| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00080/И |
| Дугаар | 320/ШШ2026/00355 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2026/00355
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2026/00355 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ***ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Д.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 278,254.81 төгрөг, үндсэн хүү 149,329.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.14 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 457,115.41 (дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун арван тав) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00080/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн ажилтан Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 457,115.41 төгрөг. 2082263 тоот гэрээний үүрэгт: Үндсэн зээл 278,254.81 төгрөг, үндсэн хүү 149,329.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.14 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2023.12.25. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.12.17. Буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн: 319,493.85 төгрөг. Үүнд үндсэн зээл 220,202.50 төгрөг, үндсэн хүү 85,568.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622.85 төгрөг. Гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2024.12.25.
Хариуцагч Д гийн Д нь ***ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2023 оны 12 сарын 25-ны өдөр 2082263 тоот ***кредит үйлчилгээний гэрээг байгуулж, 321,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ***аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдөж эхэлсэн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
2082263 тоот ***кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 278,254.81 төгрөг, үндсэн хүү 149,329.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.14 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 457,115.41 төгрөгийг хариуцагч Д гийн Д оос гаргуулах гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би ***ББСБ ХХК-аас нэхэмжилж байгаа 457,115.41 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ББСБ ХХК нь хариуцагч Д.Д ид холбогдуулан үндсэн зээл 278,254.81 төгрөг, үндсэн хүү 149,329.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.14 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 457,115.41 (дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун арван тав) төгрөг (дөчин нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ...***ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 457,115.41 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлага нийт 457,115.41 (дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун арван тав) төгрөг (дөчин нэг) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,703.40 төгрөгийн тал хувь болох 7,851.7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д оос улсын тэмдэгтийн хураамж 7,851.7 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ***ББСБ ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 278,254.81 төгрөг, үндсэн хүү 149,329.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,331.14 төгрөг, шимтгэл 1,200 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 457,115.41 (дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун арван тав) төгрөг (дөчин нэг) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Д.Д хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,703.40 төгрөгөөс 7,851.7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д оос улсын тэмдэгтийн хураамж 7,851.7 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ***ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА