| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2026/00037/И |
| Дугаар | 319/ШШ2026/00106 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 319/ШШ2026/00106
2026 02 25 319/ШШ2026/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Х******* аймгийн Б******* сумын Ц******* ******* багт оршин суух, М******* ургийн овогт А*******н К*******н хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэснийг А.К******* болохыг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч А.К*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.К******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Одоо малчны тэтгэвэрт гарах гэсэн боловч Х******* аймгийн Б******* сумын мал тооллогын 1996 оны бүртгэлд миний нэрийг А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэж үсгийн алдаатай бичигдсэн тул 1996, 1997, 2000 онуудад мал маллаж малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Х******* аймгийн Б******* сумын мал тооллогын 1996 оны бүртгэлд миний нэрийг А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэж үсгийн алдаатай бичигдсэн тул тухайн баримтуудад буруу бичигдсэн нэрийг А.К******* болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай тогтоол, А.К*******н 1995-1997, 2000 онуудын мал тооллогын баримтууд, Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 0778541 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэн М.С, Ч.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 сарын 05-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж, тодруулсан шаардлага, Төрсний бүртгэлийн лавлагаа, Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
4. Шүүхээс Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, Х******* аймаг, хот, районоос 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн 27/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.К*******н нэр дээрх ХААТР-21 (А), ХААТР-1 (А), ХААТР-13 (А) маягтууд, иргэн Ч.Быг гэрчээр асууж авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх х*******т цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.К*******н шүүхэд гаргасан “1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэснийг А.К******* болохыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажилл*******ы журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу 1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэснийг А.К******* болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст х*******т авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар 1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэсэн нь А.К******* болох нь тогтоогдож байна. Үүнд:
3.1. 2025 оны 11-р сарын 27-ны өдрийн CVL2584000001004246 дугаартай Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавл*******д “Өөрчлөхийн өмнөх мэдээлэл” хэсэгт “Регистрийн дугаар , Овог М*******, Эцэг, эхийн нэр А, Өөрийн нэр К” гэжээ.
3.2. Х******* аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар баримтад “Овог нэр хэсэгт А******* К*******” гэж, “Төрсөн он, сар, өдөр, нас хэсэгт 1968-12-14” гэж, “Үндсэн захиргаа хэсэгт Х******* аймаг Х******* сум” гэж, “Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох хэн, хэн, хэдэн настай хаана ямар ажилтай хэсэгт “Ам бүл 9, Аав А******* 62, Ээж Б 51 настай малчин. 2 дүү сургуульд 3 дүү гэрт” гэж бичилт хийгджээ.
3.3. Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 22-ны өдрийн 27/68 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.К*******н нэр дээрх ХААТР-1 (А) маягтад “...РД ” гэж, “Овог М*******” гэж, “Эцгийн нэр А*******” гэж, “Нэр К*******” гэж, ...17.Эцэг, эх, эхнэр, нөхөр, 16 насны хүртэлх хүүхэд” хэсэгт “Эцэг Х А*******” гэж, “Эх А Б” гэж,
-ХААТР-13 (А) маягтад “...Өөрчлөхийн өмнөх овог, эцгийн нэр А” гэж, “нэр К*******” гэж, “...Шинэ овог, эцгийн нэр М******* А*******” гэж, “Шинэ нэр К*******” гэж, ...Эхийн нэр Б” гэж тус тус бичилт хийгджээ.
3.4. 2026 оны 02-р сарын 24-ны өдрийн CVL2584000001000525 дугаартай Төрсний бүртгэлийн лавл*******д “регистрийн дугаар ” гэж, “Овог М*******” гэж, “Эцэг, эхийн нэр А” гэж, “Өөрийн нэр К” гэж, ... “Эхийн нэр Б” гэжээ.
3.5. 2026 оны 02-р сарын 24-ны өдрийн CVL2584000001000526 дугаартай Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавл*******д “Өөрчлөхийн өмнөх мэдээлэл” хэсэгт “Регистрийн дугаар , Овог М*******, Эцэг, эхийн нэр А, Өөрийн нэр К*******” гэж тус тус бичилт хийгджээ.
Дээрх баримтуудаас дүгнэхэд түүний нэр дээрх баримтууд нь бүгд нэрийн зөрчилтэй буюу К, К*******, К******* гэх мэтээр өөр өөрөөр бичигдсэн хэдий ч түүний эцгийн нэр А*******, эхийн нэр Б нь өөрөөр бичигдээгүй байх тул тухайн баримтууд дээр дурдагдсан этгээд нь А.К******* байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж зааснаар Х******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн ХААТР маягтууд, төрсний бүртгэлийн лавлагаа, Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа з******* баримтуудаар Х******* аймгийн Б******* сумын 1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэж бичигдсэн нь А.К******* болох нь нотлогдов.
4. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, х*******т авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн х*******т хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст х*******т авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Х******* аймгийн Б******* сумын 1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэж бичигдсэн нь А.К******* болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Х******* аймгийн Б******* сумын 1996 оны мал тооллогын баримтад А.Х*******, 1997 оны баримтад К*******, мөн 2000 оны баримтад А.К******* гэж бичигдсэн нь М******* овогт А*******н К******* болохыг тогтоосугай.
2. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн ху*******г өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН