2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2026/02757

 

 

 

 

 

                                           

 

       2026            03             11                                           192/ШШ2026/02757

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,391,708.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ******* *******" ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь тус *******тай 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дугаар №0445/000824/2024 тоот “Онлайн зээлийн гэрээ, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-г байгуулан 38,470,000 төгрөгийн зээлийг 17,6 хувийн хүүтэй, жилийн 3,52 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн зээлдэгч *******т холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 29,138,524.27 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,993,007.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 237,676.18 төгрөг, нотариатын зардалд 22,500 төгрөг нийт 32,391,708.4 төгрөгийн төлбөртэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан дугаар №0445/000824/2024 тоот “Онлайн зээлийн гэрээ, “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний үүрэгт 32,391,708.4 төгрөгийг гаргуулж "******* ******* *******" ХК-ид олгуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,391,708.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,999,899.4 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,391,809 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,391,809 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "******* ******* *******" ХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,391,708.4 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 1,999,899.4 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,391,809 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,391,809 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,391,708.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 1,999,899.4 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,391,809 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5,391,809 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 159,954.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,909 төгрөгөөс 159,954.5 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан "******* ******* *******" ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                               ***