж уучлалт гуйгаагүй. Миний охин эмнэлэгт хэвтэж байхад мөн адил эргэж ирээгүй. Миний бие охиныхоо араас гашуудсаар улмаар шар хадад очиж эмчлүүлсэн. Шүүгдэгчтэй би Дарханы худалдааны төвд хоёр ч удаа таарахад танихгүй мэт хажуугаар нь яв. Анхан шатны шүүх шүүгдэгчид ялгүй шах уу гаргахад би орилж бариагүй. Үнэнийг олох шүүх цаана нь байгаа гэдэгт би итгэсэн. Эмнэлгийн байгууллагад ч мөн адил би гомдолтой байгаа. Ямар ч арга хэмжээ аваагүй. Цагаан мөгөөрсөн хоолойг нь цоолсныг ч мэдэлгүй, хүүхэд халуурч, амьсгал боогоод байна гээд над руу гар утсаар дүрсээ харуул. Миний охин үнэхээр их цаг хугацаа алд. Үнэхээр би гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******н өмгөөлөгч алдаа:

Анхан шатны шүүх хэрэгт авагд нотлох баримтуудаар гэм хорын төлбөрийг тооцох боломжгүй гэж үзсэн. ******* нь анхнаасаа хэрэгт гэмт хор учиртай холбогдуул нотлох баримтын шаардлага ханга хэлбэрээр баримтуудаа өгөөгүй байж, шүүх өгөхгүй байгаа мэт, хууль бус дүгнэсэн мэт гомдол гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь анхан шатны шүүх олгосон. Ямар баримтаар хэдэн төгрөгийн гэм хор учирсныг өмгөөлөгчөөс асуумаар байна. Энэ баримтыг үнэлсэнгүй гээд маш тодорхой ярих ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Байхгүй. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Өмгөөлөгчийн гарга алыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч тайлбартаа:

Миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчийн нэгэн адил алтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт иргэний журмаар нэхэмжилж болно гээд дурдаад өгсөн. Манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх ойлголт байхгүй. Нэгдсэн эмнэлгээс гаргуулах 42,900,540 төгрөгийг хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учир гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхиж гэж дурд. Хоёр утгаар илэрхийлэгдэх ойлголт харагдаж байна. Хэлэлцэхгүй орхих гэдэг нь энэхүү асуудлаа цаашид баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж харагдах, нөгөө талаасаа амь насны гэм хор учруул төлбөр болох 3*******,136,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэх хоёр ойлголт явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хүний эрхийг хамгаалах, мөн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэх үндсэн зорилго байгаа. Зөрчигдсөн асуудлыг нээлттэй үлдээх нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар бүлэгт заа хохирогчийн эрх болон үүргийг давхар хүлээх зохицуулалт байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж буй тайлбар үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргаж буй гомдлыг оруулах нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдолд дурд асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруул, анхан шатны шүүх хэрэгт авагд нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагд бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чад байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заа журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарла нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заа нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруул үйлдлийг эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэгт тооцохоор, 3 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас бар бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчил.

Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.3-т заа “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заа “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ аатай зөрчсөн үйлдэл эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь над хохирол учир байх шалтгаант холбоог агуулна.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******г Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 04 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт цөсний чулуу авхуулах дурангийн хагалгаа хийлгэсэн иргэн нойрсуулаг хийж, цагаан мөгөөрсөн хоолойд интубацийн гуурс тавихдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс цагаан мөгөөрсөн хоолойд цоорол гэмтлийг үүсгэж, уг гэмтлийн хүндрэлийн улмаас нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 04 сарын 16-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлэхээр - онгоцоор Улаанбаатар хот руу хүргүүлэх замдаа онгоцонд нас бар гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заа гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заа “эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эмчлэх эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд оногдуул эмчлэх эрхийг хасах ялын хугацааг ял оногдуул үеэс тоолж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс 42.900.540 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь над гэм хор учруулсны төлбөр 3*******.136.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагд нотлох баримтуудыг судлахад амь хохирогч нь 2022 оны 04 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт “цөсний хана 0. см зузаан, олон тооны чулуутай, нугаларалтай” гэх оношоор яаралтайгаар цөсний хүүдийг дурангаар авхуулах мэс засалд орохоор мөн өдрөө буюу 2022 оны 04 сарын 07-ны өдөр хэвтэн, 17 цаг 17 минутад мэс засалд орж, уг дурангийн мэс заслыг мэс заслын эмч , , мэдээгүйжүүлэлтийн эмч ******* нарын багийн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байна.

Шүүгдэгч ******* нь амь хохирогч ийн цөсний хүүдийг дурангаар авах мэс засалд мэдээгүйжүүлэгч эмчээр оролцож унтуулах, өвдөлт намдаах, булчин сулруулах, амьсгалыг зохиомлоор удирдах ажиллагааг гардан гүйцэтгэж амь хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолойд 6.5 см-ийн хэмжээтэй интубацийн гуурс тавь ба гуурс  тавих эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цагаан мөгөөрсөн хоолойнд цоорол гэмтлийг үүсгэж, уг гэмтэл хүндэрч, 2022 оны 04 сарын 0-наас амь хохирогчийн хүзүү, нүүр, толгой хавагнаж, хийжилт үүссэн тул “цагаан мөгөөрсөн хоолойн цоорол” гэж оношлон 2022 оны 04 сарын 11-нд цагаан мөгөөрсөн хоолойд гуурс /трахейстоми/ тавих мэс засал хийж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн боловч өвчтөний биеийн байдал сайжраагүй тул Улаанбаатар хот руу дараагийн түвшний эмнэлэгт хүргүүлэхээр 2022 оны 04 сарын 16-нд “ ” ХХК-ийн - аяллын онгоцоор Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэх явцад хохирогч нь нас бар үйл баримт тогтоогдсон болох нь:

-шүүгдэгч *******н өгсөн: Би 04 сарын 07-ны өдөр хуваарийн дагуу жижүүрээ хүлээн ав. Үүний дараагаар 17:00 цагийн орчимд хагалгааны сувилагч гэдэг хүн “яаралтай хагалгаа орно” гэж намайг дууд. Тэгээд тухайн хүнд үзлэг хийгээд шинжилгээнүүдийг шалгасны дараа өвчтөндөө наркозыг өгч эхэлсэн. Наркоз стандартын дагуу явагд гэж бодож байна. Тухайн үед өвчтөнийг хүчилтөрөгчөөр амьсгалуулаад, дараагаар нь судсаар нойрсуулах, тайвшруулах, булчин сулруулах өвдөлт намдаах эм, тарианууд хийж, өвчтөний булчин бүрэн сулармагц цагаан мөгөөрсөн хоолойг ларингоскопийн тусламжтайгаар сөхөж 6.5 номерын интубацийн гуурсыг байрлуул. Тухайн гуурсыг амьсгалын аппараттай холбож, амьсгалуулах стандартын дагуу ууршуулагч бодис болон хүчилтөрөгчийн хийг тухайн хүний биеийн жин, онцлогт нь тохируулан тооцож амьсгалуулснаар хагалгааны явц хэвийн бай. Тэрний дараагаар мэс заслын эмч нар орж ирсэн... Хагалгааны явцад тусалж байгаа хүн нь курс хийгээгүй, тийм хагалгаанд төдийлөн оролцож байгаагүй учраас хагалгаа төвөгтэй явагд. Миний амьсгалын аппаратад сигнал өгч дохио илэрсэн. Харахад уушги, зүрх шахагды улмаас даралт нь ихсээд дохио өгч эхэлсэн. Би тэр үед мэс заслын хяналтын самбар руу харахад тухайн хяналтын самбар дээрх хэмжээснүүд нь 12-14 хүртэл байх ёстой атал 17-19 хүртэл заачих бай. Тэгээд өвчтөн амьсгалахад төвөгтэй байдал үүсэж, даралт нь ихэссэн учраас би гуурсыг наашаа нэг тиметр орчим тат. Тэрний дараагаар амьсгалын процесс асуудалгүй болсон…Сэрээх процессын хувьд сэрээх стандартын дагуу явагд. Энэ хагалгааны дараа хэд хэдэн хагалгаанд орсон. “Сэхээнд байгаа хүний бие хүндэрсэн” гээд дээшээ сэхээ рүү явж байхад тухайн үед жижүүрт гарч бай мэс заслын тасгийн сувилагч надад ”эмчээ, түрүүний дурангийн хагалгаанд орсон хүн хэд хэдэн удаа хүчтэй огиулж бөөлжөөд бай, тэрний дараагаас эхлээд эгэмнийх нь тэнд хий хур. Дарахад ца дээр явж байгаа юм шиг дуугарч байна” гэж хэлсэн. Сэхээнд хүний бие мууд учраас би тухайн сувилагчид “ эмчдээ хэлээрэй, дурангийн мэс заслын үед өвчтөнд тодорхой хэмжээгээр хий хурах тохиолдлууд байдаг, мэс заслын эмчдээ ямар ч бай хэл” гэсэн. Маргааш өглөө нь тасгийн эрхлэгчийн хамт дээр орсон. Бид хоёр бүтэн биеийн үзлэг хийгээд “дурангаас болсон хий” гэж бодсон. Тэгээд залгихад жоохон төвөгтэй байна гэсэн учраас чих, хамар хоолойн эмчид үзүүлсэн. Мөн юмыг яаж мэдэх вэ? гэж бодоод тухайн өвчтөнийхөө цээжний рентген зургийг авхуул. Цээжний рентген зураг нь хагалгааны өмнөх зурагтай яг адилхан гар. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр ам, залгиур болон төвөнх хэсэгт ямар нэгэн өөрчлөлт байхгүй байна гэсэн. Иймд өвчтөнөө ажиглая гэсэн. 04 сарын 09 болон 10-ны өдөр нь амралтын өдрүүд бай. Бүтэн сайн өдөр буюу 04 сарын 10-ны өдөр эмч над руу залгаад “нөгөө өвчтөний хүзүү, эгэм, цээжний хий байгаад байна, яах вэ” гэж асуухад нь “танай мэс заслын талын асуудал байгаа эсэх, болохгүй бол маргааш очиж байгаад цагаан мөгөөрсөн хоолой дурандах шинжилгээг хийе, дээрээс нь дахиад цээжний зургийг давтан авъя” гэсэн. Нэг дэх өдөр очоод би төлөвлөгөөт хагалгаандаа орж байгаад завсраар нь цагаан мөгөөрсөн хоолойг дурандъя, дээрээс нь дахиад цээжний зураг авхуулъя гээд мэс заслын тасгийн эрхлэгч болон эмчлэгч эмч нартай ярилц. Өвчтөн цагаан мөгөөрсөн хоолой дурандуулахаас татгалз. Тэгээд дүрс оношилгооны эмчтэй ярилцаад бид нар компьютер томограф хийсэн. Цагаан мөгөөрсөн хоолойн ар хананд дефекттэй байна аа гэдэг зүйлийг хэлж бай. Дефект нь яг юу юм гэж асуухад юу ч байж болно гэж бай. Тэгээд эмч тухайн компьютер томографын шинжилгээг харангуутаа “1-р эмнэлгийн зөвлөх эмчээс зөвлөгөө ав. Тэрний үндсэн дээр трахестомын гуурсыг байрлуулснаараа амьсгалын замд хур хий нь алга болно” гэсэн. Тэгээд хагалгаа орсон. Би тэр процесс дээр бай. , , эмч нарын хийсэн хагалгаа амжилттай болсны дараа мэс заслын тасагт энэ өвчтөнийг байлгах нь тохиромжгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой ч гэсэн тухайн өвчтөнөө онцгой тохиолдол учраас эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Тэрнээс хойших процесст би оролцоогүй. Тухайн өвчтөнийхөө биеийн байдал, эмчийн тэмдэглэлийг би бүрэн уншиж бай. Ингэж явсаар байгаад 04 сарын 16-ны өдрийн тээвэрлэлт болсон. Уг тээвэрлэлтийн ажлыг би мэдэхгүй. Би тэр тээвэрлэлтийг явуулах шийдвэр гаргах хүн нь биш юм. Онгоцон дотор юу болсныг би мэдэхгүй. Тухайн үеийн хагалгаанд би ганцхан удаагийн оролдлогоор ямар ч асуудалгүй тавь байдаг. Ямар нэгэн асуудал гар эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ үнэхээр миний буруутай үйлдлээс болсон бол ар гэрийнхнээс нь уучлалт хүсье. Тухайн өвчтөнийг үнэлээд цагаан мөгөөрсөн хоолойг багажаараа сөхөөд харахад гуурс тавихад ямар ч асуудалгүй бай, тухайн өвчтөн биеэр жижгэвтэр бай учраас 6.5 номерын гуурсыг тавь” гэх мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: ...Миний охин 2022 оны 04 сарын эхээр бүх шинжилгээнүүдээ Улаанбаатар хотод хийлгэж ирээд 04 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт мэс заслын эмчид нь үзүүлээд хагалгаанд орох өдрөө товлоод очсон өдрөө хэвтэж хагалгаанд орсон. Надтай гадаа юм ярьж сууж байгаад “одоо орлоо” гээд эмнэлэг рүүгээ гүйгээд орсон. Тэгээд цаг гаруй хугацааны дараа гарч ирсэн.  “Хагалгаа нь амжилттай боллоо” гэж эмч нь надад хэлсэн. Би охинтойгоо утсаар яриад “гайгүй юу” гэж асуухад “гайгүй ээжээ, жоохон бөөлжис хүрээд байна” гэсэн. Тэгээд нэлээд байж байгаад асуухад “хоолой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэр үед нь би “хүний мах руу багаж хийж байгаа болохоор өвдөнө, гайгүй болох байлгүй дээ” гэсэн. Орой болсон чинь охин маань “ээжээ, миний хоолой бүр өвдөөд байна, шүлс залгихаар л өвдөөд байна” гэсэн. Өглөө нь эрт 06:00 цагийн үед охин маань над руу залгаад “ээжээ, миний нүүр ийм аймаар, гахайн толгой шиг болчихсон” гээд надад фэйсбүүкээр харуул. Би юу болсон талаар асуухад “урьд шөнө унтаж чадгүй, миний нүүр хагарах гэж байгаа юм шиг өвдсөн” гэсэн. Би Хөтөлөөс эхний унаагаар яваад ирсэн чинь миний охин өөдөөс гараад ирсэн. Нүүр, ам нь хүн харахын эцэсгүй аймаар болчихсон бай. Тэгээд эмч нь ирээд үзэж хар. “Хагалгаа бол амжилттай болсон, наркоз хийсэн эмчтэйгээ уулзаарай” гэсэн. Би тэр даруй гэх эмчийг хайгаад олоогүй. Дээш, доошоо гүйж байтал таараад “охины минь нүүр ийм болчихжээ, эмчтэй нь уулз чинь чамтай уулз гэсэн” гэхэд “зарим хүнийг гэдсийг цүндийлгэж байгаад цөсийг нь авдаг учраас зарим нь нүүр рүүгээ хөөдөг, айгаад байх зүйлгүй” гэсэн. Гэхдээ намайг үнэхээр ёозгүй хүлээж ав. Асуултад минь хагас дутуу хариулчхаад яваад өгсөн…Тэгээд охин дээрээ очиход эмч нар “одоо зүү тавиад гайгүй болчихно” гэхээр нь итгээд гадаа суугаад хүлээж бай. Тэгээд зүү тавьсны дараа охин маань “одоо өвчин гайгүй болж байна, миний охин дээр очихгүй бол хэцүүдэж байгаа” гэсэн учраас би буц. Орой нь надтай ярихдаа “ээжээ, миний амьсгал боогдоод байна” гээд утсаа шидээд өрөөндөө ухаан алдаад уна байгаа юм. Би хадам ээж рүү нь залгаад “охин маань ингээд байна, надад очих арга байдаггүй, чи намайг бодвол залуу хүн учраас очоод эмчтэй нь уулзаад өгөөч” гэсэн. Тэгээд манай худ очоод эмч нартай нь уулзаад нэлээдгүй зүйл болсон байна лээ. Миний охинд эмнэлгээс ямар ч анхаарал тавихгүйгээр 3., 4 хоног өнгөрсөн. Нүүр, ам нь аймаар хавдчих байхад ядаж зөвлөмж, зөвлөгөө өгчихсөн бол би хүүхдүүдийнхээ унаагаар зохицуулж болох бай. Эмнэлэг маш их хугацаа алд. Эмч нар нь хариуцлагагүй, тэр хоолойнд нь юу байсныг мэдээгүй. Бид нар тийм муу хүмүүс биш, хүмүүсийн наад, цаадах асуудлыг ойлгоно. Охин маань “унтаж чадахгүй байна ээжээ, унтчихвал тэр чигээрээ унтах юм шиг байна“ гэж хэлж бай. 04 сарын 14-ний өдөр “эмнэлгийн машин яаралтай аваад явлаа” гэчхээд яваагүй. 03:00 цагийн үед нэг эмч юм уу, жолооч юм уу хүн орж ирээд “өө, яаж ийм хүнийг авч явах юм бэ, манай машинд хүчилтөрөгч байхгүй, дугуй муутай” гээд гараад явчих. Тэгээд бүгдээрээ ажил нь тараад явчих. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг хүнд бай. Өөрсдийнхөө унаагаар авч явах боломж огт байхгүй. Галт тэргээр авч явах гэтэл тог гаргагч байхгүй гэсэн. Тэгээд яахаа мэдэхгүй байж байх үед жижүүр эмч нь ”та нар онгоцоор л авч явахаас өөр аргагүй, Онгоцоор авч явах юм бол амийг нь аварна” гэж хэлсэн. Онгоц олоод өглөө 06:00 цагт Дарханд бууна гэж байснаа Сэлэнгэд буухаар болсон. Сэлэнгэ рүү түргэний тэрэг, нэг сувилагчтай авч яв. Авч явах үедээ хүчилтөрөгчийнхөө хошууг мартчих. Үнэхээр хариуцлагагүй. Сэлэнгэд очоод хүчилтөрөгчийн хошуу ав гэсэн. Тэгээд миний охин тэндээс онгоцоор хот руу амиа авруулах гэж яв. Миний охин эрүүл, онцгой хүний дээд хүн бай. Гуравхан настай хүүхэд нь надтай үлдсэн. Одоо 6 нас хүрсэн ч сургуульд оруулж чадахгүй байна. Энэ хугацаанд би галзуугийн эмнэлэгт хүртэл очсон. Толгойтой үс маань цайрч, бүх шүднүүд яйраад уна. Надаас энэ хүн нэг ч уучлалт гуйгаагүй. Гурван жилийн дараа надаас уучлалт гуйгаад хэрэггүй. Үнэхээр хариуцлагагүй ханд. Миний охин ганцхан цөсний чулуутай болохоос эрүүл, саруул хүн бай. Би тухайн үед охиныхоо амийг л хурдан аваръя гэж бодсон болохоос хүний мууг үзэж, заргалдъя гэсэн бодол байгаагүй. Энэ гурван жилийн хугацаанд чамайг би нэг ч дарамтлаагүй. Ажил дээр нь нэг ч удаа очоогүй. Хүний амь хохирчихсон байхад “хоолой дээр нь ургацаг урга байна” гээд цагаатгуулах гээд эх хүний сэтгэл зүйгээр тоглож болохгүй. Би маш их гомдолтой байна. Ямарваа зүйлийн үнэн л ялдаг. Худал зүйл болгон ардаа нэг юм дагуулдаг гэдгийг хэлье. Би одоо охиныхоо хүүхдийг халамжийн хэдэн төгрөгөөрөө сургалтад сургаж байна. Ярих чадваргүй, юмыг мэдэрч чаддаггүй, 24 цагийн асаргаатай хүүхэд байдаг. Эцэг нь Солонгос Улсаас ирэх эсэх нь мэдэгдэхгүй байдалтай байна. Өнөөдөр эх нь амьд бай бол хүүхдээ хөгжүүлээд сургаад явна. Би 50-аад оны хүн учраас тэр хүүхдэд сургаж чадах зүйл байхгүй. Сэтгэл ааны тухайд маш хэцүү байгаа юм…гэх мэдүүлэг,

-Иргэний хариуцагч өгсөн:  “…Эмнэлэг бол жилдээ 2500 орчим хүнд мэс засал хийхдээ энд яригдаж байгаа интубаци буюу амьсгалын замыг удирдахад гуурс хийх ажилбарыг хийдэг. Энэ ажилбартай холбоотой ийм цагаан мөгөөрсөн хоолой цоорсон гэдэг юм уу, хүндрэл гарч байгаагүй. Хагалгааны процесс явагддагаараа яваад дуус байна. Мэдээж хүндрэл гардаг учраас өвчтөнд танилцуулаад зөвшөөрлийг нь аваад эмнэлгийн үйл ажиллагаа стандартын дагуу явагддаг. Энэ асуудалд удирдлагын хувьд хариуцахад эргэлзэж байна. Үзүүлэх тусламж үйлчилгээгээ стандартын дагуу үзүүлсэн байна. Хүндрэл гарсны дараа нарийн мэргэжлийн эмч нар шийдвэрээ гаргаад явдаг. Учир хохиролд нь эмнэлгийн байгууллагыг буруутай гэж үзвэл хохирол төлөхийг зөвшөөрч байна… гэх мэдүүлэг,

-шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …“2022 оны 04 сарын 17-ны өдөр амь хохирогч гэж эмэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн. Өвчний түүхийн хуулбартай танилц. Шинжилгээгээр цогцос дээрх гадна үзлэгээр нүүр, хүзүү, цээжний хэсгээр арь доор хий хур. Эрхтнүүдийг шинжилж үзэхэд мөгөөрсөн хоолойнд яг түнхийн доод хэсэгт урд талдаа баруун хэсэгтээ дотогшоо овойсон 2х1 тиметр хэмжээтэй үүсгүүр бай. Энэ үүсгүүрийн голд нь цэгэн хэлбэртэй юмаар хатгачих юм шиг хонхор зүйл бай. Тэгээд үзлэгийн түүхтэй танилцахад мөгөөрсөн хоолойн цоорол гэж оношилсон бай. Тэр 2х1 тиметр үүсгүүрийн голд нь зүүгээр хатгачих юм шиг хонхор бай. Энэ хонхрыг сэтгүүрдэж үзэхэд ямар нэгэн сэтгүүр орох боломжгүй. Тэгэхээр тэнд нэг цэгэн хэлбэртэй цоорол байж байгаад үрэвсэл үүсээд мөгөөрсөн хоолойн салст хавагна байна гэж дүгнэж, уг хэсгээсээ гистологи ав. Эд эсийн шинжилгээний хариун дээр мөгөөрсөн хоолой гээд бичигдээд байгаа хэсэг маань тэр 2х1 нэг тиметр гэж яригдаад байгаа үүсгүүрийнхээ хэсгээс ав хонхойчихсон, цэглэсэн цоорхой байж магадгүй гэсэн хэсгийг хамруулаад авчих эдийн хариу байгаа юм. Тэгэхээр энэ хариу дээр салстад лимфоцит эсийн нэвчдэстэй, судаснууд цус дүүрэлттэй, мөгөөрсний бүтэц хадгалагд. Гадна өөхлөг холбогч эдэд нейтрофил эс фибрин бүхий үрэвслийн нэвчдэстэй, гадна хөндлөн судалт булчин, өөх, холбогч эд орчимд нейтрофил эсийн нэвчилттэй, завсрын холбогч эдэд нэвчмэл цус харвалттай гээд эд эсийн шинжээч маань дүгнэж бичсэн.  Тэгэхээр энэ нь ямар нэгэн байдлаар архаг өөрчлөлт ургацаг биш юм. Ямар нэгэн байдлаар түнхийн доод хэсэгт мөгөөрсөн хоолой гаднын нөлөөтэйгөөр гэмтсэний улмаас тэнд үрэвсэл үүсээд цагаан мөгөөрсөн хоолойн хана хавагнаж зузаар байна гэсэн үг юм. Энэ хүн хагалгаанаас хойш орой нь хий хурах шинж тэмдэг илэрсэн гэсэн учраас цэгчилсэн хэлбэртэй жижигхэн цооролт үүсээд аажмаар хий хур гэж үзсэн. Ямар нэгэн байдлаар тэр мөгөөрсөн хоолойн дотроос гаднын биет хүрч байж мөгөөрсөн хоолой гэмтэнэ. Гэмтэх боломжтой ганц нөхцөл нь цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих үед гэмтсэн байх боломжтой гэж үзсэн. Хэрвээ тэр ажилбараа зөв техникээр хийсэн бол гэмтэл үүсэхгүй байх боломжтой. Тэгээд ямар нэгэн байдлаар хийж байгаа техникийнхээ үед буруу үйл ажиллагаа явуулснаас болоод гэмтсэн байна гэж дүгнэсэн. Тийм учраас дүгнэлтийнхээ хэсэгтээ мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас цоорсон байна гэж дүгнэсэн” гэх мэдүүлэг, 

-Цогцсын гадна талд үзлэг хийсэн “Уг цогцос нь 160 тиметр урттай, толгойдоо 45 тиметр урт хар өнгийн үстэй, килограмм жинтэй, эмэгтэй хүний цогцос байна. Цогцсын хүзүүний урд доод хэсэгт 3х0.6 оёдол тавигд, дээд хэсэгтээ гуурс тавь шархтай, гуурсны амсар хэсэгт улаан хүрэн өнгийн цусаар бохирлогдсон, уг шархны эргэн тойронд арь доор хий хуралд, дарахад шаржигнана...” гэх хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 1-21/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн: …Би 2022 оны 04 сарын 15-ны өглөө 10:00 цагийн орчимд ирээд эмнэлгийн ажилтнууд болох талийгаачийн эмчлэгч эмч, мөн тасгийн эрхлэгч нартай уулз. Уулзахад тэр хоёр эмч “бид нар хоолой нь яг хаанаа цоорсон болохыг мэдэхгүй байгаад байна, мэддэг бүх хүмүүсээс асуухад 03 дугаар шатны эмнэлэг буюу Улаанбаатар хотын 01 дүгээр эмнэлэг рүү шилжүүлэх гээд зөвшөөрөл аваад бүх юм бэлэн болж байна, 13а маягтыг нь хот руу явуулчих, одоо төвөөс зөвшөөрөл ирнэ” гэж хэлсэн. Тасгийн эрхлэгч нь “энгийн машинаар авч явахад хүндрэлтэй, манайхаас амьсгалын аппарат бүхий тоноглолтой тээврийн хэрэгсэл гаргаж өгнө, та нар хүлээгээд байж бай” гэж хэлсэн. Ингээд 04 сарын 15-ны 17:00 цаг хүртэл хүлээсэн бөгөөд талийгаачийг сахиж бай нөхөр гарч ирээд “машин нь болохгүй болсон, та нар өөрсдөө унаа олох боломж арга байна уу гэж асуулгаж байна” гэж хэлсэн. 1:30 цагийн үед дахин гарч ирээд “тусгай захиалгат галт тэрэг захиалж чадах уу? цахилгаантай байх шаардлагатай” гэж хэлүүлсэн бай. Ингээд би төмөр замын өртөө дээр өөрөө очоод холбогдох хүмүүстэй нь уулзахад “12 вольтын тог гаргадаг нэг галт тэрэг байдаг, гэхдээ замдаа тог нь тасраад байдаг, тэгэхээр та нарын тавьж байгаа шаардлагад нийцэхгүй, эрсдэлтэй байх” гэж хэлэхээр нь би буцаж эмнэлэг дээр очоод талийгаачийн нөхөрт галт тэрэг бүтэхгүй болсныг утсаар хэлсэн. Сэхээний тасгийн гадна сууж байтал дахин гарч ирээд “эмч нь онгоц юм уу, нисдэг тэрэг захиалах боломж байгаа юу гэж асуулгаж байна” гэж хэлэхээр нь би Улаанбаатар хот руу хүргэн дүү руу холбогдож хэлсэн. Тэгээд “ ” ХХК-ийн аяллын онгоц байдаг юм байна, энэ онгоц болох уу?” гэж асуулгахаар нь тухайн онгоцны жолоочийг эмч нартай холбогдуулж хооронд нь яриул. Тухайн онгоц нь тог гаргадаг, бусад шаардлагыг нь ханга юм шиг байна лээ, онгоцны жолооч нь Дархан-Уул аймагт онгоц буух зурвас байхгүй тул маргааш өглөө буюу 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагт Сэлэнгэ аймгийн төв дээр байх зурвас дээр өвчтөнөө аваад бэлэн ирсэн байгаарай гэж ярьж тохирсон. Өглөө 06:00 цагт машинаар Сэлэнгэ аймаг руу хүргүүлэхэд онгоц ирчихсэн хүлээгээд байж бай. Тэгээд шууд нисэх гэтэл “шаардлагатай эм тариагаа март байна” гээд манай хүргэн *******, нар өөрсдөө Сэлэнгийн төвийн эмийн гуудын хаалгыг тогшиж байгаад хэдэн эм тариа олоод онгоцондоо тээвэрлээд яв. Ингээд 10:10 цагийн үед над руу залгаад “дүү онгоцонд нас барчихлаа” гээд уйлж ярь... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-*******/,

-гэрч 2022 оны 04 сарын 16-ны өдөр өгсөн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай бэр 2022 оны 04 сарын 07-нд Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт цөсний чулуу авах дурангийн хагалгаанд орж, хагалгаанаас гарч ирээд хүзүүнээс дээш хаван үүсээд эмнэлэгтээ үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлсэн. Ингээд тухайн хаван буухгүй бай тул 2022 оны 04 сарын 11-нд дахин хагалгаанд ороод хоолойд нь гуурс тавь, түүнээс хойш 2 өдөр хүзүүнээс дээш үүссэн хаван буугаад аятайхан болсон боловч 2022 оны 04 сарын 13-ны өдрөөс дахин хүзүүнээс дээш хаван үүссэн. Тэгээд Дарханы эмнэлэг хотод очиж Улсын нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай гээд 13а маягт бичиж өгсөн. Талийгаачийг зөөвөрлөхөд байнга цэрийг нь соруулж байх шаардлагатай учир машинаар зөөвөрлөх боломжгүй тул онгоцоор тээвэрлэх болоод өнөөдөр өглөө 06:00 цагт Дархан хотоос эмнэлгийн машинаар Сэлэнгэ аймагт хүргүүлээд онгоцонд сууж хотод ирээд 10:00 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотод газард. Онгоцонд тээвэрлэж байхад талийгаачийн бие нь муудаад ухаан алд, хамт яв эмч талийгаачийн зүрхэнд массаж хийгээд тариа тарьж бай. Гэвч талийгаач эмчилгээ авалгүй нас бар. Нисэх онгоцны буудал дээр буухад 103-ын машин ирчихсэн бай бөгөөд талийгаачийг онгоцноос буулгаад 103-ын машины дамнуурга дээр хэвтүүлээд цахилгаан гүйдэлд цохиул боловч нас бар бай... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55/,

-гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн: … “Манай мэс заслын тасагт 2022 оны 04 сарын 06-нд цөсний хүүдий дэх чулуутай өвдөлт өгсөн гэх оноштойгоор гэх эмэгтэй өвчтөн хэвтсэн. Тухайн өвчтөн нь өөрөө бүх шинжилгээгээ өгч, материалаа бүрдүүлсэн бай. Ингээд 2022 оны 04 сарын 07-ны 17:00 цагийн үед манай тасгийн эмч , наркозын эмч , хоёр сувилагчийн хамтаар бид нар цөсний чулууг дурангаар авах хагалгааг 01 цаг орчим хийж гүйцэтгэсэн ба хагалгаа амжилттай болсон. хагалгаа хийсний дараа хүзүү болон нүүрээр бага зэрэг хавант, дотор муухайрч огиулах, ханиалгах гэсэн зовуурьтай бай. Бид нар эмийн эмчилгээ хийж ажигла, амралтын өдрөөр жижүүр эмчийн хяналтад ажиглаж байгаад 2022 оны 04 сарын 11-нд томографын зураг авахад голчит хийтэй, мөгөөрсөн хоолойд цооролт байж магадгүй гэсэн онош гарахад эмч нарын зөвлөгөөн хийж, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс байршуул... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66/,

-гэрч мөрдөн байцаалтад өгсөн: …”Талийгаач нь 2022 оны 04 сарын 11-ний 1:00 цагийн орчимд манай эрчимт эмчилгээний тасагт трахестом тавьсны дараах байдалтай орж ирсэн. Ирэх үедээ амин үзүүлэлт нь тогтвортой, биеийн байдал хүндэвтэр байдалтай ирсэн. Үрэвслийн эсрэг хавсар эмийн эмчилгээ, громон эмчилгээ зэрэг эмийн эмчилгээ хийж эхэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт амин үзүүлэлтүүд тогтвортой, өвчтөнд ямар нэгэн зовуурь байхгүй, эмчилгээ хэвийн явагд. Тасагт байх явцад өвчтөний трахестомын гуурс үе үе бөглөрч бай тул тухайн үед амьсгалын замыг чөлөөлөх тусламж үйлчилгээг тухай бүрд нь үзүүлж бай. Эмчилгээний 5 дахь өдөр өвчтөн нэг удаа хүчтэй ханиалга, дараа нь ийн нүүр болон хүзүү хэсгийн арь доор их хэмжээний хийн бөмбөлөг үүсэж, өвчтөн зовуурилж эхэлсэн. Тухайн үед би тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чих хамар хоолойн эмч, ерөнхий мэс заслын эмч нар өвчтөнийг үзэж дараа шатлалын эмнэлгийн эмч нартай холбогдож дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргүүлэх шийдвэр гарга. Тэгээд 2022 оны 04 сарын 16-ны өдрийн өглөө өвчтөнийг Улаанбаатар хот руу дараагийн шатны эмнэлэг рүү манай тасгийн эмч авч яв боловч замдаа нас бар талаар мэдсэн. Тухайн үед амь хохирогч ийн хагалгааны өмнө ав цусны ерөнхий шинжилгээгээр биед нь өрөвслийн процесс байгаагүй, харин хагалгаанаас 3-4 хоногийн дараа хийсэн компьютерын шинжилгээгээр амь хохирогчийн голтод хий хурах хам шинж байна гэж үзээд давхар цагаан мөгөөрсөн хоолойн цоорол байна гэж оношилсон юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6/,

-гэрч мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 04 сарын 11-ний өдөр ийг мэс заслын эмч нар болон мэдээгүйжүүлэгч эмч нар болон чих хамар хоолойн эмч нар хамтарч үзлэг хийгээд “цагаан мөгөөрсөн хоолойд дефект үүссэн байна, үүнд ямар арга хэмжээ авах вэ” гэсэн асуудал гарч хоорондоо ярилцаад гуравдугаар шатлалын зөвлөх эмч нараас зөвлөгөө авахад цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавих ажилбар хийх зөвлөмж өгсөн. Мэс заслын хагалгаанд ороход ерөнхий унтуулга хийхдээ амаар гуурс тавих болон судсаар унтуулга хийх гэсэн ерөнхий хоёр арга байдаг. Бусад арга нь нугасны мэдээ алдуулалт хэсгийн мэдээ алдуулалт гэсэн төрлүүд байдаг. Цөсний хүүдийн чулууг хэвлийн дурангийн аргаар авахдаа ерөнхий унтуулга хийж ордог... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71/,

-гэрч мөрдөн байцаалтад өгсөн: ...цөсний хүүдий авхуулах мэс заслын маргааш нь унтуулга мэдээгүйжүүлэгч эмч ******* “хагалгаанд орсон хүн үзээд өгөөч, хүзүүнд нь хий үүссэн байна” гэж хэлэхээр нь би ийг амбулаториор үзэхэд өвчтөний биед чих хамар хоолойн талаас хүзүүнд хий үүсэх шалтгаан байгаагүй. Өвчтөнөөс энэ хий хэзээ үүссэнийг асуухад цөсний хүүдийн хагалгаанд орсноос 02 цаг орчмын дараа “би ханиалга чинь хүзүү хавиар сонин болчихсон” гэж хэлсэн. 2022 оны 04 сарын 11-нд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч нараас буюу эмч эмчээс, өөрийн багш зөвлөх эмчгээс зөвлөгөө аваад цагаан мөгөөрсөн хоолойн дефект үүссэн хэсгээс доогуур гуурс тавьж амьсгалуулах шийдвэр гаргаж хагалгаанд оруул... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-79, 1-2/,

-гэрч мөрдөн байцаалтад өгсөн: …”Өвчтөн 2022 оны 04 сарын 15-нд манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж бай. Түүнийг манай эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу явуулах талаар ярилцаж байхад мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч нь энэ хүнийг машинаар тээвэрлэх боломжгүй талаар хэлсэн. 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагийн үед ийг Сэлэнгэ аймаг хүртэл манай эмнэлгийн түргэний машинаар тээвэрлээд тэндээс Улаанбаатар хот руу талийгаачийн ар гэрийнхнээс олсон - дугаартай онгоцоор тээвэрлэсэн талаар би тухайн өдрийн өглөө мэдсэн. Тэгээд өвчтөн онгоцонд нас бар бай. Талийгаачийг Сэлэнгэ аймаг руу тээвэрлэсэн машин нь тог гаргах төхөөрөмжгүй, харин бусад шаардлагатай эмнэлгийн төхөөрөмж бүрэн бай. Хагалгаанаас 3-4 хоногийн дараа хийсэн компьютерын шинжилгээгээр амь хохирогчийн голтод хий хурах хам шинж байна гэж үзээд давхар цагаан мөгөөрсөн хоолойн цоорол байна гэж оношилсон юм. Харин хагалгааны дараа шинжилгээ хийгдээгүй улмаас голтын идээт, ширхэглүүрт үрэвслийг оношлох боломжгүй бай...” гэх мэдүүлэг /2-р хх- 4-5/,

-гэрч мөрдөн байцаалтад өгсөн:: ...2025 оны 04 сарын 15-нд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга амь хохирогч ийг Улаанбаатар хотын 03 дугаар шатлалын эмнэлэгт тээвэрлэх талаар хэлсэн. ийг эмнэлгийн тоног төхөөрөмжгүй машинаар тээвэрлэх боломжгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий тогтой, хүчилтөрөгчтэй тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу дараагийн шатны эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй талаар талийгаачийн ар гэрийнхэнд би хэлсэн. Талийгаачийн эгч нь “Улаанбаатар хотоос онгоц олчихлоо” гэж хэлсэн ба тухайн онгоц нь Дархан-Уул аймагт буух боломжгүй Сэлэнгэ аймагт буухаар болсон. Маргааш нь буюу 2022 оны 04 сарын 16-ны өглөө 06:00 цагийн үед манай эмнэлгийн машинаар Сэлэнгэ аймаг руу явж онгоц буух талбайд 0:00 цагийн үед очсон. Энэ хугацаанд амь хохирогчийн биеийн байдал тогтвортой бай. Тэгээд онгоцонд онгоц хөөрөөд явж байхад цэр соруулах аппарат залгах гэхэд тухайн онгоц нь тоггүй бай. Талийгаачийн амьсгалын замыг чөлөөлөх гэж амаараа соруулгын гуурс оруулж талийгаачийн нөхөртэй ээлжлэн цэр салстыг гадагшлуулж бай боловч үр дүн өгөхгүй байхаар нь шаардлагатай эм тариаг хийсэн боловч талийгаачийн зүрх зогссон. Онгоц буутал цээжинд шууд бус иллэг тасралтгүй хийж, адерналин 1 милиграмаар судд 3 минутын зайтай хийж, амьсгалыг зохиомол амьсгалын аппаратаар бүрэн удирд боловч үр дүн өгөлгүй нас бар…” гэх мэдүүлэг /2-р хх-90-91, 93-94/,

            -гэрч : …“ нь манай эрчимт эмчилгээний тасагт мэс заслын тасгаас шилжүүлж ирээд эмчилгээ хийлгэж бай. 2022 оны 04 сарын 15-ны *******:00 цагийн үед эмч над руу “маргааш надтай хамт Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэж онгоцоор явах болсон шүү, өглөө 05:00 цагт ирээрэй” гэж ярь. Ингээд өглөө нь 103 түргэний машинаар Сэлэнгэ аймаг руу яваад онгоцондоо суу. Өвчтөнийг онгоцонд суулгаад амьсгалын аппаратаа залгаад, цэр соруулах аппарат залгах гэхэд тэр онгоцонд тог байхгүй бай. Тэгээд замдаа өвчтөний бие муудаад нас бар... цөсний чулуу авхуулах хагалгаа хийх үед би мэдээгүйжүүлэх сувилагчаар орсон. Хагалгааны үеэр ******* эмч 6.5 номерын интубацийн гуурс тавь...” гэх мэдүүлэг /2-р хх-106, 10/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн дугаартай: Талийгаач ийн цогцост мөгөөрсөн хоолойн цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс мөгөөрсөн хоолойн цооролт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцост бусадтай тэмцэлдсэн ул мөр үгүй байна. Талийгаач нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Спиртийн зүйл цус, шээс, ходоодны шингэнд нитрид, демидрол ходоодны шингэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цуд хүчтэй хүчил, шүлт ходоодны шингэнд илрээгүй. 2022 оны 04 сарын 16-ны 16:36 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-5 цаг орчим болсон байжээ. Талийгаач нь цөсний хүүдийн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил, умайг хүзүүний архаг үрэвсэл өвчтэй байна. Талийгаач нь мөгөөрсөн хоолойн цооролт, цочмог идээт, өнгөрт үрэвслийн улмаас голт, цээж, хүзүү, нүүрний арь доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ. Мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөгөөрсөн хоолой гэмтэж цоорсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-124-139/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20******* оны 03 сарын 2-ны өдрийн дугаартай: “ийн биед цагаан мөгөөрсөн хоолойд цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арь доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрч нас баржээ....Цөсний чулуу авах дурангийн хагалгааны үед мэдээгүйжүүлгийн зорилгоор мөгөөрсөн хоолойд гуурс байрлуулах интубац ажилбар хийгдэнэ. Тухайн тохиолдолд уг ажилбарын үед цагаан мөгөөрсөн хоолой гэмтсэн байх боломжтой байна. ийн цогцост хийсэн шинжилгээ болон компьютер томографын шинжилгээнээс харахад хүзүүний 6, 7 дугаар нугалмын түвшинд урд хананд мөгөөрсөн хоолойд гэмтэл үүсэн байх боломжтой... “ гэх хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-169-213/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай: Амь хохирогч нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас, цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арь доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрсэн байх ба амьсгалын зам чөлөөлөх трахейстомийн гуурстай агаараар /онгоцоор/ тээвэрлэх үед амьсгалын замын саатлын шинж илэрч амьсгалын дутагдалд орсон ба үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. Амь хохирогч ийн эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 222.04.07-ны өдөр цөсний хүүдийг дурангийн аргаар авах ажилбарын үед мэдээгүйжүүлгийн зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлгийн явцад мөгөөрсөн хоолой гэмтсэн хүндрэл гар байна...гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн -31/

-Шинжээч өгсөн: “Мэдээгүйжүүлэх эмч ******* нь нойрсуулаг хийх үедээ интубацийн гуурсаар амь хохирогчийн мөгөөрсөн хоолойг гэмтээсэн гэж үзэж байна. Энэ нь өөрөөр мөгөөрсөн хоолой гэмтэх боломжгүй, тэнд ямар нэгэн мэс хүрээгүй, мөн цаг хугацааны хувьд хагалгааны дараа арь доор өөхлөх, хийжилт үүссэн. Мөгөөрсөн хоолой гэмтсэнээс голт руу халдвар тархан өрөвсүүлсэн. Энэ нь дээрх гэмтлийн жам ёсны хүндрэл юм” гэх мэдүүлэг /2-р хх-219-222/,

-Шинжээч мөрдөн байцаалтад өгсөн : ...Хүнийг үхэлд хүргэх шалтгаан нь эцсийн дүндээ амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас бардаг. Талийгаач нь голтын идээт өнгөрт үрэвсэл өөхлөгийн үжлээр хүндэрч нас бар бөгөөд уг өвчний шалтгааны улмаас амьсгалын дутагдалд орж нас бар бай. Учир нь голтын идээт үрэвслийн улмаас идээт үжил нь олон эрхтний дутагдал, энэ дундаас онгоцоор нисэх үед агаарын даралтын зөрүүнээс болж амьсгалын дутагдалд илүү орно. Энэ үед онгоцоор тээвэрлэхдээ хүчил төрөгчийн төхөөрөмжийн аппарат, шаардлагатай бол соруулгын аппарат авч явах ёстой. Гэхдээ шинжилгээгээр мөгөөрсөн хоолойд амьсгалын замыг таглах хэмжээний цэр салстын агууламж тодорхойлогдоогүй. Гэхдээ шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр Улаанбаатар хот руу нислэг үйлдсэн ч гэсэн уг өвчтөн эсэн мэнд дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэнэ гэдгийг хэлэх боломжгүй юм. Энэ голтын идээт үрэвсэл гэдэг нь үхэлд хүргэх маш өндөр магадлалтай өвчин юм...” гэх мэдүүлэг /3-р хх-212, 213/,

-Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: ...Яг ямар төхөөрөмж залгах болон залгуурын талаар яриагүй, зүгээр л тогны залгуур байгаа юу л гэж асуу. Онгоцны 1 дүгээр нисгэгчийн ард 2 вольт тог гаргах боломжтой тог гаргагч байгаа, би залгуур нь яг ямар байсныг одоо ахгүй байна. Манай компани зургийн нислэг хийхдээ тэр залгуурт төхөөрөмжөө залгаж тог гаргаад байдаг. Мөн хоёр нисгэгчийн голд машины тамхины асаагуур шиг залгуур байгаа. Онгоцноос 220 вольт бол гарахгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-195, 196/-гэрч : ...Би тухайн өдөр жижүүрээс бууж бай бөгөөд өглөө 07 цагт Буянт-Ухаа хуучин нисэх онгоцны буудал дээрээс нисэх онгоцноос буух өвчтөнийг тосож аваад, хүндээ үзлэг хийж үнэлээд хамгийн ойр эмнэлэг рүү тээвэрлэх тухай манай ахлах эмч хэлсэн. Би тухайн өвчтөний нэрийг хэн гэж байсныг одоо ахгүй байна. Ямар ч бай би түргэний машинтай өглөө 7 цагт онгоцны буудал дээр буугаад нэлээн удаан хүлээж 10 цагийн үед онгоц газард. Уг онгоц газардангуут өвчтөнөө хүлээн авахад авч ирсэн эмч нь зүрхэнд цахилгаан гүйдэл цохиулагч байна уу гэж хэлэхэд нь би машинд байгаа, салгах боломжгүй учир машинд ажиллуулахаас өөр арга байхгүй гэж хэлээд уг өвчтөнийг манай машин руу зөөж оруул. Ингээд авч ирсэн эмч нь удирдаж түргэн тусламжийн машин дотор цахилгаанаар цохиулах гэсэн боловч ажиллаагүй. Учир нь уг цахилгаан гүйдлээр цохиулагч нь өвчтөний зүрх нэгэнт зогссон бол ажилладаггүй бөгөөд зүрх сул хүчээр цохилж байх үед ажилладаг юм. Тухайн үед өвчтөнд хоёр удаа цахилгаанаар цохиулах гэсэн боловч ажиллаагүй. Ингээд уг өвчтөнд хийсэн лавшруулах тусламжийг зогсоож нас бар цагийг бүртгэсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-229-*******1/ болон бусад баримтуудаар эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч ******* нь амь хохирогч ийн цөсний хүүдийг дурангаар авах мэс засалд мэдээгүйжүүлэгч эмчээр оролцож нойрсуулаг хийх, амьсгалыг зохиомлоор удирдах ажиллагааг гардан гүйцэтгэж амь хохирогчийн цагаан мөгөөрсөн хоолойд 6.5 см-ийн хэмжээтэй интубацийн гуурс тавихдаа мөгөөрсөн хоолойд цоорол гэмтэл үүсгэж, уг гэмтлээс шалтгаалан хохирогчийн мөгөөрсөн хоолойнд цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арь доорх хийжилт үүсэж, улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхжилтийн хүндрэлээр хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Үүний улмаас амьсгалын замыг чөлөөлөх гуурс тавь байдлаараа тээвэрлэх явцад амьсгалын замын саатлын шинж илэрч энэ нь үхэлд нөлөөлжээ.

Дээрх гэмт хэрэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарга хэм хэмжээний акт, эмчилгээний стандартыг зөрчиж үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: хохирогчийн хувьд энэ гэмтлийг урьд нь ав гэх ямар нэгэн үндэслэл байхгүй бөгөөд түүний хоолойд оруул гаднын биет буюу гуурс тавихад үүсгэсэн гэмтэл нь хүндэрснээс хохирогч нас барах болсон үндсэн шалтгаан болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 2 дугаар зүйлд хууль тогтоомжид заа оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх стандарт технологи, эмнэлгийн тусламжийн үйлчилгээг эмч, мэргэжилтнүүд үзүүлэх үүрэгтэйг заа.

Гэтэл энэ үүргээ ******* зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзнэ.Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заа гэмт хэрэг нь тусгай субъектэд хамаарах мэргэжлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой үйлдэл байдаг.

Ямар ч эмч, мэргэжилтэн тусламж, аврал эрж ирж байгаа хэнийг ч “алъя, гэмтээе” гэсэн аа, зорилго агуулахгүй. Гагцхүү үйлдэлдээ болгоомжгүйгээр хандан хор уршиг, хохирлыг учруулж, үүний улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилнэ.

Шүүгдэгч *******н үйлдэл нь амьсгалыг зохиомлоор удирдах зорилгоор интубацийн гуурс тавихдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.3-т заа “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу MNS *******21:200 Монгол Улсын стандартын дагуу ажиллаагүйгээс цагаан мөгөөрсөн хоолойг гэмтээсэн, улмаар талийгаачийн мөгөөрсөн хоолойн цооролт нь цочмог идээт, өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арь доорх хийжилт, голтын идээт, өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжил болон хүндэрч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заа гэмт хэргийн шинжийг агуул байх тул түүний үйлдлийг энэ зүйл хэсгээр зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор удаа дараа шинжээч томилсон байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр анхны дүгнэлт буюу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн дугаартай дүгнэлтийн “Талийгаач ийн цогцост мөгөөрсөн хоолойн цооролт, баруун гуяны урд дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс мөгөөрсөн хоолойн цооролт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мэдээгүйжүүлэгч эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж мөгөөрсөн хоолой гэмтэж цоорсон байна” гэсэн хэсэгтэй ал нийлж, амь хохирогч нь мөгөөрсөн хоолойн цоорлын улмаас, цочмог идээт өнгөрт үрэвсэл, цээж, хүзүү, нүүрний арь доорх хийжилт үүсэж улмаар голтын идээт өнгөрт үрэвсэл, өөхлөгийн үхжилээр хүндэрсэн байх ба амьсгалын зам чөлөөлөх трахейстомийн гуурстай агаараар тээвэрлэх үед амьсгалын замын саатлын шинж илэрч амьсгалын дутагдалд орсон ба үхлийн шалтгаанд нөлөөлсөн гэж дүгнэснийг нотлох баримтаар үнэлж, бусад дүгнэлтүүдийг эргэлзээ үүсгэж байна гэж дүгнээд нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг нь амь хохирогчийг дараагийн шатлалын Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлэн тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй, стандарт, шаардлагад нийцсэн онгоц эсэхэд анхаараагүй, тээвэрлэлтийг хангалтгүй зохион байгуул, өөрөөр хэлбэл: цэр соруулах аппарат ажиллуулах боломжтой, хангалттай тог, үүсгүүртэй тээврийн хэрэгслээр өвчтөнийг тээвэрлээгүй нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хохирогч нас бар бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь төлбөр шаардах эрхтэй байна.

Тэрээр оршуулгын зардал болон талийгаачийг Улаанбаатар хот руу тээвэрлэж яв онгоцны зардал 41.940.450 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зардал буюу тээврийн зардал 960.000 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт сар бүр 2.612.500 төгрөг гаргуулах, хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр 3*******.136.000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.500.000 төгрөг, нийт 333.636.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь нас...-д хууль бусаар аатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруул этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруул гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заа.

Шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр эмнэлэгт эмчээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруул, эмнэлэг нь амь хохирогчийг Улаанбаатар хот руу шилжүүлэн тээвэрлэх үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуул нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн гэж оршуулгын зардал болон талийгаачийг Улаанбаатар хот руу тээвэрлэж яв онгоцны зардал 41.940.450 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон замын зардал буюу тээврийн зардал 960.000 төгрөг, нийт 42,900,540 төгрөгийг иргэний хариуцагч болох Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр 3*******.136.000 төгрөгийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, өмгөөллийн хөлс 10.500.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учир хохирол, хор уршигт хамаарахгүй гэж нийт 333.636.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөрт сар бүр 2.612.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж эргэлзээтэй, 2 агуулгатай заалтыг шийтгэх тогтоолдоо дурдыг давж заалдах шатны шүүх агуулгын хувьд дэлгэрүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, өөрийн төрүүлсэн охин ийг цаг бусаар алдаж, сэтгэл ааны хүнд хямралд орж, улмаар хуулийн байгууллагуудад нотлох баримт бүрдүүлж өгөх, цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаас дуудахад өөрөө бие даан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэр бүр оролцох боломжгүй, амь хохирогчийн ард үлдсэн бага насны хүүхдийг асардаг, улмаар охиныхоо амь хохирсонтой холбоотойгоор олон асуудал шийдвэрлүүлэхийн тулд хууль, эрх зүйн мэдлэг эзэмшсэн мэргэжлийн хүний туслалцаа зайлшгүй шаардлагатай болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнээд, түүний өмгөөлөгчтэй 20******* оны 09 сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчид 10.500.000 төгрөгийн хөлс төлснийг гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******гаас гаргуулж олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр, бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заа эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуул ял түүний гэм бурууд тохирсон, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж,   хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтыг:

-“6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 49 дугаар зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс 42.900.540 /дөчин хоёр сая есөн зуун мянга таван зуун дөч/ төгрөгийг, шүүгдэгч *******гаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн тоотод оршин суух С/-д олгосугай” гэж,

-“7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүний амь нас хохирсны гэм хорын нөхөн төлбөр, бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гарга гомдлыг хэсэгчлэн хүлээн авсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуул, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

*******ГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                        Б.ЭРДЭНЭХИШИГ

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ