Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 258

 

  2018       09           11                                                    2018/ШЦТ/258

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1821000267 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1978 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн *******эрлэн сумын  дугаар баг Ялалтын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн *******эрлэн сумын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж  Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын 3 жилийг нэмж, бүгд эдлэх 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны  дүгээр сарын 29-ний өдөр 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнссэн суллагдсан, Дорнод аймгийн *******эрлэн сумын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн  дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Баянгол, *******ан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, ЖЖрегистрийн дугаартай, ******* овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн *******эрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч *******ийн гээгдүүлсэн *******аан банкны виза картаас 710,000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

*******охирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16/

-Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн *******эрлэн сумын 7 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч *******ийн гээгдүүлсэн *******аан банкны виза картаас 710,000 / долоон зуун мянга/ төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******-гийн хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн орчим Төрийн банкны зүүн талын зам дээрээс *******аан банкны виза карт олсон. ...Би тухайн картнаас 710,000 төгрөг авсан...”” гэх мэдүүлэг /хх-ийн 29/, түүнийг давхар нотолж баталсан хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өглөө *******эрлэн сумын 7 дугаар багт байх гэрээсээ үүрээр 05 цагийн үе гараад ажил дээрээ ирээд явган хүний матрас аваад “То Ван” зочид буудал Иогийн дасгалд суучихаад 07 цагийн үед ажил дээрээ ирсэн ирээд удаагүй байж байтал утсанд “Тэгш тал” дэлгүүрээс 10,000 төгрөгийн худалдан авалт хийсэн тухай мессэж ирсэн. Дахин утсанд 500,000 төгрөгийн зарлага ирэхээр нь *******аан банкны танидаг хүнээсээ залгаж асуухад 18001917 дугаар руу залгаж дансаа хаалга гэж хэлсэн бөгөөд тухайн үед дахин утсанд 200,000 төгрөгийн зарлага гарсан талаар мэдээлэл ирсэн. Улмаар ажил цуглахаар нь цагдаагийн байгууллагад хадсан. Цагдаагийн хамт банкны камерын бичлэг шүүхэд 2 дугаар багийн иргэн Т гэх хүн картыг минь олж данснаас мөнгө авсан гэдэг нь тогтоогдсон. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн гэх залуугийн ах дүү нар нь цагдаа Болдоод миний хохирлын мөнгийг өгсөн байсан. Улмаар цагдаа Болдоо надад 860,000 төгрөг хүлээлгэн өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн гээгдэл *******аан банкны виза картыг мэдсээр байж 710,000 төгрөгийг авч завшсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, /хохирогчид 860,000 төгрөг өгсөн/ хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

*******эрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО******* нь:    

 

1.Шүүгдэгч ******* овогт *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 860,000 төгрөг өгсөн/, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD бичлэг 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭН*******БААТАР