| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/02150/И |
| Дугаар | 320/ШШ2026/00379 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2026/00379
| 2026 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2026/00379 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 320/2025/02150/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд элсэн орж, хонь маллаж байгаад 1989 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж, 1991 онд цэргийн албанаас халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход ажилласан үеийн тушаал олдохгүй, нийгмийн даатгалын байгууллагаас ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй гэх шалтгаанаар шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Би 1991-2000 онд улсаас нөхөн олгосон жилийг тооцуулсан. Би хүсэлтийн шаардлагаа дараахь байдлаар тодруулж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/812 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай №17 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/312 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтууд өгсөн. (хавтаст хэргийн 2-10, 26 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Т гийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр З.М , О.П нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14, 15-17, 22-25 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Т нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж , шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч Б.Т Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Тушаах нь: 1. Ерөнхий боловсролын сургуулиас МХЗЭ-ийн илгээлтээр МАА-д хуваарилагдан ирсэн 30 сурагчдыг хонин суурьт 13, үхрийн суурьт 5, ямаачин 3, саальчин 5, туслах үйлдвэр тэжээлийн ажилчин 4 тус тус хуваарилан нэгдүгээр хавсралтаар баталсугай. 2. Дээрх хүмүүсийг хүлээн авч 7 дугаар сарын 01-нээс эхлэн ажилд нь оруулж хөлсийг сар бүр 10 хувийн нэмэгдэлтэй олгож байхыг...үүрэг болгосугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №17 дугаар тушаал, тус тушаалын Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулиас МАА-д ажиллах МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд хуваарилсан 17-р тушаалын 1 дүгээр хавсралт 1986-6-17...21. Б Т , бригад: 1, хэний суурьт, халамжлан хүмүүжүүлэгч нь: Б , ямар ажилд: хоньчин... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 01. Ажилд орсон он сар өдөр: 1986-07-01. Эрхэлсэн ажил: Соёл нэгдлийн 1-р бригадад хоньчноор томилов. Соёл нэгдлийн даргын 1986-06-20-ны өдрийн 17 дугаар тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Тус сумын Эмт 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан Б ын Т гийн ажилласан жил нь Соёл нэгдлийн 70 дугаар дансны 1987 он 3 дугаар хэсгийн малчдын цалин хөлсний 18-д, 1988 он 2 дугаар хэсгийн малчдын цалин хөлсний 66-д, 1989 он Эмт 1 дүгээр бригадын малчдын цалин хөлсний 120-д бичигдсэн байна гэх бичилттэй 3/312 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Т гийн 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 6, 7-10 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Б . 6. Нэр: Т ...14. Ажилладаг байгууллага: Баянзүрх 2-р хэсэг. Ажилд орсон он: 1988, цех, тасаг бригад: Эр хэсэгт, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум: Баянзүрх...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.09.26 ... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21 дэхь тал)
Гэрч З.М гийн ...Б.Т нь 1986 онд 8-р анги төгссөн. Тэгээд ээжийнхээ хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 07 сарын үеэс 1989 оны намар цэргийн албанд татагдах хүртэл хоньчноор ажиллаж байсан...1989-1991 онд цэргийн алба хаасан. 2 жил...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 07 сараас 1988 оны 09 сар хүртэл малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Б.Т малаа маллаад үлдсэн, миний дараа жил нь цэрэгт явж, 2 жил алба хаагаад, намайг халагдаж ирсний дараа жил 1991 онд халагдаж ирж байсан... гэх мэдүүлэг, гэрч О.П ийн ...Б.Т нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 07 сарын үеэс 1989 оны 9, 10 сар хүртэл малчнаар ажиллаж байсан...1989-1991 онд цэргийн алба хаасан...Тасраагүй мал маллан ажиллаж байсан...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1-р багт малчнаар 1976 оноос 1979 онд, 1982-1992 онд ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Нэхэмжлэгч Б.Т гийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Т өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б.Т гийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй байна. (хавтаст хэргийн 15-16, 26 дахь тал)
5. Нэхэмжлэгч Б.Т д холбогдох зарим тушаал байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1989 оны тушаал шүүж үзэхэд Б.Т г малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 10/812 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хавт овогт Б ын Т гийн, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА