| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000000381 |
| Дугаар | 2025/ДШМ/64 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/64
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч /цахим/
Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/361 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 2518000000381 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 сарын 21-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.3-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 01 сарын 17-нд хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч *******ийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 00:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар гудамжны тоот хашаанд *******, ******* нартай “таксины мөнгөө өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар *******ийг зодож, эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуйнд цус хуралт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 00:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар гудамжны тоот хашаанд иргэн *******ийг “таксины мөнгөө нэхсэн” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун доод нэг, зүүн доод нэгдүгээр шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт , овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 07 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 3,090,850 /гурван сая ерэн мянга найман зуун тавь/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж,
шүүгдэгч Дархан-Уул аймаг, Дархан сумын 3,000,000 /гурван сая/ төгрөгийг,
Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 90,850 /ерэн мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгож,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Хүү бид 2 *******ийг зэрэг зодсон мэтээр шүүх үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь хүү *******ийг байхгүй байхад гэрийн хаалга нүдэж онгойлгохоор ам руу гараараа цохиод машиныхаа тэнд хөл нүцгэн түрсиктэй намайг тонгорч унгаан араас цохиж байхад хүү ирж салгасан үйлдлийг шүүх сайтар анхаарч нягталж өгсөнгүй. Иймд үйл явдал гэрчийн мэдүүлэг, бидний мэдүүлэг зэрэг нотлох баримтыг анхаарч үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай хүү *******ийг мөргөсөнд маргах зүйлгүй, би хөл нүцгэн , түрсиктэй настай хүн энэ залуу хүүхдийг дийлэхгүй, зодож чадахгүй, хүү миний дэргэд байсан бол би зодуулахгүй байх байсныг нягталж өгнө үү.
Нөгөө талаар 3 сая төгрөгийн хохирол өгөхөөс татгалзаж байна. Учир гэвэл ******* 5 сая төгрөгийг ямар ч баримтгүй нэхдэг бөгөөд үнэнийг хэлье та оролцоогүйг гэхээр 2-3 сая төгрөг өгч болох юм гээд шүүх хуралд ороход тэр хэргийн бодит байдлыг ярихгүй гүтгэснээ хэлээгүй. Түүнийг үнэнээ ярих юм гэж ойлгоод шүүхээс хохирол хэдийг өгөх вэ гэж тулгаж асуухаар 2-3 сая төгрөгийг өгч болох юм гэсэн. Энэ 2 талын бус нэг талын асуултын хариу болсон, эвлэрэл гараагүй учир хүчингүй болгон өөрчлөн, хохирлыг баримтаа бүрдүүлж гаргахад иргэний журмаар барагдуулах арга хэмжээг авч өгнө үү. Шийтгэх тогтоол аваад 2 хонож байхад ******* ээж бусад хүмүүсийн хамтаар 2 машинтай гэрт ирж дарамталж мөнгөө одоо өг, юуны чинь шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх вэ, шүүхийн тогтоол чинь юу ч биш гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээг намайг болон өмгөөлөгчийг доромжлоод явсан... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч саналдаа:
Шүүгдэгч ******* давж заалдах гомдлыг гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Гомдлын агуулгын хувьд үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, зодоонд оролцоогүй байдал нотлох баримтаар харагдана гэх агуулга явж байгаа. 3 сая төгрөгийн хохирлын баримт гарахаар нь төлнө, албан ёсоор тохиролцож гэрээ байгуулсан зүйл байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ялаас чөлөөлүүлж, хэрэгсэхгүй болгуулах үндэслэлээр гомдлыг гаргасан. Албан ёсоор эвлэрлийн гэрээ байгуулж, тохиролцоогүй учраас дээрх мөнгөн дүнг өгөх боломжгүй. Харин баримтаар үнийн дүн гарахын бол өгнө. Иймд давж заалдах гомдлын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч *******ийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгуулах, ялаас чөлөөлүүлэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй санал нэг байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч саналдаа:
Шүүх хуралдаанд дээрх нөхцөл байдлыг илэрхийлээд 5 минутын завсарлага авч, гэрээг бичгээр байгуулаад хэн аль нь гарын үсэг зурсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт тусгагдсан. Харин үнэнээ хэлье гэх асуудал огт болоогүй. *******ийн өмгөөлөгчийн зүгээс холбогдох асуудлыг хэрэгсэхгүй болгуулмаар байна. Огт зодоогүй талаар мэдүүлэг өгөөрэй гэх зүйлийг хэлж байсан. Гэхдээ ******* нь анхан шатны шүүх хуралдаанд болсон үйл явдлыг ярьсан. Худлаа хэлж ярьсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх зохих ёсны хууль зүйн дүгнэлтийг хийж, хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Уг гомдлыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Хамтарч зодсон асуудал байхгүй. Худал хэлж байна. Би нэг удаа л мөргөсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Шүүгдэгч *******, ******* нарын хувьд хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн оролцсон. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэх дүгнэлтэд хүрч байх тул шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтуудаар нотлогдсон учраас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдолд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Эрүүгийн 2518000000381 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******, *******, ******* нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалган үнэлэхэд:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 00.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар гудамжны тоот хашаанд *******, ******* нартай “таксины мөнгөө өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар *******ийг зодож, эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуйнд цус хуралт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х-2/,
Хохирогч *******ийн...”би ...гэртээ 2025 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 00 цагийн үед эхнэр хамт унтаж амарч байтал гэрийн хаалгаар манай хүү ******* архи үнэртүүлчихсэн орж ирээд араас нь танихгүй залуу орж ирсэн. Тэгээд манай хүү надаас “аав мөнгө байна уу, таксины жолоочид 20000 төгрөг өгөх гэсэн юм” гэхээр нь би “мөнгө байхгүй, та хоёр өөрсдөө учраа ол” гэж хэлээд хоёуланг нь гаргаад хаалгаа түгжсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа дахиад хаалга нүдээд байсан бөгөөд “хүүхдийнхээ таксины мөнгийг төлөөч ээ” гээд нөгөө залуу нь орилоод байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод “чи яах гээд байгаа юм бэ. Хүн унтаж амарч байна шүү дээ” гэж хэлтэл хаалганы завсраар нэг гараа оруулаад миний доод уруул хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би турсиктэйгээ гэрээс гараад тэр жолооч залуу дээр очоод “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд тэр залуу намайг хавирч унагаад дөрвөн хөллүүлж байгаад толгойн ар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авсан” гэх мэдүүлгээр /хх15-/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 381 дугаартай шинжээчийн...”1. *******ийн биед доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуйнд цус хуралт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, баруун бугалга, баруун бугуйнд цус хуралт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлтээр /хх27-28/,
Гэрч ...”...дахиад хаалга нүдээд нөгөө жолооч залуу нь “мөнгөө авъя” гээд орилоод байсан. Тэгэхээр нь манай нөхөр уурлаад “яах гээд байгаа юм бэ. Хүн унтаж амарч байхад чинь” гэж хэлээд хаалгаа нээгээд өгтөл нөгөө жолооч залуу манай нөхрийн уруул ам руу цохичих шиг болсон. Тэгээд манай нөхөр над руу эргээд хартал амнаас нь цус гарчихсан байсан бөгөөд уурлаад нөгөө жолооч залуугийн араас гэрээс гарсан. Тэгэхээр нь би санаа зовоод босож хувцсаа өмсөөд 5 минут орчмын дараа араас нь гартал нөгөө жолооч залуу манай нөхрийг 4 хөллүүлээд газар унагаачихсан толгойн ар хэсэг рүү нь гараараа цохиж байсан” гэх мэдүүлгээр /хх96-97/,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 00.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн дугаар гудамжны тоот хашаанд *******ийг “таксины мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаас зодож, түүний эрүүл мэндэд баруун доод нэг, зүүн доод нэгдүгээр шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х-2/,
Яаралтай тусламжийн хуудас/хх-21/,
Согтуурал шалгасан тэмдэглэл...”******* 0.91%”,
Согтуурал шалгасан тэмдэглэл...”******* 2.17%”,
Хохирогч *******ийн...”би 2025 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр ******* цагийн орчим өөрийн эзэмшлийн *******-******* ******* дугаартай Тоёота приус 30 тээврийн хэрэгсэлтэй Дархан сум дотор таксинд явахаар гарсан. Ингээд Дархан сум 3 дугаар баг, 7 буудал орчмоос нэг архи үнэртүүлсэн залуу суусан. Тухайн хүн машинд суугаад Буян зах дээр буулгаад өгөөч гэж хэлсэн. Ингээд Дулааны сүлжээ өнгөрөөд явж байхад чамд би 20000 төгрөг өгье, чи намайг хүргээд өгчөөч гэхээр нь би эхлээд мөнгөө өгчих тэгээд хүргээд өгье гэж хэлсэн. Тэгтэл би гэртээ харьж байгаа юм, яг очоод өгнө гэж хэлээд байхаар нь би итгээд тухайн хүний гэрийнхэн гадаа ирэхэд тухайн залуу хашаа руу орчлоо гэж хэлсэн. Тэгээд байж байгаарай гэчхээд гэр лүүгээ орсон. Тэгснээ хоёр гэрийн хооронд холхиж байснаа над дээр ирээд маргааш ирээд мөнгөө авчих, одоо өгч чадахгүйнээ гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, очоод өгнө гэсэн биз дээ гэж хэлсэн. Тэгтэл чи 20000 төгрөг дээр үхлээ юу гэж хэлээд гэр лүүгээ орсон. 5-10 минут машиндаа харж сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон. Тэгтэл тухайн залуу гэртээ зогсож байсан ба хажууд нь нэг эрэгтэй хүн хэвтчихсэн байсан. Би гэрт нь ороод таксины мөнгөө авъя, явмаар байна гэж хэлтэл хэвтэж байсан хөгшин хүн босож ирээд миний нүүр лүү гараараа цохиод зайл пизда минь гэж хэлээд намайг гэрээсээ түлхээд гаргасан. Тэгээд би гадаа гарчхаад хэзээ та нар мөнгөө өгнө тэр үед би явна гэж хэлээд машиндаа суусан. Тэгтэл тэд нар гэрээсээ гарч ирээд настай ах машины цонх хаалга онгойлгоод гараараа намайг 2-3 удаа нүүр лүү цохисон. Тэгээд намайг машинаас татсаар байгаад буулгаад тэр хоёр нийлээд намайг зодсон. Настай ах бол хажуу талаас миний нүүр лүү цохисон, машинд сууж явсан залуу бол миний хоолойг боогоод намайг үүрч авч шидээд нүүр лүү цохисон” гэх мэдүүлгээр /хх11-12/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 378 дугаартай шинжээчийн...”1.*******ийн биед баруун доод, зүүн доод 1 дүгээр шүдний булгарал, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх баруун доод 1, зүүн доод 1 дүгээр булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлтээр /хх19-20/,
Гэрч ...”би нөхөр *******ийг тайвшруулаад зогсож байх хооронд хүү ******* тэр жолоочтой зууралдаад ноцолдоод байсан. Гадаа хашаанд харанхуй байсан учраас тодорхой хараагүй. Ямарч байсан тэр жолооч залуу “шүд, шүд” гэж орилоод машиндаа суухыг нь харсан юм” гэх мэдүүлгээр /хх96-97/,
Гэрч ...”... утсаа аваад энд 2 хүн намайг зодоод байна” гэж хэлээд утас нь дахиад тасарчихсан. Тэгээд над руу видео чатаар залгаад би утсаа авсан чинь амнаас нь цус гарчихсан “энд 2 хүн намайг зодоод дайраад байна” гэсэн. Тэгээд би цагдаа дуудаач гэсэн чинь “намайг цагдаа руу залгуулахгүй зодоод дайраад байна” гэсэн , тэгээд утас нь тасарсан. ... хоёр шүдээ алган дээрээ тавьчихсан энийг хардаа миний шүдийг унагаачихлаа гэж байсан. ийн хувцас битүү шороо болчихсон байсан. Тэр зодсон аав хүү хоёрын хүүхэд нь тохиролцоод учраа ольё гээд байсан. Аав нь үүдэнд чимээгүй зогсож байсан” гэх мэдүүлэг /хх99/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хуульзүйн дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцож, тэдгээрт оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь бүрэн тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.
Шүүгдэгч ******* давж заалдсан гомдолдоо...”Хүү бид 2 *******ийг зэрэг зодсон мэтээр шүүх үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь хүү *******ийг байхгүй байхад гэрийн хаалга нүдэж онгойлгохоор ам руу гараараа цохиод машиныхаа тэнд хөл нүцгэн түрсиктэй намайг тонгорч унгаан араас цохиж байхад хүү ирж салгасан үйлдлийг шүүх сайтар анхаарч нягталж өгсөнгүй. Иймд үйл явдал гэрчийн мэдүүлэг, бидний мэдүүлэг зэрэг нотлох баримтыг анхаарч үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай хүү *******ийг мөргөсөнд маргах зүйлгүй, би хөл нүцгэн , түрсиктэй настай хүн энэ залуу хүүхдийг дийлэхгүй, зодож чадахгүй, хүү миний дэргэд байсан бол би зодуулахгүй байх байсныг нягталж өгнө үү. Нөгөө талаар 3 сая төгрөгийн хохирол өгөхөөс татгалзаж байна. Учир гэвэл ******* 5 сая төгрөгийг ямар ч баримтгүй нэхдэг бөгөөд үнэнийг хэлье та оролцоогүйг гэхээр 2-3 сая төгрөг өгч болох юм гээд шүүх хуралд ороход тэр хэргийн бодит байдлыг ярихгүй гүтгэснээ хэлээгүй. Түүнийг үнэнээ ярих юм гэж ойлгоод шүүхээс хохирол хэдийг өгөх вэ гэж тулгаж асуухаар 2-3 сая төгрөгийг өгч болох юм гэсэн. Энэ 2 талын бус нэг талын асуултын хариу болсон, эвлэрэл гараагүй учир хүчингүй болгон өөрчлөн, хохирлыг баримтаа бүрдүүлж гаргахад иргэний журмаар барагдуулах арга хэмжээг авч өгнө үү. Шийтгэх тогтоол аваад 2 хонож байхад ******* ээж бусад хүмүүсийн хамтаар 2 машинтай гэрт ирж дарамталж мөнгөө одоо өг, юуны чинь шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээх вэ, шүүхийн тогтоол чинь юу ч биш гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээг намайг болон өмгөөлөгчийг доромжлоод явсан” гэх агуулга бүхий гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь: шүүгдэгч ******* нь өөрийн хүү *******тай хохирогч *******ийг “таксины мөнгө нэхлээ” гэдгээр шалтаглан зодох талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй ч, үйлдлээрээ санаатай нэгдэж хүний халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж хохирол учруулсан болох нь хохирогч *******т хууль сануулан авсан мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хэргийн үйл баримтыг тогтоож, эцэслэн шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээ хангалттай байх ба анхан шатны шүүхээс хийсэн хэргийн үйл баримт, бодит байдал, шүүгдэгч нарт оногдуулсан ялын талаарх хуульзүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэх, буруутгах, хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч ******* нь өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр “Newsilenna” шүдний эмнэлэгт үзүүлсэн байх ба дээд 1, доод 1 дүгээр шүдний эмчилгээ, имплант шүд хийлгэхэд гарах зардлыг урьдчилан дүгнэлт гаргуулж, төлбөрийн төлөвлөгөөг гаргажээ.
Дээрх төлбөрийн талаар хохирогч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгээс өмнө харилцан тохиролцож, хоёр сарын хугацаанд 3000000 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Хүсэл зоригийн илэрхийллээ бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба анхан шатны шүүх эвлэрлийг хүлээн авч, шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/361 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/361 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******ГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
З.ТӨМӨРХҮҮ