| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00043/И |
| Дугаар | 320/ШШ2026/00316 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00316
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00316 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,401,668.39 төгрөг, үндсэн хүү 338,096.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,645.67 төгрөг, нийт 6,747,410.32 (зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арав) төгрөг (гучин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00043/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 6,747,410.32 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 6,401,668.39 төгрөг, үндсэн хүү 338,096.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,645.67 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.02.04. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.08.01. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: Үндсэн зээл 3,598,331.61 төгрөг, үндсэн хүү 871,193.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,561.46 төгрөг, нийт 4,471,086.94 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.06.01.
Д овогтой Э /ФД***/ нь 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр *** банктай ЗГ4905141419 тоот Дижитал тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал тэтгэврийн зээлээр 4905141419 тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000.00 (гурван сая) төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000.00 (таван сая) төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 (хоёр сая) төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Д.Э нь ЗГ4905141419 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 73 хоног хугацаа хэтрүүлэн, банкыг хохироож байна.
Зээлдэгч Д овогтой Э *** банктай байгуулсан ЗГ4905141419 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 6,747,410.32 (зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арван төгрөг гучин хоёр мөнгө) гаргуулж, *** банкинд олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** банк ХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжилсэн үндсэн зээл 6,401,668.39 төгрөг, хүү 338,096.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,645.67 төгрөг, нийт 6,747,410.32 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Э ад холбогдуулан үндсэн зээл 6,401,668.39 төгрөг, үндсэн хүү 338,096.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,645.67 төгрөг, нийт 6,747,410.32 (зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арав) төгрөг (гучин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Би *** банк ХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжилсэн үндсэн зээл 6,401,668.39 төгрөг, хүү 338,096.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,645.67 төгрөг, нийт 6,747,410.32 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлага нийт 6,747,410.32 (зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арав) төгрөг (гучин хоёр) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,909 төгрөгийн тал хувь болох 61,454.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Э аас улсын тэмдэгтийн хураамж 61,454.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 6,401,668.39 төгрөг, үндсэн хүү 338,096.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,645.67 төгрөг, нийт 6,747,410.32 (зургаан сая долоон зуун дөчин долоон мянга дөрвөн зуун арав) төгрөг (гучин хоёр) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Д.Э хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,909 төгрөгөөс 61,454.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Э аас улсын тэмдэгтийн хураамж 61,454.5 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч *** банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА