Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00318

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00318

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн,

Хариуцагч: А.А

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,700,996.46 төгрөг, үндсэн хүү 309,968.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,966.42 төгрөг, нийт 2,025,930.93 (хоёр сая хорин таван мянга есөн зуун гуч) төгрөг (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00037/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,025,930.93 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 1,700,996.46 төгрөг, үндсэн хүү 309,968.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,966.42 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.04.03. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.04.02. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 2,813,876 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.07.02.

Иргэн А.А нь 2024 оны 04 сарын 03-ны өдөр В38024040301 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан, 3,999,800 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар АSАҮА загварын хөргөгч, ВЕКО загварын плитка цахилгаан бараануудыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь зээлдэгч А.А д 2024 оны 04 сарын 03-ны өдөр цахилгаан бараануудыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч А.А нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,698,803.54 төгрөг, зээлийн хүү 1,109,222.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,849.74 төгрөг, нийт 2,813,876 төгрөг төлсөн. 2025 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин, 161 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.

Иймд зээлдэгч А.А тай байгуулсан В38024040301 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,025,930.93 төгрөгийн өр төлбөрийг *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

2.  Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас нэхэмжилсэн зээлийн төлбөр бүгд 2,025,930.93 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч А.А д холбогдуулан үндсэн зээл 1,700,996.46 төгрөг, үндсэн хүү 309,968.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,966.42 төгрөг, нийт 2,025,930.93 (хоёр сая хорин таван мянга есөн зуун гуч) төгрөг (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Би *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас нэхэмжилсэн зээлийн төлбөр бүгд 2,025,930.93 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлага нийт 2,025,930.93 (хоёр сая хорин таван мянга есөн зуун гуч) төгрөг (ерэн гурав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,365 төгрөгийн тал хувь болох 23,682.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А гээс улсын тэмдэгтийн хураамж 23,682.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,700,996.46 төгрөг, үндсэн хүү 309,968.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,966.42 төгрөг, нийт 2,025,930.93 (хоёр сая хорин таван мянга есөн зуун гуч) төгрөг (ерэн гурав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч А.А хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,365 төгрөгөөс 23,682.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.А гээс улсын тэмдэгтийн хураамж 23,682.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА