| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00039/И |
| Дугаар | 320/ШШ2026/00317 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00317
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00317 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: , *** ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Ч.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 182,753 төгрөг, нийт 772,753 (долоон зуун далан хоёр мянга долоон зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00039/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 772,753 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 182,753 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.09.07. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.09.07. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 154.875 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.12.10.
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь Ч овогтой Г той 2024 оны 09 сарын 07-ны өдөр 20240907-31020 тоот зээлийн гэрээг байгуулан, зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 сарын 04-ний өдөр 590,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.25 хувийн хүүтэй 2000738100 тоот зээлийг ХААН банкны *** тоот дансанд зээлдэгч Ч.Г шилжүүлэн авсан. Хариуцагч Ч.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 сарын 27-ны өдрийн байдлаар 2000738100 тоот зээл 2025 оны 01 сарын 03-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 590,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 327 хоног /зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 297 + 2 удаагийн сунгалтаар 327 хоног/-ийн хүү 337,628 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрний хүүнд төлсөн 154,875 төгрөгийг хасаж, нийт хүү 182,753, нийт дүн 772,753 төгрөг.
Нийт дүн 772,753 (долоон зуун далан хоёр мянга долоон зуун тавин гурав) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа зээл, зээлийн хүү бүгд 772,753 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй, төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Ч.Г т холбогдуулан үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 182,753 төгрөг, нийт 772,753 (долоон зуун далан хоёр мянга долоон зуун тавин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ...зээл, зээлийн хүү бүгд 772,753 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй, төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Г нэхэмжлэлийн шаардлага нийт 772,753 (долоон зуун далан хоёр мянга долоон зуун тавин гурав) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,096.07 төгрөгийн тал хувь болох 11,548.35 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Г оос улсын тэмдэгтийн хураамж 11,548.35 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 590,000 төгрөг, зээлийн хүү 182,753 төгрөг, нийт 772,753 (долоон зуун далан хоёр мянга долоон зуун тавин гурав) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Ч.Г хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,096.07 төгрөгөөс 11,548.35 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.Г оос улсын тэмдэгтийн хураамж 11,548.35 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА