| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01804/И |
| Дугаар | 320/ШШ2026/00264 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2026/00264
| 2026 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2026/00264 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: *** кредит ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: О.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,640,000 төгрөг, зээлийн хүү 550,231.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,177.61 төгрөг, бусад зардал 16,400 төгрөг, нийт 2,284,809.23 (хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун ес) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 320/2025/01804/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,284,809.23 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 1,640,000 төгрөг, зээлийн хүү 550,231.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,177.61 төгрөг, бусад 16,400 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.05.23. Гэрээ дуусгавар болох огноо: 2026.05.23. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 0 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.06.23.
Зээлдэгч О овогтой Б нь 2025 оны 05 сарын 23-ны өдөр №00598 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг *** кредит ББСБ ХХК-тай байгуулж нийт 1,640,000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч О овогтой Б нь дээрх гэрээний дагуу дараах зээлүүдийг авсан байна.
| № | Зээл олгосон огноо | Зээл олголтын дугаар | Зээлийн хэмжээ | Зээлийн хугацаа | Зээлийн хүү /сараар/ | Зээлийн хүү /жилээр/ |
| 1 | 2025/05/23 | 1000001055 | 1,640,000 | 60 хоног | 6,5% | 78% |
Зээлдэгч О овогтой Б нь дээрх зээлүүдийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Үүнд:
| № | Зээлийн дугаар | Хугацаа хэтэрсэн хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Үндсэн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Үйлчилгээний шимтгэл | Нийт төлбөл зохих дүн |
| 1 | 1000001055 | 127 | 1,640,000 | 550,231.62 | 78,177.61 | 16,400 | 2,284,809.23 |
|
|
|
|
|
| Нийт | 2,284,809.23 | |
Иймд хариуцагч зээлдэгч О овогтой Б гээс *** кредит ББСБ ХХК-тай байгуулсан №00598 тоот зээлийн гэрээний дагуу авсан 1000001055 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2,284,809.23 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, *** кредит ББСБ ХХК-д олгуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь)
2. Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би ажил хийж байх хугацаандаа апплейкшний зээл авсан нь үнэн. Ажилгүй болоод зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо ажилтай болсон. Зээлийн төлбөр бүгд 2,284,809.23 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 48 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК нь хариуцагч О.Б д холбогдуулан үндсэн зээл 1,640,000 төгрөг, зээлийн хүү 550,231.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,177.61 төгрөг, бусад зардал 16,400 төгрөг, нийт 2,284,809.23 (хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун ес) төгрөг (хорин гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч О.Б ...апплейкшний зээл авсан нь үнэн. Ажилгүй болоод зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо ажилтай болсон. Зээлийн төлбөр бүгд 2,284,809.23 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч О.Б нэхэмжлэлийн шаардлага нийт 2,284,809.23 (хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун ес) төгрөг (хорин гурав) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,507 төгрөгийн тал хувь болох 25,753.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б гээс улсын тэмдэгтийн хураамж 25,753.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,640,000 төгрөг, зээлийн хүү 550,231.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,177.61 төгрөг, бусад зардал 16,400 төгрөг, нийт 2,284,809.23 (хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун ес) төгрөг (хорин гурав) мөнгийг төлөхөөр хариуцагч О.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,507 төгрөгөөс 25,753.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б гээс улсын тэмдэгтийн хураамж 25,753.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА