| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0206/э |
| Дугаар | 2018/ШЦТ/225 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Иргэдийн төлөөлөгч *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1821000000208 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *******, Дорнод аймгийн ******* суманд *******..... оны ******* сарын *******-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:**************..../, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын **************************** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 сарын 19-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газар хохирогч *******гийн хэвлийн тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би олон жил уулзаагүй найз тай уулзахаар гэрт нь очсон. Би очихдоо 2 шил архитай очсон. Сүүлд 4 шил архи авчраад нийт 6 шил архи уусан. Тэгээд нилээн их согтолттой байсан болохоор яаснаа сайн мэдэхгүй байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд орой , хоёр /цагийг нь санахгүй байна гэх/ 5 шил архитай сумын төвөөс ирээд бид гурав 1 шил архи хувааж уугаад байж байхад надад хандаж “би явлаа ажилтай болчихлоо” гэхээр нь нэг шил архи өгөөд явуулсан. г явсны дараа согтоод унтаад өгөхөөр нь би ганцаараа дахин нэг шил архи уугаад унтаад өгсөн. Тэгээд 2018 оны 05 сарын 29-ний өглөө /цагийг нь сайн санахгүй/ гийн эхнэр ирээд г авч явах гэсэн боловч явахгүй байсан бөгөөд эхнэр нь удалгүй яваад өгсөн. Удалгүй байж байсан чинь ирсэн. Бид 3 үлдэгдэл 2 шил архиа хуваагаад ууж байхад яваад өгсөн гэж хальт санаж байна. Тэгээд би тай яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь хутга барьсан гийн гэдэс нь гарчихсан байдалтай байсан. Тэгээд гэнэт сэргээд гараа харсан чинь өөрийнхөө хутгыг барьсан газарт маань байж байсан...би яг тодорхой сайн санахгүй байна нэг мэдсэн чинь өөрийнхөө ясан иштэй тонгоргоор г хутгалсан байсан...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. /хх 42-43/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд маргааш өглөө /хэдэн цагт сэрсэн талаар мэдэхгүй байна гэх/ сэрсэн чинь Б ганцаараа байсан бөгөөд бид хоёр үлдсэн 2 шил архиа хувааж ууцгаасан. Нэг мэдсэн чинь аймгийн төвийн эмнэлэгт ирсэн байсан. Миний хальт санаж байгаагаар бол бид хоёр муудалцаж байсан бөгөөд яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. ...Шинжээчийн 409 тоот дүгнэлтэд ямар нэгэн санал хүсэлт байхгүй санал нийлж байна...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...би шүүх хуралд оролцохгүй...” гэжээ. /хх 13/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд маргааш нь буюу 2018 оны 05 сарын 29-ний өглөө 08 цагийн орчим ахын нүүлгэлтэнд туслах зорилгоор очсон. Очсон чинь Б, хоёр дахин нэг шил архи задласан, нэлээд согтсон байдалтай сууж байхаар нь би цуг сууж 2 хундага аваад худаг руу мал услахаар явсан юм. Малаа усалчихаад эргэж ирсэн чинь Б, хоёр маргалдаад барьцалдаж . /яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна/ Тэгэхээр нь юм бодолгүй бие засахаар яваад эргээд ирсэн чинь ах “чи намайг яагаад хутгалчихав аа” гэж Б-д хашгираад хэлж байсан. Тэгээд очоод харсан чинь хэвлийн тус газарт нь хутгаар хутгалсан байдалтай, Будрагчаа ах хутгаа барьсан зогсож байсан...” гэжээ. /хх 16-17/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 409 тоот дүгнэлтэд: “1.*******гийн биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 34/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 39-д: “1.******* сэтгэцийн хувьд эрүүл байна. 2.******* хэрэг хариуцах болон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ. /хх 27/
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч саналдаа: ******* нь энэ гэмт хэрэгт гэм буруутай болох нь нотлогдсон байна гэв.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээр дурдсан болон хохирогч ******* /хх 18-19/, шүүгдэгч ******* /хх 14-15/, гэрч /хх 21/, /хх 20/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 7-8/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 10/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 33/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газар хохирогч *******гийн хэвлийн тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн мэдүүлсэн “...Би тай яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь хутга барьсан, гийн гэдэс нь гарчихсан байдалтай байсан. Тэгээд гэнэт сэргээд гараа харсан чинь өөрийнхөө хутгыг барьсан газарт маань байж байсан...Нэг мэдсэн чинь өөрийнхөө ясан иштэй тонгоргоор г хутгалсан байсан...” /хх 42-43, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******гийн “...Миний хальт санаж байгаагаар бол бид хоёр муудалцаж байсан бөгөөд яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...Нэг мэдсэн чинь Б миний хэвлийн тус газарт хутгалсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 13/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч гийн “...Малаа усалчихаад эргэж ирсэн чинь Б, хоёр маргалдаад барьцалдаж байсан /яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна/... ах “чи намайг яагаад хутгалчихав аа” гэж Б-д хашгираад хэлж байсан. Тэгээд очоод харсан чинь хэвлийн тус газарт нь хутгаар хутгалсан байдалтай Б ах хутгаа барьчихсан зогсож байсан...” /хх 16-17/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэгийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6, 7-8/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-9/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 10/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдад зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан *******-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол нь түүний хэвлийн тус газарт хутгаар хутгалсан шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч *******-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт гарсан зардалтай холбогдуулж шүүхийн шатанд 533583 төгрөгийн баримт ирүүлсэн боловч шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй ба энэ тогтоолоор шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.
Хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүнрдүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчид гэм хорын хохирлын хор уршигт төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын...доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй эвхдэг хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн **************... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******-г 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821000000208 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй ба шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах тслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 08 сарын 09-ний өдрөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхдэг шар иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн *********************. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Б.ЭНХБААТАР