Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 319/ШШ2026/00104

 

 

 

 

 

 

 

 

2026           02           25                                             319/ШШ2026/00104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х******* аймаг дахь сум дундын ******* шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Х******* аймгийн М******* сумын З******* ******* багт оршин суух, Ж******* овогт Н*******гийн З*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.З*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Н.З******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1984 онд 4 дүгээр ангиа төгсөөд хөдөө гарч, эцэг эхийн хамт Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд сайн дураар мал маллаж эхэлсэн. Тийнхүү 15 наснаасаа буюу 1986 оны 01 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн дэвтэр нээлгэн 1992 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сараас эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Х******* аймгийн М******* сумын Б******* ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1138 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х******* аймгийн М******* сумын З******* ******* бригадын Н******* гэх нэртэй 1987, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Х******* аймгийн М******* сумын З******* ******* бригадын 1990-1993 онуудын З******* гэх нэртэй 70 дугаар дансны хуулбарууд, Х******* аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хуулбар, ХААТР-1 (А), ХААТР-15 (А) маягтын хуулбарууд, Н.З*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа,  Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4. Шүүхээс Х******* аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х******* аймгийн Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай захирамжийн хуулбар, түүний хавсралт, Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай албан бичиг, Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн 27/67 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.З*******гийн нэр дээрх ХААТР-21 (А), ХААТР-1 (А), ХААТР-15 (А) маягтууд, Х******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, иргэн Х.Эийг гэрчээр асууж авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх х*******т цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Н.З*******гийн шүүхэд гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3. Шүүхээс хавтаст х*******т авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Н.З******* нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Х******* аймгийн М******* сумын Б******* ******* ХК-д малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:

3.1. Х******* аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1138 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х******* аймгийн М******* сумын З******* ******* бригадын Н******* гэх нэртэй 1989 оны 70 дугаар дансанд “Н*******, З*******” гэх нэрс бичигдэж, тэдгээрт цалин хөлс олгож байсан талаар бичилт хийгдсэн,

Х******* аймгийн М******* сумын З******* ******* бригадын 1990-1993 онуудын З******* гэх нэртэй 70 дугаар дансны хуулбаруудад түүнд цалин хөлс байсан талаар тус тус бичилт хийгдсэн байна.

3.2. 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээсэн, Н.З*******гийн нэртэй хөдөлмөрийн дэвтэрт

-Эрхэлсэн ажил № хэсэгт “01” гэж, “Ажилд орсон гарсан он” хэсэгт “1988” гэж “сар” хэсэгт “10” гэж, “өдөр” хэсэгт “20” гэж, “Ажилд томилогдсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ” хэсэгт “Нэгдлийн зөвлөлийн 10-р тогтоолоор тэмээчингээр” гэж, “Тогтоол, тушаалын он сар өдөр дугаар” хэсэгт “1988-10-20 н.з-ийн 10-р тогтоолоор” гэж, мөн дэвтрийн 1986-1990 онуудад цалин авч байсан талаарх бичилт,

1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн, Н.З*******гийн нэртэй хөдөлмөрийн дэвтэрт

-Эрхэлсэн ажил № хэсэгт “01” гэж, “Ажилд орсон гарсан он” хэсэгт “1991” гэж “сар” хэсэгт “03” гэж, “өдөр” хэсэгт “28” гэж, “Ажилд томилогдсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ” хэсэгт “З******* ******* бригадад тэмээчнээр” гэж, “Тогтоол, тушаалын он сар өдөр дугаар” хэсэгт “нэгдлийн даргын 1991-03-28-ны 24 тоот тушаалаар” гэж, мөн дэвтрийн 1991-1994 онуудад цалин авч байсан талаарх бичилт хийгджээ.

3.3. Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн 27/67 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.З*******гийн нэр дээрх ХААТР-1 (А) маягтад  “Н******* З*******...” гэж, ...“14.Ажилладаг байгууллага Б******* ******* нэгдэл, ажилд орсон он 1988, цех, тасаг, бригад Дуутын хэсэг, эрхэлдэг ажил нэгдэлд тэмээчин” гэж,

-ХААТР-15 (А) маягтад “...4.Н******* З*******” гэж, ...14.эрхэлдэг ажил малчин” гэж  тус тус бичилт хийгджээ.

3.4. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан, гэрч Х.Ээ “Би 4 анги төгсөөд сургуулиасаа завсардсан. Түүнээс хойш мал маллаж байна. 1968 онд Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1973 онд цэргийн албанд татагдаад, 1976 онд цэргийн албанаас халагдаж ирээд мөн тус нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл ажилласан. Би насаараа мал маллаж амьдарч байна. ...Н.З******* мөн 4 анги төгсөөд сургуулиас гарсан. Сургуулиас гараад Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн ба тэмээ *******дуу малладаг байсан...” гэх мэдүүлэг өгсөн байна. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

4. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, х*******т авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Харин хүсэлт гаргагчийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг х*******сэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээсэн, Н.З*******гийн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн “Эрхэлсэн ажил № хэсэгт “01” гэж, “Ажилд орсон гарсан он” хэсэгт “1988” гэж “сар” хэсэгт “10” гэж, “өдөр” хэсэгт “20” гэж тус тус бичигдсэн, мөн Н.З*******гийн нэр дээрх ХААТР-1 (А) маягтад  “Н******* З*******...” гэж, ...“14.Ажилладаг байгууллага Б******* ******* нэгдэл, ажилд орсон он 1988 гэж тусгагдсан байх бөгөөд хүсэлт гаргагч Н.З******* нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн малчнаар томилогдож ажилласан гэж дүгнэж байх тул түүнийг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэх хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн х*******т хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст х*******т авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Н.З*******г 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн М******* сумын Б******* ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг х*******сэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж******* овогт Н*******гийн З*******гийн 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х******* аймгийн М******* сумын Б******* ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлага болох 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Х******* аймгийн М******* сумын Б******* ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг х*******сэхгүй болгосугай.

2. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ТАСХЫН