Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2026/00265

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2026/00265

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Х.М

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,978,400.61 төгрөг, зээлийн хүү 3,272,549.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,857.12 төгрөг, бусад төлбөр 39,592.45 төгрөг, нийт 14,462,400.11 (арван дөрвөн сая дөрвөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуу) төгрөг (арван нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00008/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 14,462,400.11 төгрөг. Энэхүү мөнгөн дүнд: Үндсэн зээл 10,978,400.61 төгрөг, зээлийн хүү 3,272,549.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,857.12 төгрөг, бусад төлбөр 39,592.45 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2024.11.07. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо 2025.04.30.

Зээлдэгч Х.М нь манай компанитай 2024 оны 11 сарын 07-ны өдөр L100049350 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 11 сарын 07-ны өдөр 7807594147 зээлийн дансны дугаартай, 1,891,000.00 /нэг сая найман зуун ерөн нэгэн мянга/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5891212378 банкны тоот дансанд, 2024 оны 11 сарын 07-ны өдөр 7100235572 зээлийн дансны дугаартай, 9,970,000 /есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5891212378 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 11 сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 1,323,697.83 /нэг сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун ерөн долоон төгрөг наян гурван мөнгө/, шимтгэл 33,092.45 /гучин гурван мянга ерөн хоёр төгрөг дөчин таван мөнгө/, үндсэн хүү 438,669.83 /дөрвөн зуун гучин найман мянга зургаан зуун жаран есөн төгрөг наян гурван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 75,983.89 /далан таван мянга есөн зуун наян гурван төгрөг наян есөн мөнгө/, нийт 1,871,444.00 /нэг сая найман зуун далан нэгэн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг/

2. 2024 оны 11 сарын 07-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 9,654,702.78 /есөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга долоон зуун хоёр төгрөг далан найман мөнгө/, үндсэн хүү 2,833,880.10 /хоёр сая найман зуун гучин гурван мянга найман зуун наян төгрөг арван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 95,873.23 /ерөн таван мянга найман зуун далан гурван төгрөг хорин гурван мөнгө/, нийт 12,584,456.11 /арван хоёр сая таван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун тавин зургаан төгрөг арван нэгэн мөнгө/.

Иймд зээлдэгч Х.М эс үндсэн зээлийн төлбөрт 10,978,400.61 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,272,549.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,857.12 төгрөг, шимтгэл 33,092.45 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 14,462,400.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-11 дэхь тал)

2. Хариуцагч Х.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 14,462,400.11 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацаанд хуваан төлөөд дуусгана гэжээ. (хавтаст хэргийн 26 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Х.М д холбогдуулан үндсэн зээл 10,978,400.61 төгрөг, зээлийн хүү 3,272,549.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,857.12 төгрөг, бусад төлбөр 39,592.45 төгрөг, нийт 14,462,400.11 (арван дөрвөн сая дөрвөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуу) төгрөг (арван нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Би *** ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 14,462,400.11 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэгч талтай ярилцаад боломжит хугацаанд хуваан төлөөд дуусгана гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Х.М нэхэмжлэлийн шаардлага нийт 14,462,400.11 (арван дөрвөн сая дөрвөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуу) төгрөг (арван нэг) мөнгийг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,262 төгрөгийн тал хувь болох 115,131 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.М эс улсын тэмдэгтийн хураамж 115,131 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 10,978,400.61 төгрөг, зээлийн хүү 3,272,549.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 171,857.12 төгрөг, бусад төлбөр 39,592.45 төгрөг, нийт 14,462,400.11 (арван дөрвөн сая дөрвөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуу) төгрөг (арван нэг) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Х.М хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,262 төгрөгөөс 115,131 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.М эс улсын тэмдэгтийн хураамж 115,131 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА