| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/13106/И |
| Дугаар | 192/ШШ2025/10956 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/10956
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: *********тоот хаягт оршин байрлах, Э ХХК /рд: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, * Ч /рд: ***********/-д холбогдох,
210,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Э " ХХК нь 2024 онд хариуцагч О Ч-тэй холбогдож түүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай газрыг худалдан авахаар харилцан тохиролцсон. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгэлийн 2116 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1, 2.1, 3.1, 3.2-т тус тус заасны дагуу эрх шилжүүлэгч тал буюу хариуцагч О. Ч- нь "Нийслэлийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01122-А/283/2016 дугаартай захирамжаар олгогдсон нэгж талбарын 1780300164, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 3-2206001101 дугаартай Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-17060, 130 хаягт орших /шинэ хаяг/ 1199 м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн газраа 210,000,000 төгрөгөөр эрх хүлээн авагч тал буюу нэхэмжлэгч "Э " ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2116 дугаартай гэрээний 3.1.1-т заасны дагуу гэрээний зүйл болох газрын үнэ 210,000,000 төгрөгийг хариуцагчид бүрэн тел барагдуулж гэрээний үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлсэн. Тодруулбал, манай компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох "Орд Гэр" ХХК нь хариуцагч О. Ч-гийн өмчлөлийн хуулийн этгээд болох "Алтантэрэм" ХХК-д модулан хийцлэлтэй угсармал гэр барьж хүлээлгэж өгсөн ба энэ талаар бид гэрээний 3.1.1-т "төлбөрийг 2024.09.13-ны өдөр эд хөрөнгөөр төлсөн" гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, эрх хүлээн авагч болох нэхэмжлэгчийн зүгээс гэрээний зүйл болох газрын төлбөрийг бүрэн төлсөн болох нь гэрээний 3.1.1-т заасан зохицуулалтаас тодорхой харагдах юм. Харин хариуцагч нь гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний зүйл болсон газрыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Манай компаниас О.Ч-г гэрээнд заасан үүргээ биелүүлж газраа хүлээлгэж өгөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг яаралтай шилжүүлж өгөх талаар удаа дараа шаардаж мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, газраа хүлээлгэж өгөөгүй байна. Сүүлд хариуцагчтай утсаар холбогдоход "газраа шилжүүлж өгөх боломжгүй" гэж тайлбарласан, улмаар бидний хооронд маргаан үүссэн тул нэхэмжлэгчийн зүгээс 2116 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээнээс албан ёсоор татгалзсан болно. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон буюу хариуцагч нь газраа шилжүүлэхгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах эрхийн хүрээнд 210,000,000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардсан боловч хариуцагч О.Ч- нь мөн өнөөдрийг хүртэл мөнгөө буцаан шилжүүлээгүй, манай компанийг хохироож байна. Иймд арга буюу шүүхэд хандаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн 210,000,000 тегрегийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй "Э " ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Ч- надад холбогдох 210,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хүсэлт гаргаж байна. О.Ч- миний бие "Э " ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээ байгуулсан боловч газар эзэмших эрхээ шилжүүлэн өгч чадаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч О.Ч-д холбогдуулан 210,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э ” ХХК -ийн 210,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагагыг хариуцагч О.Ч- нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,207,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ч-гээс 603,975 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 603,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн 210,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ч- зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,207,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ч-гээс 603,975 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 603,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН